Ямар нэг зүйл гэм гэдгийг нь яаж би мэдэх вэ?




Асуулт: Ямар нэг зүйл гэм гэдгийг нь яаж би мэдэх вэ?

Хариулт:
Энэ асуулттай хамааралтай хоёр зүйл урган ирдэг бөгөөд нэг нь Библи гэм нүгэл гэж тунхаглан дурьдаж байгаа зүйлс, нөгөө нь Библи онцгойлон дурьдаагүй зүйлс юм. Янз бүрийн гэм нүглүүдийн талаарх Бичээсийн жагсаалтууд Сургаалт үгс 6:16-19, Галат 5:19-21, болон 1 Коринт 6:9-10 дээр байдаг. Эдгээр багц ишлэлүүдийн танилцуулж буй гэмт үйлдлүүд нь Бурханы хүлээн зөвшөөрөхгүй зүйлс болох нь ямар ч эргэлзээгүй. Аллага, завхайрал, худал ярих, хулгай хийх, гэх мэт зүйлсийг Библи гэм нүгэл гэж танилцуулж байгаад бид ерөөсөө эргэлзэхгүй нь тодорхой. Илүү бэрхшээлтэй асуудал нь Библи гэм нүгэл гэж тодорхой хаяглаагүй талбаруудыг гэмтэй гэж тодорхойлох явдал юм. Библи ямар нэг субьектийн талаар тодорхой шууд зааварлаагүй тохиолдолд бид Түүний үгэн дэх ерөнхий зарчмыг харж, удирдлагаа болгодог.

Нэгдүгээрт, бичээст дурьдсан онцгой заавар байхгүй үед энэ зүйл буруу юу гэж асуухаас илүү харин энэ зүйл үнэхээр зөв үү гэж асуух нь сайн. Жишээлэх юм бол Библи “мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц” гэж хэлсэн байдаг (Колоссай 4:5). Дэлхийд амьдрах хугацаа маань тун богинохон, бас үүрд мөнхөд байх харилцааг эрхэмлэх хэрэгтэй учир “хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэлэх”-н тулд л байх нь чухал (Eфес 4:29).

Мөн шалгаж болох нэг сайн тест нь бид чин үнэнээсээ, сайн мөс чанартайгаар Бурханы сайн зорилгуудын төлөө онцгой үйл ажиллагаа явуулж, Бурханаас ерөөхийг асууж чадах уу гэдгээ тодорхойлох юм. “Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” (1 Коринт 10:31). Хэрвээ энэ нь Бурханд тааламжтай эсэх талаар ямар нэг эргэлзээ төрж байгаа бол түүнээс татгалзах нь сайн хэрэг болно. “Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Яагаад гэвэл итгэлээр биш юм. Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм” (Ром 14:23). Бидний бие болоод сүнс маань Бурханд хамааралтай болж хувирсан, Түүгээр аврагдсан гэдгээ санаж байх хэрэгтэй. “Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун” (1 Коринт 6:19-20). Энэ агуу үнэн нь бидний юу хийх ёстой, хаашаа явах ёстой гэдэг зүйлд жинхэнэ нөлөөг үзүүлэх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд бидний тухайн үйлдэл Бурхантай харилцах харилцааны зүгээс л үзээд зогсохгүй гэр бүл, найз нөхөд болон бусад хүмүүст ерөнхийдөө ямар нөлөө үзүүлэх тал дээр мөн үнэлж үзэх ёстой. Хэдийгээр тухайн онцгой зүйл нь бидэнд хувь хүний хувьд шарх учруулахгүй байсан ч бусдад нөлөөлөх юмуу хүнд бэрхшээл учруулах болвол яах аргагүй гэм нүгэл мөн. “Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. ...Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой” (Ром 14:21; 15:1).

Эцэст нь хэлэхэд Есүс Христ бол бидний Эзэн болон Аврагч гэдгийг санаж Түүний хүслээс илүү бидний хүсэлд нийцэх зүйлсийг тэргүүнд тавихыг зөвшөөрч болохгүй. Ямар ч зуршил эсвэл зугаа, амбиц бидний амьдралд хэтэрхий нөлөө үзүүлэхийг зөвшөөрөх ёсгүй, зөвхөн Христэд л тэр эрх мэдэл байгаа. “Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй” (1 Коринт 6:12). “Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн” (Колоссай 3:17).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Ямар нэг зүйл гэм гэдгийг нь яаж би мэдэх вэ?