settings icon
share icon
Асуулт

Яагаад Бурхан Хуучин Гэрээнд байгаагаасаа Шинэ гэрээнд байгаа нь огт өөр байдаг байна?

Хариулт


Энэ асуултын хамгийн гол хэлэх гэж байгаа зүйл нь Хуучин болон Шинэ гэрээний илэрхийлж байгаа Бурханы мөн чанарын тухай буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй байж болох юм. Энэ үзэл баримтлалыг бас нэг илэрхийлж байгаа зүйл нь хүмүүс “Хуучин Гэрээний Бурхан бол уур хилэнгийн Бурхан, харин Шинэ Гэрээний Бурхан бол хайрын Бурхан” гэж хэлдэг тохиолдол. Энэ нь дараах зүйлсээс үүдэлтэй байж болох юм. Үнэндээ Библи бол Бурхан Өөрийгөө түүхийн үйл явдлууд болон түүхийн турш дахь хүмүүстэй харилцах Өөрийн харилцаагаараа Өөрийгөө илэрхийлсэн өсөн дэвшилттэй илэрхийлэл. Энэ нь магадгүй хүмүүст Хуучин гэрээнд Бурхан ийм байсан харин Шинэ Гэрээнд Бурхан ийм байна гэсэн харьцуулсан буруу үзэл баримтлалыг төрүүлсэн байж болох юм. Гэвч хэрвээ хэн нэгэн Хуучин болон Шинэ гэрээг хоёуланг нь уншвал Бурхан нэг гэрээнээс нөгөө рүү шилжихдээ өөр болдоггүй, мөн Бурханы уур хилэн болон Түүний хайр энэ хоёр гэрээнд хоёуланд нь илэрхийлэгдсэн болохыг мэдэж болно.

Жишээлбэл Хуучин гэрээний туршид Бурхан бол “хайр энэрэл, өршөөл нигүүлсийн Бурхан бөгөөд уурлахдаа удаан, хайр энэрэл, итгэмжтэй байдал нь хязгааргүй” (ЕГН 34:6; Тооллого 14:18; Дэд хууль 4:31; Нехемиа 9:17; Дуулал 86:5, 15; 108:4; 145:8; Иоел 2:13) гэж тунхаглагдсан. Түүнчлэн Шинэ гэрээнд ч Бурханы сайхан сэтгэл, хайр, өршөөл нь “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн, ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16) гэсэн илэрхийллээр илүү бүрэн харагдсан. Хуучин гэрээний туршид Бурхан Израильтай яг л хайртай эцэг хүн хүүхэдтэйгээ харилцаж байгаа мэт харилцахыг бид мөн хардаг. Хэрвээ тэд хуурамч шүтээн шүтэж эхлэн Түүний эсрэг өөрсдийн хүслээр гэм үйлдэх үед Бурхан тэднийг шийтгэсэн. Түүнчлэн тэд завхралаасаа эргэж гэмших болгонд нь Тэрээр тэднийг дахин аварч байсан. Энэ нь ихэнхдээ Шинэ гэрээн дэх Христэд итгэгчидтэй харилцах Бурханы арга замуудтай адил байдаг. Жишээлбэл, Еврей 12:6-д “Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм, Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг” гэж хэлдэг.

Яг л адил замаар Хуучин гэрээний туршид Бурханы шийтгэл, уур хилэн гэм нүгэл дээр асгарсан болохыг бид хардаг. Үүнтэй адил Шинэ гэрээнд Бурханы уур хилэн мөн л “үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг” (Ром 1:18) болохыг харж болно. Тиймээс Бурханы Хуучин гэрээнд байгаа нь Шинэ гэрээнд байгаагаас нь ямар ч ялгаагүй болох нь тодорхой харагдаж байна. Бурханы жинхэнэ мөн чанарын нэг хувиршгүй (өөрчлөгддөггүй) тод жишээ бид Түүний тодорхой нэг мөн чанар нь Бичээсийн тодорхой багц ишлэлүүд дээр өөрөөр илэрхийлэгдсэн болохыг харж болох ч Бурхан Өөрөө ер өөрчлөгддөггүй.

Бид Библийг уншиж, судлах тусам Бурхан бол Хуучин болон Шинэ гэрээнд ч адилхан болох нь илүү тодорхой болж байдаг. Хэдийгээр Библи 66 тусдаа номнуудаас бүрдсэн, уг номнууд нь хоёр (эсвэл гурав ч байж магадгүй) өөр тивд, гурван өөр хэлээр, 1500 орчим жилийн туршид, 40 өөр бичээч нараар бичигдсэн боловч эхнээсээ эцэс хүртэл хоорондоо зөрчилдөхгүй нэгдмэл байдалтай ном хэвээрээ байдаг. Энэхүү ном дотроос хайраар дүүрэн, өршөөнгүй, зөвт шударга Бурхан хэрхэн гэм нүгэлтэй хүмүүст бүхий л нөхцөл байдалд ажиллаж байгааг хардаг. Үнэндээ Библи бол Бурханы хүн төрөлхтөнд хандсан хайрын захиа. Бурханы Өөрийн бүх бүтээлдээ хандсан, ялангуяа хүн төрөлхтөнд хандсан хайр Бичээсийн туршид тодорхой байсан. Библийн туршид Бурхан хүмүүсийг хайр, өршөөлийнхөө дагуу Өөртэй нь онцгой харилцаатай байхаар дуудсан бөгөөд энэ нь тэдгээр хүмүүс авах ёстой байсандаа бус харин Өөрийнх нь нигүүлсэнгүй, өршөөгч, уурлахдаа удаан, хайр энэрлээр баялаг, үнэнч шудрага байдлаас нь үүдэлтэй байв. Түүнчлэн ариун бөгөөд зөвт Шүүгч Бурхан Түүний үгийг дуулгавартай дагаагүй бүх хүмүүсийг, Түүнд мөргөхөөс татгалзаж, өөрсдийн бүтээсэн бурхаддаа мөргөхөөр эргэгсдийг шүүх болохыг бид харна (Ром 1-р бүлэг).

Бурханы зөвт шударга, ариун чанараас болоод өнгөрсөн, одоо, болон ирээдүйн бүх гэм нүгэл шүүлтэнд орох ёстой. Гэвч Бурхан Өөрийн хязгааргүй хайрын улмаас гэм нүглийн төлөөсийг бэлдэж, гэм нүгэлтэй хүн Бурханы уур хилэнгээс зугатаж болох эвлэрэлийн замыг бий болгосон. Бид үүнийг 1 Иохан 4:10 гэх мэт гайхалтай ишлэлүүдээс харж болно. “Үүнд хайр байгаа юм: Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ.” Хуучин Гэрээнд Бурхан гэм нүглийн асуудлыг шийдэж болох цагаатгалын арга буюу тахилын системийг өгсөн. Гэвч энэ тахилын систем нь зөвхөн түр зуурын буюу ирээдүйд гэм нүглийн бүрэн төгс цагаатгалыг загалмай дээр үхсэнээр бий болох Есүс Христийн ирэлтийг төлөөлсөн шинжтэй түүний өмнөх зүйл байв. Хуучин Гэрээнд амлагдсан Аврагч нь Шинэ Гэрээнд бүрэн илэрхийлэгдсэн. Хуучин Гэрээнд зөвхөн зөгнөгдөн хэлэгдсэн Бурханы хайрын төгс илэрхийлэл болох Түүний Хүү Есүс Христийн ирэлт нь Шинэ Гэрээнд бүрэн алдар сүр жавхлантайгаар илчлэгдсэн. Хуучин болон Шинэ гэрээ нь хоёулаа “авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай” юм (2 Тимот 3:15). Гэрээнүүдийг илүү гүнзгий судлах тусам Бурхан “өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй” (Иаков 1:17) гэдгийг ойлгоно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад Бурхан Хуучин Гэрээнд байгаагаасаа Шинэ гэрээнд байгаа нь огт өөр байдаг байна?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries