Ариун Сүнс гэж хэн бэ?




Асуулт: Ариун Сүнс гэж хэн бэ?

Хариулт:
Ариун Сүнсний байр суурийн тухай маш олон буруу ойлголтууд, үзэл санаанууд байдаг. Зарим нь Ариун Сүнсийг иш шидтэй хүч чадал гэж үздэг. Бусад нь Ариун Сүнсийг Бурхан Христийн дагалдагчид дээр л боломжтой болгож өгсөн хувь чанаргүй хүч чадал гэж ойлгодог. Ариун Сүнсний байр суурийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Ер нь Библи Ариун Сүнсийг Бурхан гэж хэлдэг. Түүнчлэн Библи бас Ариун Сүнс бол оюун ухаантай, сэтгэл хөдлөлтэй, хүсэл мөрөөдөлтэй хүн шинжтэй Нэгэн гэж хэлдэг.

Ариун Сүнс бол Бурхан гэж үзсэн үйл явдал Үйлс 5:3-4 гэх мэт олон бичээсүүд дээр тодорхой харагддаг. Дээрх ишлэл дээр Петр Ананиатай уулзаж яагаад тэр Ариун Сүнсэнд худал хэлсэн болохыг асууж, түүнд “чи хүнд биш харин Бурханд худал хэллээ” гэсэн. Энэ бол Ариун Сүнсэнд худал хэлэх нь Бурханд худал хэлж байна гэсэн тодорхой тунхаглал байна. Түүнчлэн бид бас Ариун Сүнсийг Бурхан гэдгийг Түүний Бурханы талаарх олон шинж, зан чанаруудтайгаар нь тодорхойлж болно. Жишээ нь Ариун Сүнсийг Дуулал 139:7-8р ишлэлд хаа сайгүй оршигч гэж бичсэн байдаг. “Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.” 1Коринт 2:10-с бид Ариун Сүнсний бүхий л зүйлсийг мэдэгч зан чанарыг харж болно. “Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу. Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.”

Бид бас Ариун Сүнс бол үнэн хэрэгтээ хүнтэй адилхан гэдгийг мэдэж чадна. Тэр оюун ухаантай, сэтгэл хөдлөлтэй бас хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ариун Сүнс боддог бас мэддэг(1Коринт 2:10). Ариун Сүнс бас гомддог(Ефес 4:30). Сүнс бидний төлөө зуучилдаг(Ром 8:26-27). Ариун Сүнс Өөрийн хүслийн дагуу шийдвэрүүд гаргадаг(1Коринт 12:7-11). Ариун Сүнс бол Бурхан бөгөөд Гурвалын гурав дахь “Нэгэн” юм. Бурхан чанарынхаа хувьд Ариун Сүнс Есүсийн бидэнд амласны дагуу Туслагч, Зөвлөгчийн үүрэг ролийг гүйцэтгэдэг(Иаков 14:16,26; 15:26).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Ариун Сүнс гэж хэн бэ?