Эмэгтэй номлогчид, пасторууд байх уу? Үйлчлэлд байх эмэгтэйчүүдийн тухай Библи юу гэж хэлсэн бэ?




Асуулт: Эмэгтэй номлогчид, пасторууд байх уу? Үйлчлэлд байх эмэгтэйчүүдийн тухай Библи юу гэж хэлсэн бэ?

Хариулт:
Өнөөгийн сүм чуулганд үйлчлэл хийдэг эмэгтэй пастор, номлогчдын тухай энэ асуудлаас илүү маргаантай асуудал бараг байгаагүй болов уу. Үүний шалтгаалан эр хүн, эмэгтэй хүн хоёрыг эсрэгцүүлэн үзэж харьцуулах асуудлыг авч үзэхгүй байх хэрэгцээтэй. Тухайлбал эмэгтэйчүүд пастор номлогчын ажил хийх шаардлагагүй, Библи эмэгтэйчүүдийг энэ үйлчлэлд гаргахыг хязгаарладаг гэж итгэдэг эмэгтэйчүүд байдаг бол эмэгтэй пастор номлогч байж болно, эмэгтэйчүүдийн үйлчлэл хязгаарлагдаагүй гэж итгэдэг эрэгтэй хүмүүс ч байдаг. Энэ бол дээрэнгүй үзэл эсвэл ялгаварлан үзэхийн асуудал биш харин Библийн тайлбарлалын асуудал юм.

1Тимот 2:11-12 “Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц. Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг” гэсэн байна. Чуулганд Бурхан эрэгтэй эмэгтэйчүүдийг өөр өөр үүрэг рольд тавьсан. Энэ бол хүн төрөлхтөний бүтээгдсэн хэлбэр(1Тимот 2:13) бөгөөд дэлхийд гэм нүгэл орж ирсэн хэлбэр юм(2Тимот 2:14). Бурхан Элч Паулын бичээсээр дамжуулж эмэгтэйчүүдэд эрчүүдийг захирах, заах эрх мэдлийг хориглосон. Энэ нь эмэгтэйчүүдийг пастор, бүр тодорхойлбол номлох, сургаал заах, эрчүүд захирах ямар нэгэн сүнслэг эрх мэдэлтэй байхыг нь боломжгүй болгосон гэсэн үг.

Үйлчлэл дэх эмэгтэйчүүд, эмэгтэй пасторуудын талаарх энэ үзэлд маш олон “тайлбар” байдаг. Энгийн нэг тайлбарыг харвал Паул эмэгтэйчүүдийн удирдлагыг хориглосон шалтгаан нь нэгдүгээр зууны эмэгтэйчүүд ямар ч боловсролгүй байсан гэдэг. Гэвч 1Тимот 2:11-14д боловсролын байр суурийн талаар ер дурьдаагүй. Хэрвээ боловсрол нь үйлчлэл дэх шалгуур байсан бол Есүсийн дагалдагчдын ихэнх нь энэ шалгуурт тэнцэхгүй гэдэг нь тодорхой. Бас нэг нийтлэг тайлбар нь Паул зөвхөн Ефесийн эмэгтэйчүүдийн заах, удирдахыг хязгаарласан гэдэг(1Тимот ном Тимотыг Ефесийн чуулгануудын пастор хийж байхад бичигдсэн). Ефес хот өөрийн Грекийн Ромын эмэгтэй бурхан болох Артемисийн сүмээр их алдартай байсан. Артемисийн сүмийн мөргөлийн эрх мэдэл нь эмэгтэйчүүдэд байсан. Гэвч 1Тимот номд Артемисийн талаар ер дурьдаагүй, мөн Паул ч 1Тимот 2:11-12р ишлэлд хориглосон шалтгаанаа түүнтэй холбож ерөөсөө бичээгүй.

Гурав дахь нийтлэг тайлбар бол Паул зөвхөн нөхөр эхнэрүүдийн талаар дурьдсан болохоос ерөнхий эрэгтэй, эмэгтэйн талаар дурьдаагүй гэдэг. 1Тимот 2:11-14т буй Грек үгс нь нөхөр, эхнэрүүд гэсэн үгээр хэрэглэгдсэн байна. Гэвч энэ үгийн үндсэн утга нь эрэгтэй, эмэгтэйчүүд гэсэн байдаг. Цаашилбал яг л адилхан Грек үг 8-10р ишлэлд бичигдсэн байна. Зөвхөн нөхрүүд л ариун гараа өргөж уур хилэн, маргаангүйгээр залбирах хэрэгтэй юу(8р ишлэл)? Зөвхөн эхнэрүүд л зохистой хувцаслаж, сайн үйлсийг үйлдэн Бурханыг хүндэтгэх үү(9-10р ишлэл)? Мэдээж үгүй. 8-10р ишлэл ерөнхийдөө эрэгтэй, эмэгтэй гэдгийг тодорхой дурьдаж байгаа болохоос нөхөр, эхнэрүүдийн тухай яриагүй. 11-14р ишлэлийг харвал хам сэдэвт нь нөхрүүд, эхнэрүүдэд л хамаатай зүйл болгочих ямар нэгэн сэжүүр ер алга байна.

Эмэгтэй пасторууд, номлогчдын тухай тайлбарлахдаа хэрэглэдэг бас нэг байнгын жишээ нь Мириам, Дебора, Хулда, Прискила, Фойбе гэх мэт Библи дээрх удирдагчын байр сууринд байсан эмэгтэйчүүдтэй хамаатай байдаг. Энэ тайлбар зарим нэг үр дүнтэй хүчин зүйлээс болж алдаатай нь харагддаг. Деборатай холбоотой асуудлын хувьд тэрбээр 13-н эрэгтэй шүүгчдийн дундах цор ганц эмэгтэй шүүгч байсан. Хулдаг авч үзэхэд Библи дээр дурьдагдсан тоо томшгүй их эрэгтэй эш үзүүлэгчдийн дундах цор ганц эмэгтэй эш үзүүлэгч байсан. Мириамын удирдлагатай холбоотой ганц шалтгаан нь тэрээр Мосе болон Аароны эгч байсантай холбоотой. Хаад номын үед хамгийн их зонхилж дурьдагддаг эмэгтэй хоёр удирдагч бол Аталиа, Иезебел нар байсан бөгөөд бурханлаг эмэгтэй удирдагчын жишээ болгоход дэндүү хэцүү.

Үйлс номын 18р бүлэгт Прискила Акула нар Христийн итгэмжтэй үйлчлэгчид болж гарч ирдэг. Прискилагийн нэр эхэнд нь бичигдсэнийг харвал тэр нөхрөөсөө илүүтэй үйлчлэлд “зонхилох” байр сууринд байсан мэт харагддаг. Гэвч 1Тимот 2:11-14-тэй зөрчилдөх ямар ч үйлчлэлд оролцоогүй болох нь тодорхой харагддаг. Прискила Акула хоёр Аполыг гэртээ авчирч хоёулаа түүнд сургаж Бурханы үгийг илүү тодорхой ярихыг тайлбарлаж өгсөн(Үйлс 18:26).

Ром 16:1-д Фойбе “зарц” гэхийн оронд “үйлчлэгч” гэж дурьдагдсан ч энэ нь тэрээр тухайн сүмд багшилж байсан гэдгийг тодорхойлж чадахгүй. “Заах чадвартай" гэдэг нь ахлагчдад өгөгдсөн шалгуур болохоос биш үйлчлэгчид өгөгдсөн шалгуур биш(1Тимот 3:1-13; Тит 1:6-9). Ахлагч/удирдагч/үйлчлэгчид “нэг эхнэрийн нөхөр”, “хүүхдүүдээ захирдаг хүн”, “бусдаар хүндлэгдсэн нэгэн” гэх мэт дүрслэгдсэн. Нэмж хэлэхд 1Тимот 3:1-13 болон Тит 1:6-9-д ахлагч, удирдагч, үйлчлэгчдийн шалгуурыг дурьдахдаа дандаа тодорхой эр хүйслэг тэмдэг нэрүүдийг хэрэглэсэн байна.

1Тимот 2:11-14 “шалтгаан”-г маш тодорхой өгсөн. 13р ишлэл “Учир нь” гэсэн шалтгаан хэлэх үгээр Паул 11-12р ишлэлийг тодорхойлж байна. Яагаад эмэгтэйчүүд эрчүүдийг захирах эсвэл заах хэрэггүй вэ? Учир нь "Эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн. Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм." Энэ бол шалтгаан нь. Бурхан эхлээд Адамыг бүтээж дараа нь Еваг Адамд “туслагч” болгохоор бүтээсэн. Энэ Бүтээлийн эмх цэг хүн төрөлхтөн болон гэр бүлд(Ефес 5:22-23), түүнчлэн чуулганд ерөнхийдөө хэрэгжүүлэгдсэн байдаг. Ева мэхлэгдсэн гэх нь эмэгтэй пастор эсвэл эрчүүдийг захирах эрх мэдэлтэй байж болохгүй гэх шалтгаан болдог. Энэ нь зарим хүмүүсийг эмэгтэйчүүд амархан мэхлэгддэг учраас заах хэрэггүй гэж итгэхэд хүргэдэг. Гэвч энэ үзэл бол маргаантай. Хэрвээ эмэгтэйчүүд илүү амархан мэхлэгддэг байсан бол яагаад тэд хүүхдүүддээ заахыг нь зөвшөөрдөг байна? Түүнчлэн яагаад бусад эмэгтэйчүүдэд заах хэрэгтэй гэж(илүү амархан мэхлэгддэг юм чинь)? Энэ бол тухайн текстийн хэлж буй санаа биш. Эмэгтэйчүүд заах ёсгүй, эрчүүдийг захирах эрх мэдэл өгөгдөх ёсгүй гол шалтгаан бол Ева мэхлэгдсэн учраас юм. Үүний үр дүнд Бурхан чуулганд заах, захирах эрх мэдлийг зөвхөн эр хүнд өгсөн байна.

Эмэгтэйчүүд зочломтгой байх, энэрэх, сургах болон туслах бэлэг авъяасанд гаргууд байдаг. Чуулганы ихэнх үйлчлэл эмэгтэйчүүдээс хамаардаг. Чуулган дэх эмэгтэйчүүд олон нийтийн өмнөх залбирал эсвэл эш үзүүллэгийн тал дээр хязгаарлагдаагүй(1Коринт 11:5), зөвхөн эрчүүдийг захирах, заах эрх мэдлийг нь хязгаарласан. Библийн хаана ч эмэгтэйчүүдийг Ариун Сүнсний бэлэг авъяасаа хэрэглэхийг хязгаарлаагүй байдаг(1Коринт 12р бүлэг). Эмэгтэйчүүд яг л эрэгтэй хүн шиг бусдад үйлчлэх, Ариун Сүнсний үр жимсийг харуулах(Галат 5:22-23), болон алдагдагсдад сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан(Матай 28:18-20; Үйлс 1:8; 1Петр 3:15).

Бурхан зөвхөн эрчүүдийг сүм дэх сүнслэг заах эрх мэдлийн байр сууринд томилсон. Энэ нь эрэгтэй хүн илүү сайн багшлах чадвартай юмуу, эсвэл эмэгтэйчүүд илүү богино ухаантай гэсэн үг биш. Энэ бол Бурханы сүмийн үүрэг хариуцлагыг зохион байгуулсан энгийн байдал. Эрчүүд өөрсдийн үг болон амьдралаараа сүнслэг удирдлагын жишээ болохоор тавигдсан. Эмэгтэйчүүд илүү бага эрх мэдлийн үүрэг ролийг авсан. Эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүддээ заахаар урамшуулагдсан(Тит 2:3-5). Библи мөн эмэгтэйчүүдийг үр хүүхдүүддээ заахыг нь хязгаарлаагүй. Эмэгтэйчүүд хязгаар тавигдсан ганц үйлдэл бол эр хүмүүсийг захирах эрх мэдэл болон заах эрх мэдэл юм. Энэ асуудал логик байдлаар пастор болон номлогч эмэгтэйчүүдэд хэрэгждэг. Энэ нь эмэгтэйчүүд бага ач холбогдолтой гэж хэлж байгаа зүйл бус харин тэдэнд Бурханы өгсөн бэлгийн дагуу илүү тохиромжтой үйлчлэл өгөгдвөл дээр гэж тодорхойлж байгаа юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Эмэгтэй номлогчид, пасторууд байх уу? Үйлчлэлд байх эмэгтэйчүүдийн тухай Библи юу гэж хэлсэн бэ?