Бурхан яагаад сайн хүмүүст муу зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг вэ?




Асуулт: Бурхан яагаад сайн хүмүүст муу зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг вэ?

Хариулт:
Энэ бол бүх теологийн(библийн судлал) хамгийн бэрхшээлтэй асуултуудын нэг мөн. Бурхан бол үүрд мөнхийн, хязгааргүй, бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч. Ер нь тэгэхлээр яагаад хүн гэгч оршигч(үүрд мөнхийн биш, хязгаартай, бүхнийг мэдэгч, чадагч бус) Бурханы арга замуудыг бүрэн төгс ойлгохыг хүснэ гэж? Библийн Иов ном энэ асуудлын талаар авч үзсэн байдаг. Бурхан Иовын талаар алахаас бусад бүх зүйлс хийж болно гэж Сатанд зөвшөөрсөн. Иовын тэр үеийн хариу үйлдэл юу байв? “Тэр(Бурхан) намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно” (Иов 13:15). “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг” (Иов 1:21). Яагаад Бурхан түүний амьдралд ийм зүйл зөвшөөрснийг Иов ойлгож ухаарч чадаагүй боловч тэрээр Бурхан амьдралд нь сайн байсаар ирсэн учир үргэлжлүүлэн Түүнд найдлага тавьсаар байх болно гэж хэлж байна. Эцсийн дүнд энэ хариу хандлага бидэнд ч байх хэрэгтэй юм.

Яагаад сайн хүмүүст муу зүйлс тохиолддог байна? Библийн дагуу хариулбал “сайн” хүмүүс гэж ер байхгүй. Хүмүүс бид нар бүгд гэм нүглээр бохирлогдон муудсан гэж Библи маш тодорхой дурьдсан байдаг (Номлогчын үгс 7:20; Ром 6:23; 1 Иохан 1:8). Ром 3:10-18-н “сайн” хүмүүс ер байхгүй тухай дурьдаснаас илүү тодорхой зүйл гэж ер байхгүй. Үүнд: “Энэ нь ингэж бичигдсэнчлэн, Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга. Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг. Тэдний уруул дор могойн хор бий. Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж. Тэдний хөл цус урсгахдаа түргэн, тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй.” Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс яг одоо бүгд там руу хаягдах зохистой. Харин бидний амьд байгаа хором мөч бүр зөвхөн Бурханы өршөөл, энэрэл, нигүүлслээс хамаарч байдаг. Бүр энэ дэлхийд амсаж үзсэн хамгийн аймшигтай өвчин зовлон ч бидний авах ёстой байсан мөнхийн галт нууртай харьцуулахад өршөөлтэй зүйл мөн.

Харин илүү дээр ийм асуулт тавих ёстой. “Яагаад Бурхан муу хүмүүст илүү сайн зүйлсийг зөвшөөрдөг вэ?” гэж байж болох юм. Ром 5:8-д “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм” гэж тунхагладаг. Хэдийгээр хорон муу, завхарсан, гэмээр дүүрэн төрөлх чанартай хүмүүс байсан ч Бурхан хайрласаар байна. Тэр бидний гэм нүглийн төлөө шийтгэл авч үхэх хүртлээ биднийг хангалттай хайрласан (Ром 6:23). Хэрэв бид Есүс Христийг өөрийн Аврагчаараа хүлээн авбал (Иохан 3:16; Ром 10:9), бид уучлагдан, тэнгэр дэх үүрдийн гэр оронг амлалтаар хүлээж авна (Ром 8:1). Бидний авах ёстой байсан зүйл бол там. Хэрэв бид Христэд итгэлээр ирэх юм бол бидэнд тэнгэрийн улс дахь үүрд мөнхийн амьдрал өгөгдөнө.

Мэдээж заримдаа тэдэнд тохиолдохгүй байж болох байсан бэрхшээл зовлон зэрэг муу зүйлс хүмүүст тохиолддог. Харин бид үүнийг ойлгох, ойлгохгүй байхаас үл шалтгаалан Бурхан Өөрийн шалтгаанаар үүнийг зөвшөөрдөг. Хэдийгээр ийм боловч юуны түрүүнд Бурхан бол сайн, шударга, хайрладаг, өршөөнгүй гэдгийг бид санаж байх ёстой. Бидний амьдралд ойлгохын аргагүй зүйлс байнга л тохиолддог. Гэвч ийм тохиолдолд бид Бурханы сайн байдалд эргэлзэхээс илүүтэй Түүнд итгэл найдвараа тавих хэрэгтэй. ”Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” (Сургаалт үгс 3:5-6).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурхан яагаад сайн хүмүүст муу зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг вэ?