settings icon
share icon
Асуулт

Жинхэнэ заяаны хань гэх зүйл байдаг болов уу? Бурхан надтай гэрлүүлэхээр нэг онцгой хүнийг бэлтгэсэн байдаг болов уу?

Хариулт


“Заяаны хань” гэх нийтлэг ойлголт нь хүн болгонд “төгс тохирох” өөр нэг хүн байдаг бөгөөд хэрвээ тэр хүнээс өөр хүнтэй гэрлэх юм бол хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй гэсэн утгатай байдаг. Энэхүү заяаны ханийн тухай ойлголт нь Библийн дагуух ойлголт уу? Үгүй, тийм биш. Заяаны хань, тохирох нэгэн гэдэг үзэл баримтлал нь ихэвчлэн салах шалтгаан болж хэрэглэгддэг. Гэрлэлтийн амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа хүмүүс өөрсдийгөө энэхүү тохирох хостойгоо гэрлээгүй гэсэн шалтгаанаар салж, нөгөө жинхэнэ хүнээ олох эрлээ эхлүүлэх гэдэг. Энэ бол шалтгаас өөр зүйл биш, бүр библийн бус ичгүүргүй шалтаг болно. Хэрэв та гэрлэсэн л бол таны гэрлэсэн хүн таны заяаны хань болох ёстой. Марк 10:7-9 “Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ” гэж тунхагладаг. Нөхөр эхнэр хоёр “нэгдэнэ”, “нэг бие болно” “хоёр биш, нэг махан бие”, “хамтад нь холбосон” гэснээр жинхэнэ заяаны хань болсон тухай хэлж байдаг.

Гэрлэлт нь тухайн хосын хүссэн шиг гайхалтай баяр хөөртэй, бас гайхалтай нэгдмэл байдалтай биш байж болно. Нөхөр эхнэр өөрсдийн хүссэн хэмжээгээр бие махбодийн, сэтгэл хөдлөлийн, сүнслэг нэгдмэл байдлыг үүсгэж чадахгүй байж болно. Хэдий ийм байдалтай байлаа ч нөхөр эхнэр хоёр гэдэг бол жинхэнэ заяаны ханиуд аль хэдийн болсон. Ийм нөхцөл байдалд орсон хосууд “жинхэнэ заяаны хань”-н дотносол бий болгох ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй. Библи гэрлэлтийн тухай юу гэж заасанд дуулгавартай байснаар (Eфес 5:22-33) хосууд “нэг бие” болох жинхэнэ гэрлэлтийн амьдралд хүргэх зориулалт, хайр, дотно байдлыг бий болгож болно. Хэрвээ та гэрлэсэн бол та аль хэдийн заяаны ханьтайгаа суусан байна. Гэрлэлт ямар аймшигтай нийцгүй, зохицолгүй байсан ч Бурхан эдгэрэл, уучлалыг авчирч жинхэнэ гэр бүлийн хайр, зохицолыг бий болгож чадна.

Буруу хүнтэй суусан байх боломжтой юу? Хэрвээ бид өөрсдийгөө Бурханд өгч, Түүний удирдлагыг эрэлхийлэх юм бол Тэр биднийг удирдана гэж амласан. “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” (Сургаалт үгс 3:5-6). Сургаалт үгс 3:5-6-н хэрэгжүүлэлт нь хэрвээ та Бурханд бүх зүрхээрээ итгэхгүй, тэгээд зөвхөн өөрийн ойлгоцдоо тулгуурлан явах юм бол буруу замаар явж болно гэсэн үг. Тиймээ, хэрэв та Бурхантай дотно харилцаагүй байж, Түүнд дуулгаваргүй байх юм бол Түүний хүсээгүй хэн нэгэнтэй гэрлэсэн байх боломжтой. Хэдийгээр ийм нөхцөл байдал дунд ч Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл, хяналт нь байдаг.

Хэдийгээр гэрлэлт Бурханы хүссэний дагуу байгаагүй байж болох ч бүх үйл явдал Түүний хяналт, төлөвлөгөөнөөс гадуур байдаггүй. Бурхан салалтыг үзэн яддаг (Малахи 2:16) бөгөөд “буруу хүнтэй гэрлэсэн” гэх зүйл нь салалтын үндсэн шалтаг болохыг Библи зөвшөөрдөггүй. “Би буруу хүнтэй гэрлэснээс болоод хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй байна” гэх шалтаг нь дараах хоёр зүйлээр библийн бус бөгөөд буруу яриа болох нь харагддаг. Нэгдүгээрт, таны буруу шийдвэр Бурханы хүслийг няцааж, Түүний төлөвлөгөөг устгасан гэсэн утгатай болно. Хоёрдугаарт, Бурхан асуудал, тэмцэлтэй гэрлэлтийг аз жаргалтай, зохицсон, амжилттай сайхан гэр бүл болгож чадахгүй гэж тунхаглаж байгаа хэрэг болно. Бидний хийсэн ямар ч зүйл Бурханы хэмжээлшгүй хүслийг зогсоож чадахгүй. Бурхан ямар ч байдлаар ерөөсөө зохицохгүй хоёр хүнийг сонгон, бие биендээ төгс тохирох хүмүүс болгон засварлан хэвэнд оруулж чадна.

Хэрвээ бид Бурхантай харилцах дотно харилцаагаа хадгалах юм бол Тэр биднийг удирдан дагуулах болно. Хэрвээ хэн нэгэн Эзэнтэй хамт алхаж, Түүний хүслийг хичээнгүйлэн эрж хайвал Бурхан тэр хүнийг Өөрийн хүсэж буй хүн рүүгээ удирдан дагуулна. Хэрэв бид Түүнийг дагаж, түүнд дуулгавартай байвал Бурхан биднийг “жинхэнэ заяаны хань” руу дагуулан аваачна. Хэдий тийм ч заяаны хань байх нь байр суурь, үйл хөдлөлөөс мөн шалтгаална. Нөхөр болон эхнэр “заяаны хань” байх нь тэд сүнсээр болон бие махбодийн хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд нэг нэгэнтэйгээ нэгдэн “нэг бие” болсон тохиолдолд боломжтой. Тэгэхлээр бодит амьдралд заяаны хань байна гэдэг тухайн хосын өдөр бүр хийх ёстой үйл явц болж хувирна. Жинхэнэ заяаны ханийн нэгдмэл байдал нь библийн дагуух гэрлэлтийн хэв маягийг хэрэгжүүлснээр л боломжтой болох юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Жинхэнэ заяаны хань гэх зүйл байдаг болов уу? Бурхан надтай гэрлүүлэхээр нэг онцгой хүнийг бэлтгэсэн байдаг болов уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries