settings icon
share icon
Асуулт

Христэч ээж байх тухай Библи юу хэлдэг вэ?

Хариулт


Ээж байх нь Бурхан эмэгтэйчүүдийг сонгон хариуцуулсан маш чухал ач холбогдолтой үүрэг хариуцлага. Христэч эхчүүдэд хүүхдүүдээ хайрла гэж хэлсэн (Тит 2:4-5) ингэснээр тэд өөрсдийнх нь итгэдэг Эзэн болон Аврагчын нэр нь муугаар хэлэгдэх явдлыг бий болгохгүй.

Хүүхдүүд бол Бурханаас өгөгддөг бэлэг (Дуулал 127:3-5). Тит 2:4 дэх Грек үг филотекнос нь эхчүүд өөрсдийн хүүхдүүдээ хайрладаг гэсэн утгад хамруулдаг нь харагддаг. Энэ үг өөрөө нэг онцгой төрлийн “эхийн хайр”-г төлөөлдөг. Энэ үгнээс хүүхдүүддээ анхаарал халамж тавих, тэднийг хөхүүлэх, халуун дотноор тэврэх, хэрэгцээг нь хангах, хүүхэд бүрийг Бурханы гараас ирсэн онцгой бэлэг гэж энхрийлж хандах гэсэн санаа урган гардаг.

Бурханы үгэнд Христэч эхчүүдэд хандсан хэд хэдэн тушаал байдаг:

Бэлэн байдал – өглөө, үд, шөнө (Дэд хууль 6:6-7)

Оролцоо– амьдралд хамтдаа байх, харилцах, ярилцах, бодох (Eфес 6:4)

Хүмүүжил – Бичээс болон библийн үзэл баримтлал (Дуу 78:5-6; Дэд хууль 4:10; Eфес 6:4)

Сургах – хүүхдүүд ур чадвараа хөгжүүлж, давуу тал (Сургаалт үгс 22:6) болон сүнслэг бэлгээ (Ром 12:3-8 ба 1 Коринт 12) олж нээхэд нь туслах.

Дасгалжуулах – Эзэнээс эмээхүйг зааж, хязгаар хориог нь хайр дотор тогтмол, хатуу тогтоох (Eфес 6:4; Еврей 12:5-11; Сургаалт үгс 13:24; 19:18; 22:15; 23:13-14; 29:15-17).

Асрах – байнга үг хэлээрээ урамшуулах, алдаатай буруу зүйл хийх эрх чөлөөг өгөх, байгаа хэвээр хүлээн авах, энхрийлэх, болзолгүй хайрлах зэрэг хангалттай нөхцөл байдлыг гаргаж өгөх (Тит 2:4; 2 Tимот 1:7; Eфес 4:29-32; 5:1-2; Галат 5:22; 1 Петр 3:8-9).

Шударга байдлаар үлгэрлэх – хэлснээрээ амьдарч, бурханлаг амьдралын гол мөн чанарыг хүүхэд “харж, мэдэрч” суралцах үлгэр жишээч байх (Дэд хууль 4:9, 15, 23; Сургаалт үгс 10:9; 11:3; Дуулал 37:18, 37).

Библи эмэгтэй хүн болгон ээж байх ёстой гэж хэзээ ч дурьдаагүй. Хэдий тийм ч Бурхан ээж байлгахаар ивээлээ хайрласан хүмүүс нь хариуцлагаа ноцтой анхаарч үүрэх хэрэгтэй гэж хэлдэг. Эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралд маш чухал онцгой бас ноцтой байр суурь эзэлдэг. Ээж болно гэдэг гэрийн ажил юм уу муухай үүрэг хариуцлага биш. Яг л эх хүн жирэмсэн байхдаа хүүхдээ тээж байгаатай адил, бас нялх балчир байх үед нь халамжилж, хөхүүлж байгаатай адил тэд бага настай, эсвэл өсвөр настай, залуу, насанд хүрсэн, тэр ч байтугай хүүхэд гаргасан эцэг эх болсон байсан ч эх хүн хүүхдүүдийнхээ амьдралд тасралтгүй байр суурь эзэлсэн хэвээр л байдаг. Магадгүй ээж байхын үүрэг роль өөрчлөгдөн, хөгжиж болох ч эх хүний өгдөг хайр, анхаарал халамж, асаргаа болон урамшуулал нь хэзээ ч зогсох ёсгүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэч ээж байх тухай Библи юу хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries