settings icon
share icon
Асуулт

Тэнгэрийн улсад байгаа хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа биднийг ажиглан харж чадах уу?

Хариулт


Еврей 12:1 “Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул...” гэсэн байдаг. Зарим хүмүүс “гэрчлэлийн үлэмж агуу үүл” гэдэг нь тэнгэрийн улсаас биднийг харж буй хүмүүс гэж ойлгодог. Энэ бол зөв тайлбар биш. Еврей 11 бүлэгт итгэлийнх нь улмаас Бурханы сайшаасан олон хүмүүс бичигдсэн. Тэдгээр хүмүүс бол энэхүү “гэрчлэлийн үүл” мөн. Тэд биднийг ажиглан харж байгаадаа бус харин тэд бидэнд үлгэр жишээ болгон тавигдсан учраас “гэрчүүд” болдог. Тэд бол Христ болон Бурхан, мөн үнэний төлөөх гэрчүүд. Еврей 12:1 “...аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе” гэж цааш үргэлжилсэн байдаг. Бидний өмнө байсан Христэд итгэгчдийн энэхүү итгэл болон хичээл зүтгэлээс болоод бид урам зориг авч тэдний жишээг дагадаг.

Харин тэнгэрийн улсад байгаа хүмүүс дэлхийд байгаа биднийг ажиглан харж байдаг талаар Библи онцгойлон хэлсэн зүйл байдаггүй. Тэд харж чадна гэдэг бол үнэхээр эргэлзээтэй. Яагаад? Нэгдүгээрт, тэд заримдаа өөрсдийг нь гашуудал, зовлонд хүргэх зүйлс, тодорхой хэлэх юм бол бузар гэмийн үйлдэл, хорон муу зэргийг заримдаа харах боломжтой. Нэгэнт тэнд гашуудал, нулимс, аз жаргалгүй байдал тэнгэрийн улсад байхгүй тул (Илчлэлт 21:4), газрын үйлдлийг ажиглан харна гэдэг боломжгүй байж болох юм. Хоёрдугаарт, тэнгэрийн улс дахь хүмүүс Бурханд мөргөл өргөн үйлчлэх, тэнгэрийн улс дахь сүр жавхлан зэрэгт баясан, дэндүү автагдсан байж болох тул газар дээр энд болж буй зүйлсэд ач холбогдол өгч, сонирхоно гэдэг байж боломгүй санагдана. Тэд гэм нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд тэнгэрт Бурханы оршихуйг мэдэрч байгаа гэх бодит баримт нь тэдний анхаарлыг илүү эзэмдэх хангалттай зүйлс гэж үзэж болно. Хэдийгээр Бурхан хүмүүсийг өөрсдийн хайртай хүмүүсээ тэнгэрийн улсаас ажиглах боломжыг зөвшөөрсөн байж болох ч Библид ийм явдал бодитой тохиолддог гэдэгт итгэх ямар ч шалтгаан өгөөгүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Тэнгэрийн улсад байгаа хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа биднийг ажиглан харж чадах уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries