settings icon
share icon
Асуулт

Гэм нүгэлтний залбирал гэж юу вэ?

Хариулт


Гэмшлийн залбирал гэдэг нь хэн нэгэн хүн өөрийн гэм нүглийг ухааран, Аврагч хэрэгтэй гэдгийг ухамсарлан Бурхан уруу хандан залбирахыг хэлж байна. Зөвхөн Гэмшлийн залбирлыг залбирсанаар ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Гэмшлийн залбирал нь өөрийн гэм нүглийг ойлгон ухаарч, аврал хэрэгтэй гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон үед л биелэлээ олно.

Гэмшлийн залбирлын эхний шат нь бид бүгд гэм нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх юм. Ром 3:10 дээр, "Энэ нь ингэж бичигдсэнчлэн, Зөвт хүн алга. Ганц ч алга" гэжээ. Библи бид бүгдийг нүгэлтэй хэмээн тов тодорхой хэлсэн байна. Бид бүгд нүгэлтэй бөгөөд Бурханаас ирэх нигүүлсэл болон уучлал нь бидэнд хэрэгтэй (Тит 3:5-7). Бид гэм нүглээсээ болж мөнхийн шийтгэл амсах байсан (Матай 25:46). Гэмшлийн залбирал нь шийтгэлийн оронд нигүүлслийг гуйсан өчил мөн. Энэ нь уур хилэнгийн оронд өршөөлийг гуйсан гуйлт мөн.

Гэмшлийн залбирлын хоёрдахь шат нь Бурхан бидний гэм нүгэлтэй зан чанарыг авсан гэдгийг мэдэх билээ. Бурхан хүмүүний биеийг олж төрсөн (Иохан 1:1,14). Есүс бидэнд Бурханы тухай үнэнийг тунхаглаж, төгс шударга, гэм нүгэлгүй амьдралаар амьдарсан (Иохан 8:46; 2 Коринт 5:21). Есүс тийнхүү бидний өмнөөс загалмайд хадагдаж, бидний авах ёстой байсан шийтгэлийг үүрсэн (Ром 5:8). Есүс үхлээс дахин амилсанаараа гэм нүгэл, үхэл болон тамыг ялан дийлсэн болохоо баталсан (Колос 2:15; 1 Коринт 15-р бүлэг). Энэ бүхний үр дүнд хэрэв бид итгэлээ Есүс Христэд өгч чадах юм бол гэм нүгэл маань уучлагдаж, Мөнхийн улсад амлагдсан мөнх амийг хүртэх болно. Тэр бидний төлөө үхэж, дахин амилсан гэдэгт итгэхэд л хангалттай (Ром 10:9-10). Бид зөвхөн энэрэл нигүүсэлээр, зөвхөн итгэлээр, зөвхөн Есүс Христээр аврагдана. Ефес 2:8 дээр, "Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханаас ирсэн бэлэг" хэмээн бичигдсэн.

Гэмшлийн залбирлыг хэлнэ гэдэг нь Есүс Христийг өөрийн Аврагч болгон хүлээн зөвшөөрснөө Бурханд илэрхийлж буй хэрэг юм. Авралыг авахад ямар нэгэн “ид шидтэй” үг байхгүй. Есүсийн үхэл хийгээд дахин амилалт нь л биднийг аварч чадна. Хэрэв та гэм нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрч, Есүс Христээс ирэх авралыг хүлээн авахыг хүсч байвал дараах залбирлыг хэлнэ үү. "Бурхан минь, би өөрийнхөө гэм нүгэлтэй гэдгээ улайж байна. Би нүглийнхээ үр дүнг хүртэх ёстой гэдгээ мэдэж байна. Гэсэн ч би Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн авч байна. Түүний үхэл болон дахин амилалт нь надад уучлалыг өгсөн гэдэгт итгэж байна. Би Есүст итгэж байна. Есүс миний цор ганц Аврагч Эзэн минь байг. Намайг аварч уучилсан Их Эзэн Тандаа баярлалаа. Амээн!"

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Гэм нүгэлтний залбирал гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries