Аврал мөнхийн баталгаатай байна гэдэг гэм үйлдэх “лиценз” үү?




Асуулт: Аврал мөнхийн баталгаатай байна гэдэг гэм үйлдэх “лиценз” үү?

Хариулт:
Мөнхийн баталгаатай байна гэх үзэл баримтлалын байнга тулгардаг нэг асуулт нь хүмүүс ямар ч хамаагүй, өөрсдийн дураараа амьдарсан ч аврагдах боломжтой гэдгийг зөвшөөрдөг гэж үздэг. Хэдийгээр магадгүй “махчлан ойлгоход” тийм байж ч болох ч бодит байдалд бол тийм биш. Есүс Христ түүнийг цагаатгасан гэж үнэхээр итгэдэг хүн үргэлжилсэн, сайн дураараа гэм нүгэл үйлдсэн амьдралаар байнга амьдраад байхгүй. Тиймэээс бид Христэд итгэгчид яаж амьдрах хэрэгтэй вэ гэдгийг хүн аврал авахдаа юу хийх ёстой вэ гэдгээс салгаж үзэх ёстой.

Библи аврал бол зөвхөн нигүүлслээр, зөвхөн итгэлээр, зөвхөн Есүс Христ дотор л байна гэж тодорхой хэлдэг (Иохан 3:16; Ефес 2:8-9; Иохан 14:6). Тухайн хүн Есүс Христэд үнэхээр итгэсэн үеэс л аврагдсан бөгөөд аврал нь баталгаажсан. Аврал гэдэг бол итгэлээр олдож, дараа нь ажил үйлсээр бүрэн гүйцэд болгодог зүйл биш. Элч Паул энэ асуудлын талаар Галат 3:3-д ингэж асуусан байдаг. "Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү?" Хэрвээ бид итгэлээр аврагдсан бол бидний аврал ч бас итгэлээр баталгаажигдан, хадгалагдана. Бид өөрсдийн авралын төлөө ажиллаж чадахгүй. Тийм болохоор бас бид авралаа хадгалахын тулд хөдөлмөрлөж чадахгүй. Бидний авралыг хадгалдаг нэгэн бол зөвхөн Бурхан (Иуда 24). Зөвхөн Бурханы гар л биднийг атгандаа бат барьж чадна (Иохан 10:28-29). Юу ч биднийг салгаж чадахгүй зүйл бол зөвхөн Бурхан хайр юм (Ром 8:38-39).

Мөнхийн баталгаатай байдлыг үгүйсгэх ямар нэгэн зүйл нь үндсэндээ бид авралаа өөрсдийн ямар нэг сайн үйлс, хүчин зүтгэлээрээ тогтоон барих ёстой гэсэн итгэлтэй болгодог. Энэ нь аврал зөвхөн нигүүлслээр ирнэ гэдгийг бүрэн үгүйсгэсэн хэрэг болно. Бид өөрсдийн бус зөвхөн Христийн сайн үйлсээр аврагдсан (Ром 4:3-8). Бид өөрсдийн авралаа тогтоон барихын тулд Бурханы үгэнд дуулгавартай байх ёстой юмуу бурханлаг амьдралаар амьдрах ёстой гэж тунхаглах нь бидний гэм нүглийн шийтгэлийн төлөөх Есүсийн үхэл нь бүрэн хангалттай бус гэж хэлж байгаа болно. Есүсийн үхэл нь бидний өнгөрсөн, одоогийн, ирээдүйн бүх гэм нүглүүдийг, бас авралын өмнөх болон авралын дараах гэм нүглийг ч хангалттай төлсөн юм (Ром 5:8; 1 Коринт 15:3; 2 Коринт 5:21).

Энэ нь тэгэхлээр Христэд итгэгч нэгэнтээ л аврагдахаас хойш юу ч хийж амьдарч болно гэсэн үг үү? Энэ бол ерөнхийдөө таамаг төдий асуулт юм. Яагаад гэвэл жинхэнэ Христэд итгэгч “өөрийн хүссэний дагуу хамаагүй” амьдрахгүй гэж Библи тодорхой хэлсэн байдаг. Христэд итгэгчид бол шинэ бүтээлүүд (2 Коринт 5:17). Христэд итгэгчид махан биеийн үйлс бус (Галат 5:19-21), Сүнсний үр жимсийг харуулдаг (Галат 5:22-23). 1 Иохан 3:6-9 ишлэлд жинхэнэ Христитгэгч үргэлжилсэн гэм нүгэл дунд амьдардаггүй гэж тодорхой хэлсэн. Нигүүлсэл гэдэг гэм нүгэл үйлдэхэд хүргэдэг гэж хэлсэн үгэнд элч Паул хариулт болгон "Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу? Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?" (Ром 6:1-2) гэж тунхагласан байдаг.

Үүрд мөнхийн баталгаа байна гэдэг гэм үйлдэх боломж олгохгүй. Харин ч энэ нь Христэд итгэж найддаг хүмүүст Бурханы хайр нь бүрэн баталгаатай байдаг гэдгийг мэдүүлдэг. Бурханы гайхамшигтай авралын бэлгийг мэдэж, ойлгох нь гэм нүгэл үйлдэх боломж олгохоос эсрэг зүйлд хүргэдэг. Есүс Христийн бидний төлөө төлсөн үнэ цэнийг мэдэж байж яаж гэм нүглийн амьдралаар үргэлжлүүлэн амьдарч чадах вэ (Ром 6:15-23)? Итгэсэн хүмүүст хандсан ямар ч болзолгүй, баталгаатай Бурханы хайрыг ойлгосон нэгэн яаж тэрхүү хайрыг аваад буцаан Бурханы нүүр рүү шидэж чадах вэ? Ийм хүн харин ч өөрт нь өгөгдсөн мөнхийн баталгаа нь гэм үйлдэх лиценз өгч байна гэхээсээ илүүтэй уг хүн Есүс Христээр ирэх авралыг бүрэн амсаж мэдээгүй байна гэсэн үг биш үү? " Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй " (1 Иохан 3:6).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Аврал мөнхийн баталгаатай байна гэдэг гэм үйлдэх “лиценз” үү?