Библи аравны нэгийн талаар юу гэж хэлдэг вэ?




Асуулт: Библи аравны нэгийн талаар юу гэж хэлдэг вэ?

Хариулт:
Аравны нэг бол олон Христэд итгэгчдийн хувьд бэрхшээлтэй, тэмцэлтэй байдаг асуудал. Мөн олон сүм чуулганд аравны нэгийг хэтрүүлэн заадаг. Үүнтэй адилаар олон Христэд итгэгчид Эзэнд өргөл өргөхтэй холбогдсон асуудлын талаарх Библийн анхааруулганд захирагдахаас татгалздаг. Аравны нэг болон өргөл нь баяр хөөртэйгөөр өргөх ивээл юм. Үнэндээ өнөөгийн чуулганд энэ асуудал маш ховор, гашуудалтай болсон мэт харагдаж байна.

Аравны нэг бол Хуучин гэрээний үзэл баримтлал. Аравны нэг бол Израильчууд олсон, ургуулсан, өсгөсөн бүхий л зүйлийнхээ 10% болгоныг Хурлын майхан эсвэл Сүмд өргөх ёстой гэсэн хуулийн шаардлага байв(Левит 27:30; Тооллого 18:26; Дэд хууль 14:24; 2Шастир 31:5). Зарим хүмүүс Хуучин гэрээний аравны нэг бол тахилчлалын тогтолцооны Леви хүмүүс, тахилчдын хэрэгцээг хангахын тулд авч буй татварын арга барил байсан гэж ойлгодог. Шинэ гэрээний хаана ч Христэд итгэгчид хуулийн аравны нэгийн системийг баримтлах ёстой гэсэн тушаал, тэр байтугай дурьдсан зүйл ч байхгүй. Паул итгэгчдэд сүм чуулганыг дэмжихийн тулд өөрсдийн орлогоосоо тодорхой хувийг хуримтлуулж хадгалах тухай дурьдсан байдаг(1Коринт 16:1-2).

Шинэ гэрээнд орлогынхоо тэдэн хувийг зарцуулах ёстой гэсэн тодорхой хувьчлалын тухай ер хэлээгүй, зөвхөн “бололцоогоороо цааш нь хийж хадгал” гэж хэлсэн байна(1Коринт 16:2). Өнөөгийн Христитгэлт чуулганууд 10%-н загварыг Хуучин гэрээний өргөлөөс онцгойлон авч Христэд итгэгчдийн өргөлийн амьдралд “хамгийн бага хэмжээ” гэж хэрэгжүүлж байна. Хэдийгээр Шинэ гэрээ өргөх хэмжээ, хувийн талаар тодорхойлж өгсөн зүйл байхгүй боловч өргөхийн чухал тал, ач холбогдлын тухай их илэрхийлсэн байдаг. Тэд “өөрсдийн орлогоос бололцоогоороо” өргөх хэрэгтэй байсан. Заримдаа энэ нь аравны нэгээс илүүг илэрхийлж болно, заримдаа аравны нэгээс багыг ч илэрхийлж болно. Түүнчлэн энэ нь Христэд итгэгч хүмүүсийн чадвар, тухайн чуулганы хэрэгцээ зэргээс шалтгаална. Христэд итгэгч хүн тус бүр аравны нэг өргөх болон хэр хэмжээтэй өргөх хэрэгтэй вэ гэдгээ Бурханы мэргэн ухааны дагуу Түүнээс хүсч, хичээнгүйлэн залбирч шийдэх хэрэгтэй(Иаков 1:5). “Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг.” (2Коринт 9:7).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библи аравны нэгийн талаар юу гэж хэлдэг вэ?