Санхүүгээ хэрхэн зохицуулах талаар Библи юу гэдэг вэ?




Асуулт: Санхүүгээ хэрхэн зохицуулах талаар Библи юу гэдэг вэ?

Хариулт:
Санхүүгээ зохицуулах талаар Библи маш их зүйлсийг өгүүлдэг. Зээл тавих асуудлын хувьд Библи ерөнхийдөө эсрэг байр суурьтай байдаг. Сургаалт үгс 6:1-5; 20:16; 22:7, 26-27 (“Баян хүн ядуу хүнийг захирдаг. Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.... Бусдын өмнөөс гар барин амлаж, мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй. Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм бол унтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?”). Библи байнга давтан эд баялаг хуримтлуулахын эсрэг анхааруулж, харин оронд нь сүнслэг баялагыг эрж хайхыг урамшуулдаг. Сургаалт үгс 28:20: “Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно. Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.” Мөн Сургаалт үгс 10:15; 11:4; 18:11; 23:5 зэргээс нэмж харж болно.

Сургаалт үгс 6:6-11-д залхуурал болон үүний үр дүнд зайлшгүй ирэх санхүүгийн сүйрэлтэй хамааралтай мэргэн ухааныг санал болгодог. Бидэнд өөрийн хоол хүнсээ цуглуулах гэж хичээж буй ажилсаг шоргоолжыг ажиглах тухай заасан. Энэ багц ишлэл бас үр ашигтай зүйлсийн төлөө ажиллахын оронд унтаж болохгүйг тухай анхааруулдаг. Ажиллахаас илүү амрахыг боддог хүнийг хэлж байна. Түүний төгсгөл нь гарцаагүй хоосон ядуу байдал, гачаал байна. Гэвч үүний эсрэг талын туйл нь мөнгө олоход донтох явдал. Номлогчын үгс 5:10-с харвал тийм хүнийг хангалуун байлгах хангалттай баялаг гэж ер байхгүй бөгөөд үргэлж л илүү ихийг хүсэж тэмүүлдэг гэжээ. 1 Tимот 6:6-11 мөн баялагыг хүсэж тэмүүлэх занганы аюултайг анхааруулдаг.

Элбэг дэлбэг баяныг хүсэн тэмүүлэхийн оронд библийн харуулж буй загвар нь авдаг бус, өгдөг хүн байх юм. “Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:6-7). Бас бид Бурханы өгсөн зүйлсийн хувьд сайн нярав байхаар дуудагдсан. Лук 16:1-13-д буй Есүсийн шударга бус нярвын тухай сургаалт зүйрлэл нь биднийг муу нярав байж болохгүй талаар сануулж буй арга зам юм. Энэ түүхийн гол хэлж буй сургамж нь “хэрвээ чи дэлхийн эд баялагт итгэмжтэй байж чадахгүй бол, жинхэнэ баялагыг хэн чамд даатгаж чадах вэ?” (11 иш) гэсэн утгатай. Бид бас өөрсдийн гэр бүлийг дэмжин тэтгэх хариуцлагатай. 1 Тимот 5:8 “Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм” гэж анхааруулдаг.

Дүгнэн үзэхэд Библи мөнгө санхүүгээ зохицуулах талаар юу гэж хэлж байна вэ? Хариултыг зөвхөн нэг үгээр дүгнэн илэрхийлж болох юм. Мэргэн ухаан! Бид өөрсдийн мөнгөө ухаалгаар зарцуулахаар дуудагдсан. Бид мөнгөө хадгалахаар дуудагдсан, харин хурааж нөөцлөхөөр биш. Бид мөнгийг хянамгай, эмх цэгцтэй зарцуулахаар дуудагдсан. Бид баяр хөөртэйгөөр, зориулалттайгаар Эзэнд буцаан өгөхөөр дуудагдсан. Бид Ариун Сүнсний удирдамж дор, хэрсүү гярхай байдалтай бусдад мөнгөөр туслахын тулд дуудагдсан. Баян байх нь буруу биш, гэвч мөнгийг хайрладаг байх нь буруу. Ядуу байх нь буруу биш, гэвч ямар ч ач холбогдолгүй зүйлд мөнгө үрэх нь буруу. Мөнгө, санхүүгээ зохицуулах талаар Библийн хэлж буй мэдээ нь ухаалаг байх явдал юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Санхүүгээ хэрхэн зохицуулах талаар Библи юу гэдэг вэ?