Диспензационализм гэж юу болох, энэ нь Библийн дагуу юмуу?




Асуулт: Диспензационализм гэж юу болох, энэ нь Библийн дагуу юмуу?

Хариулт:
Энэ нь хоёр үндсэн онцлогтой теологийн системтэй ойлголт юм. 1) Тууштай Бичээсийн махчилсан(хадмал) тайлбарлалыг баримталдаг, ялангуяа эш үзүүлэгийн хувьд. 2) Израиль ба чуулганд хандсан Бурханы хөтөлбөр нь ялгаатай гэж үздэг.

Диспензационист үзэлтэй хүмүүс өөрсдийн хермениутикийн(библи тайлбарлах арга) зарчмаа хадмал тайлбарлал гэж тунхагладаг бөгөөд энэ нь бичээсийн үг тус бүр тухайн өдөр бүрийн хэрэглээнд байдаг нийтлэг утгаараа байдаг гэсэн үг юм. Бэлэгдэл, хэллэгийн хэлбэр, төрөл жанр зэрэг нь ердөө энэ арга барилаар тайлбарлагдсан гэх бөгөөд хадмал тайлбарлалын эсрэг юу ч байхгүй гэдэг. Бэлэгдлүүд болон загварчилсан хэллэгүүд нь хүртэл ардаа яг л тэр хадмал утгаа агуулж байгаа гэдэг.

Яагаад энэ нь Бичээсийг үзэх хамгийн шилдэг арга зам болох вэ гэдэгт дор хаяж гурван шалтгааныг хэлдэг. Нэгдүгээрт, философийн хувьд бол хэлний зорилго нь өөрөө яг л тэрхүү хадмал, бичигдмэл хэлбэрээр нь утгыг нь тайлбарлахыг шаарддаг. Хэл гэдэг бол хүмүүсийн хоорондоо харилцан ойлголцох зорилготой Бурханы өгсөн зүйл. Хоёр дахь шалтгаан нь библийн дагуу байдаг. Хуучин гэрээнд бичигдсэн Есүс Христийн тухай бүх эш үзүүлэг яг л тэр хадмал утгаар биелэгдсэн. Есүсийн төрөлт, Есүсийн үйлчлэл, Есүсийн үхэл ба Есүсийн амилалт бүгд яг Хуучин гэрээний тодорхой, бичигдмэл, хадмал таамаглалын дагуу тохиолдсон. Шинэ гэрээнд эдгээр эш үзүүллэгийн хадмал бус хэлбэрээр биелэгдсэн зүйл байхгүй. Энэ нь хадмал байдлын арга барилыг хүчтэй болгон авч үздэг. Хэрвээ Бичээсийн судлалд хадмал тайлбарлал хэрэглэгдэхгүй бол Библийг ямар обьектив стандартаар ойлгох вэ гэдэг нь мэдэгдэхгүй болно. Тэгэхээр хүн болгон өөрсдөдөө тааруулж Библийг тайлбарлан ойлгоно. Ингэвэл Библийн тайлбар нь “Библи ... гэж хэлдэг” гэхийн оронд харин ч “энэ ишлэл надад ... ингэж хэлж байна” гэсэн алдаатай тайлбар луу шилжинэ гэсэн үг. Харамсалтай нь ийм байдал аль хэдийн нийтлэг болсон бөгөөд үүнийг өнөөдөр библийн тайлбар гэж үзээд байна.

Диспензациональ теологи мөн хоёр янзын Бурханы ард түмэн байдаг гэж заадаг. Үүнд: Израиль ба чуулган. Дээрх үзэлтэй хүмүүс авралыг үргэлж итгэлээр ирдэг байсан гэж итгэдэг. Хуучин гэрээнд Бурханд итгэх байсан бол ялангуяа Шинэ Гэрээнд ч Хүү Бурханд итгэх хэвээр байна. Диспензационалистууд Бурханы төлөвлөгөөнд чуулган Израилийн оронд солигдоогүй бөгөөд Израильд хандсан Хуучин гэрээний амлалтууд чуулганд хандсан болж хувирахгүй, харин ч одоогийн Израильд хандсан хэвээрээ байгаа гэж үздэг. Тэд Израильд Бурханы амласан амлалтууд (газар нутаг, олон үр удам, ерөөлүүд) нь эцсийн дүндээ Илчлэлт 20 бүлэгт өгүүлсэн 1000 жилийн хугацаанд биелэх болно гэж итгэдэг. Энэ үед Бурхан Өөрийн анхаарлаа чуулган дээр байлгаж байгаатай яг л адил ирээдүйд Өөрийн анхаарлаа Израиль (Ром 9-11) дээр дахин байлгах болно гэж мөн итгэдэг.

Энэ системийг үндэс сууриа болгон диспензационист үзэлтнүүд Библийг долоон салангид хэсэг болгон зохион байгуулж ойлгодог байна. Үүнд: Гэмгүй байдал (Эхлэл 1:1–3:7), мөс чанар (Эхлэл 3:8–8:22), хүний засаглал (Эхлэл 9:1–11:32), амлалт (Эхлэл 12:1–Eгипетээс гарсан нь 19:25), хууль (Eгипетээс гарсан нь 20:1–Үйлс 2:4), нигүүлсэл (Үйлс 2:4–Илчлэлт 20:3), болон мянган жилийн хаанчлал (Илчлэлт 20:4-6). Дахин хэлэхэд эдгээр ангилалууд бол авралд хүргэх зам биш, харин Бурханы хүнтэй харилцах арга байдал. Диспензационализм нь систем учраас Христийн дахин ирэлтийн тайлбарын хувьд премилленист байр суурь, өргөгдөлтийн хувьд зовлонгийн өмнөх үзлийн байр суурийг баримтална. Дүгнэн хэлбэл энэ үзэл нь Библийн эш үзүүлэгийн хадмал тайлбарыг голчилж, Израиль ба чуулганы хооронд тодорхой ялгавартайг хүлээн зөвшөөрч, Библийг танилцуулж байгаагаар нь ялгаатай салангид хэлбэрээр зохион байгуулдаг байна.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Диспензационализм гэж юу болох, энэ нь Библийн дагуу юмуу?