settings icon
share icon
Асуулт

Салалт, хоёр дахь гэрлэлтийн талаар Библи юу гэж үздэг вэ?

Хариулт


Юуны түрүүнд хэлэхэд салалтын талаар ямар ч үзэл бодолтой байсан гэсэн Малахи 2:16-д бичигдсэн байгаа Бурханы үгийг санах нь чухал. Үүнд: “Учир нь Би салалтыг үзэн яддаг гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна.” Библийн дагуу харах юм бол гэрлэлт бол бүхий л амьдралаа зориулах зүйл гэж Бурхан төлөвлөсөн байдаг. “Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав”(Матай 19:6). Тийм боловч гэм нүгэлтэй хүмүүс гэрлэж байгаа болохоор салалт байх болно гэдгийг Бурхан мэдэж байсан. Хуучин гэрээнд Тэр салсан хүмүүсийг хамгаалах хэд хэдэн хуулийг өгсөн байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд зориулсан(Дэд хууль 24:1-4). Тэдгээр хуулиуд нь Бурхан Өөрийн хүслийн дагуу өгсөн зүйл бус хүмүүсийн зүрх сэтгэл хатуу байсан учраас бий болсон гэж Есүс хэлсэн байдаг(Матай 19:8).

Библийн дагуу салалт болон дахин гэрлэлт байх боломжтой эсэх талаарх маргаан Матай 5:32 болон 19:9д хэлсэн Есүсийн үгийн эргэн тойронд бий болж байдаг. “Садар самуунаас өөр шалтгаанаар” гэсэн хэллэг нь салалт болон дахин гэрлэлтэнд өгсөн Бичээс дэх цорын ганц Бурханы зөвшөөрөл болж болох юм. Олон Библи тайлбарлагчид энэ “садар самуунаас өөр” гэх “шалтгаан”-г “сүй тавьсан” үед байх зүйл гэж ойлгодог. Иудейн ёс заншлын дагуу эрэгтэй эмэгтэй хүмүүс “сүй тавьсан” байх үедээ ч гэсэн гэрлэсэнд тооцогддог байна. Энэхүү “сүй тавьсан” үеийн ёс суртахуунгүй байдал нь салалтанд хүргэх ноцтой шалтгаан хэрэгтэй болно гэсэн үг.

Гэвч “садар самуунаас өөр” гэх үг Грек хэлэнд орчуулагдахдаа сексийн ёс суртахуунгүй байдлын хэлбэрүүдийг илэрхийлэх боломжтой үг болсон байна. Энэ нь завхайрал, янхандалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг илэрхийлэх болсон. Хэрвээ сексийн ёс суртахуунгүй байдалд орсон бол салалт хүлээн зөвшөөрөгднө гэж Есүс хэлсэн байх боломжтой. Сексийн харилцаа “хоёулаа нэг бие махбодь болно” гэсэн гэрлэлтийн холбооны салшгүй нэг хэсэг болдог(Эхлэл 2:24; Матай 19:5; Ефес 5:31). Тийм болохоор энэ холбоог гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаагаар таслана гэдэг нь салалтын шалтгаан болж зөвшөөрөгдөх боломжтой гэсэн үг. Хэрвээ тийм бол Есүс энэ библийн хэсэгт дахин гэрлэлтийн тухай дурьдсан гэсэн үг. Ямар ч байсан үргэлжлүүлэн тайлбарлахад “өөр ... гэрлэнэ”(Матай 19:9) гэсэн хэсэг салалт болон дахин гэрлэлтийг сөрөг утгаар хэлэн, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг харуулж байна. Түүнчлэн тухайн салалтанд гэмгүй үлдсэн тал нь дахин гэрлэхэд зөвшөөрөгдсөн гэдгийг тэмдэглэн хэлэх нь чухал. Хэдийгээр энэ хэсэгт дурьдагдаагүй боловч салалтын дараах дахин гэрлэлт нь Бурханы энэрэл нигүүлслийн хэрэг бөгөөд энэ нь хохирсон талд өгөгдсөн хэрэг болохоос сексийн ёс суртахуунгүй үйлдэл хийсэн нэгэнд хэлсэн хэрэг биш. Хэдийгээр “буруутай тал” нь дахин гэрлэхэд зөвшөөрөгдөх боломж байж болох ч энэ библийн ишлэлийн хам сэдэвт тийм заавар харагддаггүй.

Зарим хүмүүс 1Коринт 7:15-д дурьдсан зүйлийг бас нэг салах шалтгаан гэж үздэг. Хэрвээ итгэдэггүй хүн итгэгч хүнээс өөрөө салахаар шийдсэн бол дахин гэрлэлт зөвшөөрөгдсөн гэж. Гэвч хам сэдвийг нь харвал дахин гэрлэлтийн талаар дурьдагдаагүй бөгөөд зөвхөн хэрвээ үл итгэгч тал нь салахаар шийдсэн бол тухайн итгэгч хүн гэрлэлтийн харилцаанаас чөлөөлөгдсөн гэж хэлдэг. Зарим хүмүүс хэдийгээр тийм зүйл Библи дээр дурьдагдаагүй боловч хүчирхийлэл(гэрлэсэн хосоо, юмуу хүүхдээ) бол бас нэг салах онцгой шалтгаан гэж тодорхойлдог. Энэ тухайн нөхцөл байдалд хамгийн сайн шийдвэр байж болох ч Бурханы үгийг таамаглан хэлэх нь хэзээд ухаалаг зүйл байж чадахгүй.

Заримдаа “садар самуунаас өөр” гэсэн салалтын хүлээн зөвшөөрлийн талаар янз бүрийн маргаан гарч ирдэг боловч энэ нь салалтын зөвшөөрөл болохоос салалтын шалгуур биш юм. Хэдийгээр тухайн гэр бүлд садар самуун байдал гарсан ч Бурханы нигүүлслийн дагуу тэд бие биенээ уучлахад суралцаж гэрлэлтээ дахин барьж байгуулж болно. Бурхан биднийг маш их, дэндүү их уучилсан. Тийм болохоор бид Түүний үлгэр жишээг дагаж садар самуун гэм нүглийг ч уучилж болно(Ефес 4:32). Гэтэл олон тохиолдолд нөгөө тал гэмшилгүй бас сексийн ёс суртахуунгүй байдлаа үргэлжлүүлэх үе бий. Тэр үед л Матай 19:9 бүрэн хэрэгжих боломжтой. Бас олон хүн Бурхан тэднийг ганц бие хэвээрээ үлдээхийг хүссэн байх боломжтой байхад салалтын дараа дахин гэрлэхэд яарах тохиолдол байдаг. Заримдаа хүмүүсийн анхаарал өөр ямар нэгэн зүйлд битгий хуваагдаасай гэсэндээ Бурхан тэднийг ганц бие байхаар дууддаг(1Коринт 7:32-35). Салалтын дараах дахин гэрлэлт нь магадгүй зарим тохиолдолд зөв сонголт байж болох ч энэ бол цорын ганц зөв сонголт гэсэн үг биш.

Өөрсдийгөө Христид итгэгч гэж тунхагласан хүмүүсийн салалтын хувь итгэдэггүй хүмүүстэй адил их хэмжээтэй байгаа нь ноцтой байдалд хүргэж байна. Библи Бурхан салалтыг үзэн яддаг(Малахи 2:16) гэх үнэнийг хангалттай тунхаглаж, эвлэрэл болон уучлал итгэгчдийн амьдралын бэлэг тэмдэг болдог(Лук 11:4; Ефес 4:32). Хэдий тийм боловч Бурхан Өөрийнх нь хүүхдүүд дунд ч салалт байх л болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Салсан болон дахин гэрлэсэн итгэгчид Бурханаас бага хайрыг авна гэж бодох шаардлагагүй. Хэдий салалт болон дахин гэрлэлт Матай 19:9-д бичигдсэн зарчмын дагуу болоогүй байлаа ч Бурханы хайр хэвээрээ байна. Бурхан ямар ч зүйлийг ашиглаж, тэр ч байтугай Христэд итгэгчид гэм нүгэлтэй дуулгаваргүй байдалтай байсан ч түүнийг сайн зүйл болгон хувиргах чадвартай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Салалт, хоёр дахь гэрлэлтийн талаар Библи юу гэж үздэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries