settings icon
share icon
Асуулт

144,000 нь хэн бэ?

Хариулт


144,000 нь юуны түрүүнд Илчлэл 7:4 хэсэгт ийнхүү дурдагдсан: "Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв." Энэ багц ишлэл нь зовлонгийн зургаа дахь лацны шүүлт (Илчлэл 6:12–17) ба долоо дахь лацны эвдэлт (Илчлэл 8: 1) хоёрын хоорондын завсарлага болдог.

"144,000 нь хэн бэ?" гэх асуултад хариулахын тулд Илчлэл номыг бүхэлд авч үзэх тайллын арга барилаас ихээхэн хамаарна. Ирээдүйч (футурист) арга барил 144,000-г шууд хадмал утгаар тайлбарладаг бөгөөд бидний хувьд хамгийн шилдэг нь гэж үзнэ. Илчлэл 7:4 хэсгийн хэлж буйг шууд утгаар нь харвал 144,000 гэж эцсийн зовлонгийн цаг үед амьдарч буй бодит хүмүүсийн тухай өгүүлж буй мэт харагддаг. 5-8 ишлэлийн дагуу Израилийн хөвгүүдийн овог бүрээс 12,000-н еврей хүн гэх бодит тоо нь 144,000 гэж тайлбарлагдахаас өөр аргагүй мэт харагдана.

Эдгээр 144,000 еврейчүүд нь «тамгалуулсан» бөгөөд энэ нь Бурханы тусгай хамгаалалтад байгаа гэсэн утгатай. Тэд тэнгэрийн шүүлтээс болон Антихристийн уур хилэнгээс найдвартай хамгаалагдсан. Тэд зовлонгийн үед өөрсдийн даалгавраа чөлөөтэй гүйцэтгэж чадна. Израильчууд гэмшиж, Бурханд буцаж ирнэ гэж урьд нь эш үзүүлсэн байсан (Зехариа 12:10; Ром 11:25–27) ба 144,000 нь уг сэргээгдсэн еврейчүүдийн "анхны үр жимс" (Илчлэл 14:4) юм шиг санагддаг. Тэдний даалгавар бол өргөгдсөний дараах ертөнцөд сайн мэдээ тараах бөгөөд зовлонгийн үед сайнмэдээг тунхаглах ёстой мэт харагддаг. Тэдний үйлчлэлийн үр дүнд сая сая хүмүүс Христэд итгэх итгэлд ирнэ. Үүнийг "...үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй" (Илчлэл 7:9) гэжээ.

144,000-ийн талаарх будлиантай төөрөгдлийн ихэнх нь Ёховагийн Гэрчүүдийн хуурамч үзэл сургаалын юм. Ёховагийн Гэрчүүд нь 144,000-г Бурхантай хамт үүрд мөнхөд байж, Христтэй цуг хаанчлах хүмүүсийн тоо гэж хязгаарладаг. 144,000 нь Ёховагийн Гэрчүүдийн "тэнгэрлэг найдвар" гэж дууддаг зүйл юм. 144,000-ийн тоонд ороогүй хүмүүс нь «дэлхий дээрх найдвар» тэдний нэрлэх Христ ба 144000-ийн хамтдаа захирах дэлхий дээрх диваажинд сэтгэл хангалуун амьдрах аж. Христтэй хамт мянган жилийн турш захирах хүмүүс байх болно гэдэг яах аргагүй үнэн. Эдгээр хүмүүс чуулган (Есүс Христэд итгэгчид, 1Коринт 6:2), Хуучин Гэрээний гэгээнтнүүд (Христийн анхны ирэлтээс өмнө нас барсан итгэгчид, Даниел 7:27), ба зовлонгийн үеийн гэгээнтнүүд (зовлонгийн үеэр Христийг хүлээн авсан хүмүүс, Илчлэл 20:4) зэргээс бүрэлдэнэ. Гэтэл Библид энэхүү бүлэг хүмүүст ямар ч тоон хязгаарлалт тавиагүй байна. Цаашилбал, мянган жил нь уг мянган жилийн үеийн төгсгөлд бий болох үүрд мөнхийн төлөв байдлаас ялгаатай байна. Тэр үед Бурхан бидэнтэй хамт Шинэ Иерусалимд орших болно. Тэр бидний Бурхан байж, бид Түүний хүмүүс болно (Илчлэл 21: 3). Христ доторх бидэнд амлагдсан, Ариун Сүнсээр тамгалагдсан өв (Ефес 1:13–14) нь биднийх болж, бид Христтэй хамт залгамжлагчид болох болно (Ром 8:17).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

144,000 нь хэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries