Бурхан байдаг уу? Бурханы оршин байгаа талаар ямар нэг баталгаа байна уу?




Асуулт: Бурхан байдаг уу? Бурханы оршин байгаа талаар ямар нэг баталгаа байна уу?

Хариулт:
Бурхан байдаг уу? Энэ асуулт олон хүний анхаарлыг татдаг бөгөөд маш сонирхолтой, бас маргаантай асуудал байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар өнөөгийн дэлхий дахины хүмүүсийн ойролцоогоор 90% орчим нь Бурхан юмуу эсвэл дээр орших бодит хүч чадал байгаа гэдэгт итгэдэг байна. Гэвч Бурхан байгаа гэдэгт итгэдэг хүмүүст Тэр үнэхээр оршин байгаа гэдгийг батлах хариуцлага өгөгддөг. Харин би бол үүний эсрэгээр байхгүй гэдгийг ч батлах хэрэгтэй гэж боддог.

Харин бид Бурханы оршин буйг баталж, бас үгүйсгэж чадахгүй. Библи ч гэсэн Бурхан оршин байгаа гэдгийг итгэлээрээ хүлээн авах ёстой гэж хэлдэг. “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой”(Еврей 11:6). Хэрвээ Бурхан хүссэн бол Тэр зүгээр л бүхий л дэлхийн хүмүүст харагдаад байгаа гэдгээ баталж чадах байсан. Гэвч хэрвээ Тэр ингэсэн бол “итгэл” гэдэг зүйл байх хэрэгцээгүй болно. "Есүс Түүнд -Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ”(Иохан 20:29).

Харин дээрх хэсэг Бурхан оршин байгаа гэдэгт баталгаа байдаггүй гэсэн утгыг илэрхийлээгүй. Библи дээр “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”(Дуулал 19:1-4) гэж тунхагласан. Тэнгэр дэх оддыг харж, дэлхий ертөнцийн уудмыг ойлгон, байгалийн гайхамшигуудыг ажиглаж, наран жаргах үзэсгэлэнтэй байдлыг харах нь сайхан. Эдгээр бүхий л зүйл Бүтээгч Бурхан руу зааж байдаг. Хэрвээ эдгээр зүйлс хангалтгүй байгаа бол бидний зүрх сэтгэлд ч гэсэн Бурханы талаарх баталгаа оршин байдаг. Номлогчын үгс 3:11 бидэнд “Тэр хүмүүсийн зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ…” гэж хэлдэг. Бидний зүрх сэтгэлийн гүнд бидний амьдралаас илүү ямар нэг зүйл байна, энэ дэлхийгээс цаашаа ямар нэгэн оршихуй байгаа гэсэн мэдрэмж байдаг. Бид үүнийгээ оюун ухаанаараа үгүйсгэж болно. Гэвч бидний доторх, бас биднээр дамжих Бурханы оршихуй байсаар л байна. Эдгээр бүх зүйлээс гадна Библи Бурханы оршин буйг үгүйсгэх хүмүүс байсаар байна гэж анхааруулдаг. “Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн”(Дуулал 14:1). Бүхий л түүхийн туршид, бүхий л соёлууд, бүхий л соёл иргэншлүүд, түүнчлэн бүхий л тивүүдийн хүн амын 98% нь ямар нэгэн Бурхан оршин байгаа гэдэгт итгэж байгаагаас хойш тэрхүү итгэлийг нь эвдэх гэсэн ямар нэг зүйл(эсвэл хэн нэгэн) байж л таарна.

Бурханы оршин буй талаарх Библийн нотолгоон дээр нэмэлт логик нотолгоонууд бас байдаг. Нэгдүгээрт онтологийн нотолгоо байна. Онтологийн нотолгооны хамгийн алдартай хэлбэр нь үндсэндээ Бурханы талаарх үзэл санааг ашиглаж Бурханы оршин буйг баталдаг. Бурхан бол “хэн д төсөөлөгдөхөөргүй агуу Нэгэн”. Тийм болохоор ойлгомжтой байж чадахгүй гэсэн тодорхойлолтоор эхэлдэг. Тэгээд оршин байна гэдэг оршин байхгүй зүйлээс илүү агуу учраас хамгийн агуу төсөөлөгдөх нэгэн оршин байх ёстой. Хэрвээ Бурхан оршин байгаагүй бол Бурхан аугаа ойлгох боломжтой Нэгэн байж болохгүй гэдэг. Гэвч энэ нь Бурханы жинхэнэ тодорхойлолттой зөрчилдөж болох юм. Хоёрдугаарх нь телеологийн нотолгоо байдаг. Телеологийн нотолгоо нь ертөнц гайхалтай дизайныг харуулдаг болохоор Тэнгэрлэг зохион бүтээгч байх ёстой гэж үздэг. Жишээ нь хэрвээ дэлхий наранд хэдэн арван километр ойрхон юмуу эсвэл хол байсан бол өнөөгийн амьдралын тэтгэж байгаа шигээ хангалттай байж чадахгүй болно. Хэрвээ манай атмосферийг бүрдүүлж буй элемент хэдэн хувиар өөр бүрдэлтэй л болох юм бол энэ дэлхий дээр амьдарч байгаа амьд оршигч бүр үхэх болно. Нэг л сондгой протейн молекул хэлбэржих магадлал нь 1-д 10243 (энэ нь 10-н ард 243-н 0 байна гэсэн үг) байдаг. Гэтэл нэг эс хэдэн сая протейн молекулаас бүрэлдэн тогтддог.

Гурав дахь Бурханы оршин буйн талаарх логик нотолгоог космологийн нотолгоо гэж нэрлэдэг. Үйл явдал болгон учир шалтгаантай байх ёстой. Энэ ертөнц, түүн дотор байгаа бүхэн үйл явцтай. Тийм болохоор бүхий л зүйлсийг оршин байхад хүргэсэн ямар нэг зүйл байх ёстой. Дүгнэн хэлэхэд ямар нэгэн бусдаар “нөлөөлөгдөхгүй хүчин зүйл” бусад бүхий л зүйлсэд нөлөөлж үйл явцтай болгосон байх ёстой. Тэр “нөлөөлөгдөхгүй хүчин зүйл” бол Бурхан гэдэг. Дөрөв дэх нотолгоо нь ёс суртахууны нотолгоо гэж нэрлэгддэг. Түүхийн туршид харахад бүхий л соёл тодорхой хэмжээний хуулийн хэлбэрийг агуулсан байдаг. Хүн болгонд буруу зөвийг мэдрэх мэдрэмж байдаг. Аллага, худал хэлэх, хулгайлах зэрэг ёс суртахуунгүй үйлдлүүд бараг бүхий л ертөнц даяар хориглогдсон байдаг. Хэрвээ ариун Бурханаас л биш бол эдгээр зөв, буруугийн мэдрэмж хаанаас ирсэн байж болох вэ?

Эдгээр зүйлсийг авч үзэхгүй байсан ч Бурханы талаарх няцаагдашгүй, тодорхой мэдлэгээс хүмүүс татгалзаж, оронд нь худал хуурмагт итгэх болно гэж Библи хэлсэн. Ром 1:25-д “Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен” гэжээ. Түүнчлэн бас Бурханд итгээгүй хүмүүст ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй гэсэн байна. “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй”(Ром 1:20).

Хүмүүс “шинжлэх ухааны дагуу биш”, “ямар нэгэн баталгаа, нотолгоо байхгүй” учраас Бурханд итгэхгүй гэцгээдэг. Жинхэнэ шалтгаан нь хэрвээ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол тэд Бурхан өмнө хариуцлагаа хүлээж, Бурханаас уучлал хүсэх шаардлагатай болно гэдгээ ухамсарлах ёстой болно(Ром 3:23; 6:23). Хэрвээ Бурхан оршин байгаа бол бид өөрсдийн үйлдэл болгоноо Түүнд тайлагнаж, хариуцлага хүлээнэ. Хэрвээ Бурхан байхгүй бол Тэрбээр биднийг шүүх болно гэдэгт санаа зоволгүй өөрсдийн хүссэн зүйлсээ хийж болно. Тийм болохоор хүмүүсийг Бүтээгч Бурханд итгэхгүй байх боломжыг нь гаргаж өгч байгаа болохоор эволюцийн үзэл манай нийгэмд хатуу баттай оршин тогтносоор байгаа гэж би итгэдэг. Бурхан оршин байдаг. Бараг бүх л хүн Түүний оршин байдаг гэдгийг мэддэг. Зарим хүмүүс маш хатуугаар эсэргүүцэн Түүний байхгүй гэдгийг батлах гэж оролдож байгаа нь ч Түүнийг оршин байгаа гэдгийг баталдаг юм.

Бурхан оршин буй талаар хамгийн сүүлчийн нэг нотолгоо хэлэхийг надад зөвшөөрнө үү. Бурхан байгаа гэдгийг би яаж мэдэх вэ? Би Түүнтэй өдөр болгон ярьдаг учраас Бурхан байгаа гэдгийг би мэддэг. Би Түүний над руу хандан ярьж байгааг бодитойгоор сонсдоггүй, харин би Түүний оршихуйг мэдэрч, Түүний удирдамжыг авч, Түүний хайрыг мэдэж, Түүний нигүүлсэл, энэрэлийг хүсдэг. Миний амьдралд тохиолдож байгаа энэ бодитой зүйлээс илүүгээр Бурханы тухай тайлбарлах боломж надад байхгүй. Бурхан намайг гайхамшигтай байдлаар аварч, миний амьдралыг өөрчилсөн болохоор би Түүний оршин байгаа мэдүүлж, Түүнийг магтахаас өөрөөр Түүнд тусалж чадахгүй. Бараг л тодорхой байгаа эдгээр мэдлэгээс татгалзсан хүмүүсийг дээрх нотолгоонууд ятгаж чадахгүй байж болох юм. Харин хамгийн эцэст Бурханы оршин байгааг бид итгэлээрээ л хүлээн зөвшөөрч чадна(Еврей 11:6) гэдгийг хэлмээр байна. Бурханд итгэх итгэл нь зүгээр л харанхуйд байгаа сохор хүн биш, харин ч дэлхийн 90 хувь орчим нь аль хэдийн зогсож байгаа гэгээлэг өрөөнд хүргэх хамгаалалтай зам юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурхан байдаг уу? Бурханы оршин байгаа талаар ямар нэг баталгаа байна уу?