Асуулт
Библи өнөө үед хамаатай юу?
Хариулт
Еврей 4:12 “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” Библи хэдий 1900 гаруй жилийн өмнө бүрэн гүйцэд болсон боловч түүний гарцаа мадаггүй байдал нь өөрчлөгдөшгүй бөгөөд өнөө үед ч хамаатай хэвээр байна. Бурханы Өөрийнх нь тухай болон Түүний хүн төрөлхтөнд тавьсан төлөвлөгөө зэрэг Бурханы бидэнд өгсөн бүхий л илчлэлтийн цор ганц бодит эх сурвалж бол Библи юм.
Библид шинжлэх ухааны ажиглалт, судалгаагаар батлагдсан байгаль ертөнцийн талаарх олон тооны мэдээлэл бичигдсэн байдаг. Эдгээр багцлалуудын зарим нь Левит 17:11; Номлогчын үгс 1:6-7; Иов 36:27-29; Дуулал 102:25-27 болон Колоссай 1:16-17 зэрэг байдаг. Хүн төрөлхтөний төлөөх Бурхан авралын төлөвлөгөөний Библийн түүхийг харвал олон өөр өөр онцлогтой хүмүүс амьд мэт дүрслэгдсэн байдаг. Эдгээр тодорхойлолтондоо Библи хүний зан төлөв, хандлага баримтлалын талаар маш их хэмжээний мэдээлэл бичсэн байдаг. Бидний өөрсдийн өдөр болгоны туршлагын дагуу харвал эдгээр мэдээллүүд нь хүний нөхцөл байдлын талаар ямар ч сэтгэл зүйн сурах бичгээс илүү тодорхой, илүү үнэн зөв тайлбарладаг. Библид бичигдсэн олон түүхийн үйл явдлууд библиэс гадуурх түүхэн эх сурвалжаар батлагдан нотлогдсоор байгаа. Түүхэн судалгаанаас харвал ямар нэг үйл явдлын талаарх библийн түүх болон библиэс гадуурх эх сурвалжын бичиглэл хоёр хоорондоо зөрөөгүй, уялдаа холбоотой байгаа нь байнга л харагддаг байна.
Гэхдээ Библи бол түүхийн ном, сэтгэл зүйн сурах бичиг, шинжлэх ухааны сэтгүүлийн аль нь биш. Библи бол Бурханы Өөрийгөө таниулах, Өөрийн хүслийг мэдүүлэх, хүн төрөлхтөнд тавьсан төлөвлөгөөгөө харуулах тайлбар ном юм. Энэ илчлэлтийн хамгийн ач холбогдолтой бүрдэл хэсэг нь бид гэм нүгэл үйлдсэнээр Бурханаас салж, Түүний Хүү Есүс Христийн загалмай дээр өргөгдсөн тахилаар дамжуулан нөхөрлөл маань дахин сэргэсэн Бурханы санаачлагатай үйлдэл бүхий түүх юм. Бидний цагаатгуулах хэрэгцээ ерөөсөө өөрчлөгддөггүй бөгөөд Бурханы Өөртэйгөө биднийг эврэлүүлэх хүсэл ч бас өөрчлөгдөшгүй.
Библи маш их хэмжээний үнэн зөв, ач холбогдолтой мэдээллийг агуулсан байдаг. Үүний хамгийн чухал мэдээ нь цагаатгал бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд туйлын, мөн үргэлжийн хэрэгжүүлж болох зүйл билээ. Бурханы үг хэзээ ч хоцрогдож, орлуулагдаж, эсвэл сайжруулагдахгүй. Соёл иргэншил өөрчлөгдөн, хууль ном ч хувирч, нэг үеийхэн ирж, нөгөө үеийнхэн явсаар байвч Бурханы үг анх л бичигдсэн шигээ өнөөдөр ч хамаатай байсаар байна. Хэдийгэр Бичээсийн бүх зүйл өнөөдөр бидэнд нарийн нягт хэрэгжүүлэхгүй боловч Бичээс бүхэлдээ бидний өнөөдрийн амьдралд хэрэгжүүлэгдэж болох, хэрэгжүүлэгдэх хэрэгтэй үнэн зарчмуудыг агуулж байдаг.
English
Библи өнөө үед хамаатай юу?