Яагаад би зохион байгуулалттай шашинд итгэх хэрэгтэй гэж?




Асуулт: Яагаад би зохион байгуулалттай шашинд итгэх хэрэгтэй гэж?

Хариулт:
“Шашин” гэдэг үгийн тайлбар толийн тодорхойлолт нь “мөргөн хүндлэгдэх ёстой Бурхан эсвэл бурхдад итгэх итгэл, ихэвчлэн зан үйл, ёс жаягаар илэрхийлэгддэг, ямар нэг итгэлийн онцгой тогтолцоо, мөргөл хүндэтгэл, гэх мэт, мөн байнга ёс суртахууны кодын оролцоо байдаг” гэсэн. Энэхүү тодорхойлолтын дагуу харвал Библи зохион байгуулалттай шашны тухай өгүүлдэг боловч олонх тохиолдолд “зохион байгуулалттай шашин”-ны зорилго болон нөлөө нь Бурханд тааламжтай байж чаддаггүй.

Эхлэл номын 11р бүлэгт Ноагийн үр удам Бурханы тархаж дэлхийг дүүргэ гэсэн тушаалыг дуулгавартай дагахын оронд өөрсдийгөө зохион байгуулан Бабелийн цамхаг барьсан нь зохион байгуулалттай шашны хамгийн анхны тохиолдол байж болох юм.

Египетээс гарсан нь номын 6р бүлгээс эхлэн Бурхан Израиль үндэстэнд шашныг нь “зохион байгуулж” эхэлсэн харагддаг. Арван Хууль, майхан сүмтэй хамааралтай хуулиуд, тахилчлалын систем зэргийг Бурхан санаачилж, Изриальчууд дагах ёстой байсан. Шинэ Гэрээний цаашдын судалгаанаас харвал энэ шашны хандлага нь Аврагч Мессиа хэрэгцээтэй гэдгийг харуулахын тулд байсан болох нь харагддаг (Галат 3; Ром 7). Гэвч олонх нь үүнийг буруу ойлгож, Бурханаас илүүтэй хууль дүрэм, ёс жаягт нь мөргөж, үйлчилсэн байдаг.

Израилийн түүхийн туршид Израильчуудтай холбоотой олон зөрчлүүд зохион байгуулалттай шашинтай холбоотой байдаг. Баал (Шүүгчид 6; 1 Хаад 18), Дагон (1 Самуел 5), Молех (2 Хаад 23:10) зэргийн мөргөлтэй хамааралтай жишээнүүд байна. Бурхан Өөрийн хэмжээлшгүй эрх мэдэл болон хүч чадлаа харуулан эдгээр шашнуудын дагалдагчдыг ялсан байдаг.

Сайн мэдээнүүдэд Фарисайчууд болон Садукайчүүд нь Есүс Христийн үеийн зохион байгуулалттай шашны төлөөлөгчид болж харагддаг. Есүс байнга л тэдний хуурамч сургаал болон хоёр нүүртэй амьдралын хэв маягтай нь тулгарч байсан. Захидлуудад мөн зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс сайн мэдээг тодорхой шаардлагатай үйлс болон ёс заншлуудын жагсаалтай хольсон байдаг. Тэд бусад итгэгчдэд энэ “Христитгэлийн нэмэлт” шашнаа хүлээж аван өөрчлөгдөхийг дарамтлан шахахаар оролдсон. Галатчууд болон Колоссайчууд эдгээр шашнуудын тухай анхааруулга хүлээн авсан. Илчлэлт номонд Антихрист дэлхийн нэг шашныг байгуулах үед дэлхийд зохион байгуулалттай шашин нөлөө үзүүлэх болохыг харж болно.

Олон тохиолдолд зохион байгуулалттай шашны эцсийн үр дүн нь Бурханы анх хүссэн зүйлээс салсан болохыг хардаг. Гэвч Библи Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болсон зохион байгуулалттай итгэгчдийн тухай ярьдаг. Бурхан эдгээр зохион байгуулагдсан итгэгчдийн бүлэглэлийг “чуулган” гэж дууддаг. Үйлс ном болон Захидлуудаас гарсан тодорхойлолтыг харвал чуулган нь зохион байгуулагдсан, харилцан уялдаа холбоотой байхыг харж болно. Зохион байгуулалт нь хамгаалалт, үр бүтээлтэй байдал, түгээлт хүрэлт зэрэгт хүргэдэг (Үйлс 2:41-47). Чуулганы тохиолдолд бол үүнийг “зохион байгуулагдсан харилцаа” гэж дуудах нь илүү дээр.

Шашин гэдэг бол Бурхантай нөхөрлөх гэсэн хүний оролдлого. Христэч итгэл бол Бурханы Есүс Христийг тахил болгосноор бидний төлөө хийсэн Түүний ажлын үр дүнд Бурхантай нөхөрлөх харилцаа. Бурханд хүрэх ямар ч төлөвлөгөө байхгүй (Тэр бидэнд хүрсэн—Ром 5:8). Бардамнал ч байхгүй (бүхнийг ивээлээр хүлээн авсан—Ефес 2:8-9). Удирдлагын талаарх зөрчил байх ёсгүй (Христ бол тэргүүн—Колоссай 1:18). Ялгаварлал байх ёсгүй (Христ дотор бүгд нэг—Галат 3:28). Зохион байгуулагдсан байх нь асуудал биш. Шашны дүрэм журам, ёс жаягт анхаарах нь асуудал.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яагаад би зохион байгуулалттай шашинд итгэх хэрэгтэй гэж?