Асуулт
Библи онгод оруулагдсан гэдэг нь ямар утгатай юм бол?
Хариулт
Библи онгод оруулагдсан гэж хүмүүс ярьж байгаагаараа Бичээсийн хүмүүн бичээчдэд Бурхан тэнгэрлэг байдлаар нөлөөлсөн бөгөөд тэгснээр тэдний бичсэн зүйл нь үнэндээ Бурханы Үг байсан гэж хэлж байгаа гэсэн утгатай. Бичээсийн хам сэдвээс нь харах юм бол “онгод оруулсан” гэсэн үг нь “Бурханы амьсгалснаар” гэж илэрхийлэгддэг. Онгод оруулалт нь Библийг үнэхээр Бурханы Үг гэдгийг харуулаад зогсохгүй Библийг бусад номнуудаас илүү онцгой ном болгодог байна.
Хэдийгээр Библийн аль хэсгийн тухай өгүүлж байгаа талаар тодорхой ялгаатай үзэл баримтлалууд байдаг боловч Библи өөрийгөө өөрийнх нь хэсэг бүр нь бүгд Бурханаас ирсэн хэмээн тунхагладаг нь ямар ч эргэлзээгүй юм (1 Коринт 2:12-13; 2 Тимот 3:16-17). Бичээсийн энэ үзлийг “нэг бүрчлэн үгчилсэн” онгод оруулалт гэж тодорхойлдог. Энэ нь онгод оруулалт Бичээсийн бүх агуулга, учир шалтгаан болон Бичээсийн бүхий л хэсгүүдийг хамарсан(нэг бүрчлэн) бөгөөд зүгээр л санаа юмуу үзэл баримтлалууд төдий бус үг болгон нь өөрөө онгод оруулагдсан(үгчилсэн) гэсэн утгатай. Зарим хүмүүс Библийн зөвхөн зарим хэсгүүд нь онгод оруулагдсан гэх юмуу шашинтай хамааралтай зарим үзэл бодол, зарчмууд нь онгод оруулагдсан гэж итгэдэг боловч эдгээр нь Библийн өөрийгөө тунхаглаж байгаа онгод оруулалтын үзлийн өмнө алдаатай болдог. Нэг бүрчлэн үгчилсэн онгод оруулалт нь Бурханы үгийг маш чухал онцлог болдог.
Онгод оруулалтын тайлбар нь 2 Тимот 3:16-д тодорхой харагддаг бөгөөд “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай” гэж хэлсэн байдаг. Энэ нь Бурхан бүх Бичээсийг онгод оруулсан бөгөөд бидэнд ашиг тустай гэж хэлж байна. Энэ нь зүгээр л шашны онол сургаалтай холбоотой Библийн зарим хэсгүүд нь онгод оруулагдсан бус Эхлэл номноос Илчлэлт хүртлэх бүх үг болгон онгод оруулагдсан гэсэн байна. Бурханаар онгод оруулагдсан учир онол сургаалийг тогтооход Бичээс нь эрх мэдэлтэй төдийгүй хүнд Бурхантай хэрхэн зөв харилцаатай байх хэрэгтэйг заахад ч хангалттай. Библи Бичээсийг Бурханаар онгод оруулагдаад зогсохгүй биднийг өөрчилж, биднийг “бүрэн” болгох ер бусын өөрчлөх хүч чадалтай гэсэн байдаг. Бидэнд илүү юу хэрэгтэй вэ?
Бичээсийн онгод оруулалттай холбоотой бас нэг ишлэл бол 2 Петр 1:21. Энэ ишлэл нь хэдийгээр Бурхан зан чанар болон бичлэгийн хэв маяг нь ялгаатай хүмүүсийг ашигласан боловч тэдний бичсэн үг болгоныг Бурхан тэнгэрлэг байдлаар онгод оруулсан гэдгийг ойлгоход тусладаг. Есүс “Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй” (Maтай 5:17-18) гэж хэлэхдээ Бичээсийн нэг бүрчлэн үгчилсэн онгод оруулалтыг баталсан мэт харагддаг. Эдгээр ишлэлүүдэд Бичээсийн алдаа мадаггүй байдлыг хамгийн нарийвчилсан хэсэг хүртэл, хамгийн чухалчилсан зураас хүртэл хүчирхэгжүүлсэн бөгөөд яагаад гэвэл энэ нь үнэхээр Бурханы үг учраас юм.
Бичээс нь Бурханы онгод оруулагдсан Үг учраас тэдгээр нь алдаа мадаггүй бөгөөд эрх мэдэлтэй гэж дүгнэж болно. Бурханы талаарх зөв үзэл баримтлал нь биднийг Түүний Үгийн талаарх зөв үзэл баримтлал руу хөтөлдөг. Бурхан бүрэн хүч чадалтай, бүхнийг мэддэг, бүрэн төгс учраас Түүний Үг нь мөн чанарынх нь дагуу адил онцлогтой байна. Бичээсийн онгод оруулалтын тухай ярьж байгаа ишлэл нь мөн үүний алдаа мадаггүй болон эрх мэдэлтэй байдлын тухай ярьдаг. Библи өөрийнхөө хэлж байгаа шиг ямар ч эргэлзээгүйгээр хүн төрөлхтөнд өгсөн Бурханы Үг мөн бөгөөд үгүйсгэх аргагүй, бас эрх мэдэлтэй юм.
English
Библи онгод оруулагдсан гэдэг нь ямар утгатай юм бол?