settings icon
share icon
Асуулт

Хэзээ, хэрхэн Библийн канон бүрэн нийлүүлэгдэж бүтсэн бэ?

Хариулт


”Канон” гэдэг нэр томъёо нь тэнгэрлэг онгод оруулагдсан номнуудыг дүрслэхэд хэрэглэгдсэн бөгөөд тэдгээр нь Библид орсон байдаг. Библийн каноныг тодорхойлон тогтооход бэрхшээлтэй бөгөөд Библи Өөрөө Библид хамааралтай байх номнуудын жагсаалтыг өгөөгүй байдаг. Каноныг тодорхойлон тогтоох үйл явц нь анх Еврей рабби болон эрдэмтдийн үйлдэл байгаад дараа нь анхны Христэд итгэгчдийнх болсон байдаг. Библийн канонд хамааралтай байх номнуудыг шийддэг туйлын шийдэгч нь Бурхан мөн. Бурхан бичихэд нь онгод оруулсан үеэс л Бичээсийн номнууд канонд хамааралтай болсон. Тэгэхээр энэ бол ямар номнууд Библид хамааралтай байх талаар Бурхан Өөрийн дагалдагсаддаа ятгасан үйлдэл гэж үзэж болно.

Шинэ Гэрээтэй харьцуулахад Хуучин Гэрээний каноны талаар зөрчил маш бага гарсан. Еврей итгэгчид Бурханы зарлагуудыг таньж тодорхойлон тэдний бичээсүүдийг Бурхан онгод оруулсан гэж хүлээн зөвшөөрсөн. Хуучин Гэрээний канонтай хамааралтай үгүйсгэхийн аргагүй маргаан гарч байсан ч МЭ 250 он гэхэд Еврейн Бичээсийн канон бараг л бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Апокрифагийн талаарх асуудал үлдсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжлэн маргаан, хэлэлцээний талбар болсоор байна. Еврей эрдэмтдийн олонх нь Апокрифаг түүхийн болон шашны сайн баримт бичиг гэж хүлээн зөвшөөрдөг боловч Еврейн Бичээст адил түвшинд тавьж болохгүй гэж үздэг байна.

Шинэ Гэрээний тухайд бол хүлээн зөвшөөрөх, цуглуулах үйл явц нь Христийн чуулганы анхны зуунаас эхэлсэн. Бараг л анхны үед Шинэ Гэрээний зарим номнууд хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Паул Лукын бичээсүүдийг Хуучин Гэрээтэй адил эрх мэдэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн (1 Тимот 5:18; мөн Дэд хууль 25:4 болон Лук 10:7-с харж болно). Петр Паулын захидлуудыг Бичээс гэж хүлээн зөвшөөрсөн байдаг (2 Петр 3:15-16). Зарим Шинэ Гэрээний номнууд чуулгануудын дунд дамжуулагдан уншигдаж байсан (Колоссай 4:16; 1 Тесалоник 5:27). Ромын Клемент хамгийн багаар бодоход Шинэ Гэрээний найман номыг дурьдсан байдаг (МЭ 95). Антиохын Игнатиус долоон номнуудыг хүлээн зөвшөөрсөн байна (МЭ 115). Элч Иоханы дагалдагч Поликарп 15 номнуудыг хүлээн зөвшөөрсөн (МЭ 108). Дараа нь Ирэниус 21 номнуудыг дурьдсан (МЭ 185). Хипполитус 22 номнуудыг хүлээн зөвшөөрсөн (МЭ 170-235). Хамгийн их зөрчилтэй гэж тооцогдож байсан Шинэ Гэрээний номнууд бол Еврей, Иаков, 2 Петр, 2 Иохан, 3 Иохан байсан.

Хамгийн анхны “канон” МЭ 170 онд эмхэтгэгдсэн “Мураторийн Канон” байв. Мураторын канонд Еврей, Иаков, 3 Иохан номноос бусад бүх Шинэ Гэрээний номнууд багтсан байсан. МЭ 363 оны Лаодикийн Зөвлөл Хуучин Гэрээний номнууд(Апокрифа ч мөн орсон) болон Шинэ Гэрээний 27 номнууд л чуулгануудад уншигдах ёстой гэсэн тунхаг гаргасан. Хиппогийн Зөвлөл (МЭ 393) болон Картажын Зөвлөл (МЭ 397) бас 27 номнуудыг эрх мэдэлтэй гэж баталсан байдаг.

Зөвлөлүүд Шинэ гэрээний ном үнэхээр Ариун Сүнснээс онгод оруулагдсан эсэхийг тогтоох дараах зарчмуудыг адил байдлаар баримталсан байдаг. Үүнд: 1) Бичигч нь элч юмуу эсвэл элчтэй дотно харилцаа холбоотой байсан уу? 2) Уг ном Христийн нийт биед хүлээн зөвшөөрөгдсөн үү? 3) Уг ном цэвэр эрүүл сургаал болон үзэл баримтлалын зөрчилгүй байдлыг агуулсан уу? 4) Уг ном Ариун Сүнсний ажлыг тусгах сүнслэг үнэ цэнэ болон өндөр ёс суртахууныг дурьдан баримталж байгаа юу? Дахин дурьдахад чуулган каноныг тодорхойлоогүй гэдгийг санах нь маш чухал. Эртний ямар ч чуулганы зөвлөл каноныг тодорхойлж, шийдээгүй. Бурхан Өөрөө, зөвхөн Бурхан л Библид ямар ном хамааралтай болохыг тодорхойлдог. Энэ бол Өөрийн аль хэдийн шийдсэн зүйлээ дагалдагчиддаа дамжуулсан зүйл байсан. Библийн номнуудыг цуглуулах хүний үйл явц нь алдаа эндэгдэлтэй байсан боловч Бурхан Өөрийн хэмжээлшгүй эрх мэдлээр бидний зөрүүд, тоомсоргүй байдлыг харгалзан анхны чуулганд Өөрийн онгод оруулсан номнуудаа хүлээн зөвшөөрүүлсэн.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хэзээ, хэрхэн Библийн канон бүрэн нийлүүлэгдэж бүтсэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries