settings icon
share icon
Асуулт

Христийн Шүүлтийн Суудал гэж юу вэ?

Хариулт


Ром 14:10-12 “... Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно... Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно” гэдэг. Мөн 2 Коринт 5:10 “Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой” гэж бидэнд хэлдэг. Эдгээр ишлэлийн өгүүлж буй хэсгийг ерөнхийд нь харвал тухайн ишлэл итгэдэггүй хүмүүст бус Христэд итгэгчдэд ярьж байгаа нь тодорхой байдаг. Тэгэхлээр Христийн шүүлтийн суудал нь итгэгчид өөрсдийн амьдралын талаар Христэд тайлагнах тухай ярьдаг. Христийн шүүлтийн суудал нь Христийн бидний төлөөх өргөл золиос (1 Иохан 2:2) болон бидний Түүнд итгэх итгэлээр (Иохан 3:16) тогтоогдсон аврагдах эсэхийг тодорхойлох газар биш. Бидний бүх гэм нүгэл уучлагдсан бөгөөд түүнийхээ төлөө бид хэзээ ч яллагдахгүй (Ром 8:1). Бид Христийн шүүлтийн суудлыг Бурхан бидний гэм нүглийг шүүх газар гэж харах бус харин Бурхан бидний амьдралыг хараад шагнах газар гэж ойлгох хэрэгтэй. Тиймээ, Библид хэлсэний дагуу бид хэрхэн амьдарсан талаар тайлагнах болно. Үүний зарим нь мэдээж өөрсдийн үйлдсэн гэм нүглийн талаар байж болно. Гэвч энэ нь Христийн шүүлтийн суудлын үндсэн зорилго биш юм.

Христийн шүүлтийн суудалдаа суухад итгэгчид Христэд хэр итгэмжтэй үйлчилсэн эсэхдээ үндэслэн шагнагдана (1 Коринт 9:4-27; 2 Tимот 2:5). Бидний шүүгдэж болох зарим зүйлс нь Агуу Захирамжинд бид хэр зэрэг дуулгавартай байсан (Maтай 28:18-20), гэм нүглээ хэр ялж, даван туулсан (Ром 6:1-4), болон магадгүй хэл яриагаа хэр зэрэг захирсан (Иаков 3:1-9) зэрэг ч байж болно. Итгэгчид хэр зэрэг Христэд итгэмжтэй үйлчилсэн зэрэгт үндэслэн ялгаа титэм хүлээн авах тухай Библи өгүүлсэн (1 Коринт 9:4-27; 2 Tимот 2:5). Янз бүрийн титмийн талаар 2 Tимот 2:5, 2 Tимот 4:8, Иаков 1:12, 1 Петр 5:4, болон Илчлэлт 2:10 гэх ишлэлүүд дүрсэлсэн. Иаков 1:12 бол Христийн шүүлтийн суудлын талаар бид хэрхэн авч үзэх талаар маш тодорхой дүгнэн хэлсэн хэсэг юм. Үүнд: “Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна” гэсэн.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христийн Шүүлтийн Суудал гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries