settings icon
share icon
Асуулт

Есүсийн нэрээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Есүсийн нэрийн залбиралыг Иохан 14:13-14-д өгүүлсэн. Үүнд: “Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.” Зарим хүмүүс энэ ишлэлийг буруу хэрэгжүүлж залбиралынхаа төгсгөлд “Есүсийн нэрээр” гэж залгах нь Бурхан асуусан зүйл болгоныг биелүүлэх шалтгаан гэж боддог. Энэ нь “Есүсийн нэрээр” гэдэг үгийг “шидэт үг” мэт хандаж байгаа явдал. Энэ бол туйлын библийн бус зүйл.

Есүсийн нэрээр залбирах нь Эцэг Бурханы өмнө Түүний Хүү Есүсийн нэрээр очиж, бидний залбиралын дээр байхыг хүсч Есүсийн эрх мэдэлтэйгээр залбирч байгааг мэдүүлж буй хэрэг. Есүсийн нэрээр залбирах нь Бурханы хүслийн дагуу залбирч байна гэдэгтээ ялгаагүй байдаг. “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ” (1 Иохан 5:14-15). Есүсийн нэрээр залбирах нь Есүсийг алдаршуулах, Түүнийг хүндэтгэх зүйлсийн төлөө залбирч байна.

“Есүсийн нэрээр” гэж залбиралын төгсгөлд хэлэх нь нь шидэт тарни биш. Хэрэв бидний асууж эсвэл хэлж буй залбирал нь Бурханы алдар, Түүний хүслийн дагуу биш бол “Есүсийн нэрээр” гэж хэлэх нь утга учиргүй. Есүсийн нэрээр Түүний алдарын төлөө жинхэнэ залбирах нь чухал болохоос хэсэг үгийг залбиралын төгсгөлд хэлэх нь биш. Залбиралд хэлж буй үгсэд бус залбиралын ард нуугдаж буй зорилгонд байдаг. Бурханы хүсэл гэж хүлээн зөвшөөрч буй зүйлсийн төлөө залбирах нь Есүсийн нэрээр залбирч буйн жинхэнэ мөн чанар юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүсийн нэрээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries