settings icon
share icon
Асуулт

Хэзээ, хэрхэн Ариун Сүнсийг бид хүлээн авдаг вэ?

Хариулт


Бид Есүс Христийг өөрсдийн Аврагч гэж хүлээн авах яг тэр мөчид Ариун Сүнсийг хүлээн авдаг гэж элч Паул тодорхой заасан. 1 Коринт 12:13 “Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм” гэж тунхагладаг. Ром 8:9 мөн хэрвээ тухайн хүн Ариун Сүнсийг аваагүй бол тэрээр Христэд хамааралгүй гэж хэлдэг. “Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.” Ефес 1:13-14 итгэдэг бүх хүмүүст авралын тамга нь Ариун Сүнс байдаг гэж бидэнд заадаг. “Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.”

Эдгээр гурван ишлэл нь аврал авах хоромд Ариун Сүнсийг хүлээн авдаг гэдгийг тодорхой дурьдсан. Хэрвээ Коринтын бүх итгэгчид бүгдээрээ Ариун Сүнсийг аваагүй байсан бол Паул бид бүгд нэг Сүнснээс баптисм хүртэн, нэг Сүнсийг уусан гэж хэлж чадахгүй байсан. Ром 8:9 бүр илүү хүчтэйгээр хэрвээ уг хүн Сүнсийг хүлээн аваагүй бол Христэд хамааралтай хүн биш гэж нотлон хэлсэн байна. Тийм болохоор Сүнсийг эзэмшиж хүлээн авна гэдэг аврал хүлээн авч эзэмшсэн гэдгийг тодорхойлж байна. Цаашилбал хэрвээ аврал авах хоромд Ариун Сүнсийг хүлээн авдаггүй байсан бол Ариун Сүнс “авралын баталгаа тамга” болж чадахгүй байсан (Ефес 1:13-14). Олон бичээсийн ишлэлүүд бид Христийг Аврагчаар хүлээн авах хоромд бидний аврал баталгаажсан гэдгийг тодорхой бичсэн байдаг.

Ариун Сүнсний үйлчлэл үргэлж л төөрөгдөлд оруулдаг болохоор энэ талын маргаан бэрхшээлтэй байдаг. Аврал авсан хоромд Ариун Сүнсийг хүлээн авах юмуу Ариун сүнс оршдог. Харин Ариун Сүнсний дүүрэлт нь Христэч амьдралд байнга явагдаж байдаг процесс юм. Хэдий бид Ариун Сүнсний баптисм аврал авах хоромд явагддаг гэж үздэг боловч зарим Христэд итгэгчид тэгж үздэггүй. Энэ нь заримдаа Сүнсний баптисмийг авралын дагалдах үйлс болох “Сүнсийг хүлээн авах”-тай хольж төөрөлдөх байдалд хүргэдэг байна.

Дүгнэн хэлэхэд Ариун Сүнсийг бид хэрхэн хүлээн авдаг вэ? Бид Эзэн Есүс Христийг өөрсдийн Аврагч болгон хүлээн авснаар л Ариун Сүнсийг хүлээн авдаг байна (Иохан 3:5-16). Бид Ариун Сүнсийг хэзээ хүлээн авдаг вэ? Бид итгэсэн үеэс л Ариун Сүнс бидний дотор байнга орших болдог.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хэзээ, хэрхэн Ариун Сүнсийг бид хүлээн авдаг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries