settings icon
share icon
Асуулт

Гаж урсгал эсвэл хуурмаг шашинд итгэсэн хүнд сайн мэдээ хүргэх хамгийн сайн арга зам нь юу вэ?

Хариулт


Гаж урсгал болон хуурмаг шашинд автагдсан хүмүүсийн төлөө бидний хийж болох хамгийн чухал зүйл нь тэдний төлөөх залбирал. Бурхан тэдний зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний нүдийг нь үнэнээр нээх болтугай (2 Коринт 4:4) гэж бид залбирах хэрэгтэй. Эзэн Есүс Христийн авралын хэрэгцээ(Иохан 3:16) байгаа гэдгийг Бурхан тэдэнд ятгаж ойлгуулах болтугай гэж залбирах хэрэгтэй. Бурханы хүч чадал, Ариун Сүнсний ятгалга байхгүйгээр бид хэн нэгэнд үнэнийг амжилттай ятган үнэмшүүлж чадахгүй (Иохан 16:7-11).

Бид бас бурханлаг Христэч амьдралаараа үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй бөгөөд ингэснээр бидний амьдралыг өөрчилж байгаа Бурханыг тэд харж, өөрсдийг нь хүлж байгаа гаж урсгал, хуурмаг шашнаа ойлгож мэдэх юм (1 Петр 3:1-2). Мөн тэдэнд хэрхэн хүчирхэг арга замуудаар үйлчилж болох вэ гэдгийг мэдэх мэргэн ухааны төлөө бид залбирах хэрэгтэй (Иаков 1:5). Энэ бүхний эцэст бид өөрсдөө сайн мэдээг бодитой хуваалцах тал дээр зоригтой байх ёстой. Бид Есүс Христээр ирэх авралын мэдээг тунхаглах ёстой (Ром 10:9-10). Бид өөрсдийн итгэлээ хамгаалахад байнга бэлэн байх хэрэгтэй (1 Петр 3:15) төдийгүй үүнийгээ дөлгөөн байдал дотор, хүндэтгэлтэйгээр хийх учиртай. Бид үзэл баримтлалаа зөв тунхаглаж, маргалдах маргаанд ялж болох ч тухайн хүнээ өөрийн хандлагаараа уурыг нь хүргэж, ялагдсан мэдрэмжийг төрүүлснээр байдлыг хүндрүүлнэ.

Эцэст нь хэлэхэд бид хангалттай гэрчилсэн хүмүүсийнхээ авралыг Бурханы гарт даатган орхих ёстой. Бурханы нигүүлсэл, Түүний хүч чадал нь хүмүүсийг авардаг болохоос, бид биш. Хэдийгээр өөрсдийгөө зоригтой, халуунаар хамгаалахад бэлтгэсэн ухаалаг сайн байж, хуурмаг шашны талаар хангалттай мэдлэгтэй байлаа ч аль аль нь гаж урсгал болон хуурмаг шашны худал сургаалд хүлэгдсэн байгаа хүмүүсийг жинхэнэ итгэлд хүргэх хангалттай үр дүнг өгч чадахгүй. Тэгэхээр бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол, тэдний төлөө залбирч, тэдэнд гэрчилж, тэдний өмнө Христэч амьдралаараа амьдарч, тэднийг татах, ятгах, итгүүлэх ажлыг Ариун Сүнсэнд даатган найдах юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Гаж урсгал эсвэл хуурмаг шашинд итгэсэн хүнд сайн мэдээ хүргэх хамгийн сайн арга зам нь юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries