Гаж урсгалын тодорхойлолт нь юу вэ?




Асуулт: Гаж урсгалын тодорхойлолт нь юу вэ?

Хариулт:
“Гаж урсгал” гэдэг үг сонсох болгондоо бид “муу ёрын сатанд мөргөгч, амьтан алж өргөл болгогсод, сонин хачин, муухай, харь нууцлаг ёслол үйлдэгч” бүлэглэлүүдийн тухай өөрийн эрхгүй боддог. Гэвч бодит байдал дээр ихэнх гаж урсгалууд нь илүү их гэмгүй мэт харагддаг. Христэд итгэгчдийн хувьд гаж урсгалыг “библийн үнэний суурь болсон зарчмуудын нэг юмуу нэлээд хэсгийг нь үгүйсгэдэг шашны бүлэглэл” гэж тодорхойлдог. Илүү хялбарчлах юм бол гаж урсгал гэдэг нь тухайн хүн итгэсэн ч аврагдах боломжгүй болгож байгаа ямар нэг сургаалийн тухай ярьж байна. Тухайн гол шашнаасаа ялгаатай нь гаж урсгал гэдэг бол тухайн шашны нэгээхэн хэсэг гэж өөрсдийгөө тунхагладаг боловч шашныхаа үндсэн итгэл үнэмшлийн зарим хэсгийг нь үгүйсгэдэг бүлэглэл юм. Христэч гаж урсгал нь өөрсдийгөө Христэд итгэгчид гэж тунхагладаг боловч Христитгэлийн үндсэн суурь болсон чухал үнэнүүдийн нэг юмуу нэлээд хэдийг нь үгүйсгэдэг гэсэн үг.

Гаж урсгалуудад байдаг хамгийн түгээмэл хоёр сургааль нь Есүс бол Бурхан байгаагүй, аврал зөвхөн итгэснээр ирэхгүй гэх үзэл баримтлалууд юм. Христийн бурханлаг мөн чанарыг үгүйсгэх нь Христийн загалмай дээрх үхэл бидний гэм нүглийн хангалттай төлөөс болж чадаагүй гэсэн үр дүнд хүргэнэ. Зөвхөн итгэснээр аврагдана гэдгийг үгүйсгэх нь авралыг бид өөрсдийн ажил хэрэг, үйлсээрээ авах боломжтой гэсэн үр дүнд хүргэх бөгөөд Библи ийм зүйлийн эсрэг байнга, эрч хүчтэйгээр эсэргүүцэн бичсэн байдаг. Гаж урсгалын хамгийн олонд түгсэн бүлэглэлүүд нь Мормончууд болон Ёховагийн гэрчүүд нар юм. Эдгээр бүлэглэл хоёул Христэд итгэгчид гэж өөрсдийгөө тунхагладаг бөгөөд хоёул Христийн бурханлаг мөн чанар болон итгэлээр ирэх авралыг үгүйсгэдэг. Ёховагийн гэрчүүд болон Мормончууд хоёул Библийн заадаг олон зүйлсүүдийг хүлээн зөвшөөрч итгэдэг адил талтай. Гэвч Христийн бурханлаг мөн чанарыг үгүйсгэж, авралыг хүний үйлсээр бий болгох боломжтой гэж заадаг баримт нь л энэ хоёрыг гаж урсгал гэдгийг тодорхойлдог. Ёховагийн гэрчүүд, Мормончууд болон бусад гаж урсгалын гишүүд дотор өөрсдийн баримталж байгаа үнэндээ жинхэнэ итгэдэг олон “сайн хүмүүс” байдаг. Христэд итгэгчдийн хувьд бид гаж урсгалуудад хамаарагдаж байгаа хүмүүс тэдгээр худал хуурмагыг нэвтлэн харж, зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр ирэх авралын үнэнд татагдахын төлөө Бурханд залбирч, найдлага тавих ёстой.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гаж урсгалын тодорхойлолт нь юу вэ?