settings icon
share icon
Асуулт

Калвинизмын эсрэг Арминианизм – аль нь зөв бол?

Хариулт


Калвинизм болон Арминианизм хоёр бол авралын асуудалтай холбоотой Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл ба хүний хариуцлага хоорондын харилцааг тайлбарлахыг оролддог теологийн(Бурхан судлалын) систем юм. Калвинизм 1509-1564 оны үед амьдарч байсан Францын теологич Жон Калвины нэрээр нэрлэгдсэн. Арминианизм 1560-1609 оны үед амьдарч байсан Данийн теологич Иакобус Арминусын нэрээр нэрлэгдсэн.

Хоёр систем хоёул таван чухал зарчмаар дүгнэн тодорхойлогддог. Калвинизм хүний бүрэн бохирдлын үзлийг баримталдаг бол Арминианизм хагас бохирдлын үзлийг барьдаг. Бүрэн бохирдол хүн төрөлхтөний бүх бүрдэл хэсэг гэм нүглээр бохирдон завхарсан учир хүмүүс Бурханд өөрсдийн хүч чадлаар ойртох боломжгүй гэдэг. Хагас бохирдол хэдийгээр хүний бүх бүрдэл хэсэг гэм нүглээр бохирдон завхарсан боловч арай тэдний өөрсдийн Бурханд итгэлээ тавих байдалд нь хүрээгүй гэж үзсэн.

Калвинизм ямар ч болзолгүй сонголтонд итгэдэг бол Арминианизм болзолтой сонголтонд итгэдэг. Болзолгүй сонголт гэдэг нь Бурхан хувь хүмүүсийг аврахаар сонгохдоо тэр хүн ямар нэг байдлаар үнэ цэнэтэй байсандаа бус Өөрийн хүслээсээ цэвэр хамааралтайгаар сонгож авдаг гэж үздэг. Болзолтой сонголт нь Бурхан Өөрийн урьдаас мэдэх мэдлэгийн дагуу хэн авралын төлөө Христэд итгэх болно гэдгийг мэдэж байгаа учраас хувь хүнийг сонгодог бөгөөд энэ нь хувь хүн Бурханыг сонгох болзолтой хамааралтай гэж үздэг байна.

Калвинизм цагаатгал нь хязгаартай гэж үздэг бол Арминианизм үүнийг хязгааргүй гэж үздэг байна. Энэ бол таван зарчмын хамгийн зөрчил, маргаантай хэсэг. Хязгаартай цагаатгал бол Есүс зөвхөн сонгосон хүмүүсийнхээ төлөө үхсэн гэх итгэл. Хязгааргүй цагаатгал бол Есүс бүх хүний төлөө үхсэн боловч тухайн хувь хүн итгэлээр Түүнийг хүлээж авахгүй бол Түүний үхэл тэр хүнд нөлөө үзүүлж чадахгүй гэдэг.

Калвинизм Бурханы нигүүлсэл бол эсэргүүцэх боломжгүй гэсэн итгэл бол, Арминианизм нь хувь хүн Бурханы нигүүлслээс татгалзан эсэргүүцэж чадна гэж хэлдэг. Татгалзашгүй ивээл гэдэг нь Бурхан тэр хүнийг авралд дуудсан бол тэр хүн эцэстээ аврагдах нь гарцаагүй гэж маргадаг. Татгалздаг нигүүлсэл нь Бурхан бүх хүнийг авралд дууддаг ч олон хүмүүс энэ дуудлагаас татгалзаж, үгүйсгэдэг хэмээн тунхагладаг.

Калвинизм ариун хүмүүсийн тэвчээртэй байдал гэх үзлийг барьдаг бол Арминианизм болзолтой авралыг баримталдаг. Ариун хүмүүсийн тэвчээртэй байдал гэдэг нь Бурханаар сонгогдсон бол итгэлдээ тэвчээртэй байж, Христийг бүрэн үгүйсгэх юмуу Түүнээс нүүрээ буруулж чадахгүй байх болно гэж тодорхойлдог. Болзолтой аврал нь Христ доторх итгэгч хүн өөрийн чөлөөтэй хүслийн дагуу Христээс эргэж, эцсийн дүнд авралаа алдаж болно гэж үздэг.

Тэгэхээр Арминианизмын эсрэг буй Калвинизм гэх үзлүүдийн аль нь зөв бэ? Христийн биеийн олон тусгаар урсгал дотор Калвинизм ба Арминианизмын янз бүрийн холимол үзлүүд байдаг гэдгийг тэмдэглэх нь сонирхолтой байдаг. Таван зарчимт Калвинистууд болон таван зарчимт Арминианистууд байдагтай адил гурван зарчим Калвинист ба хоёр зарчимт Арминианистууд байдаг байна. Олон итгэгчид эдгээр хоёр үзлийн зарим нэг холимол байдалтай итгэлтэй байдаг. Эцэст нь дүгнэн хэлэхэд хоёр систем хоёул тайлбарлагдах аргагүй зүйлийг тайлбарлах гэж оролдсон байдлаар алдаатай болсон гэж бид үздэг. Иймэрхүү үзэл санааг хүн бүрэн ойлгож чадах боломжгүй. Тийм ээ, Бурхан бол төгс хэмжээлшгүй эрх мэдэлтэй бөгөөд бүгдийг мэднэ. Тиймээ, хүн төрөлхтөн авралын хувьд Христэд жинхэнэ итгэл найдвараа тавихаар дуудагдсан. Эдгээр хоёр зарчим, нотолгоо хоорондоо зөрчилтэй мэт бидэнд санагдах авч Бурханы оюун санааны хувьд бүрэн төгс нэгдмэл, зөрчилгүй байдаг мэт.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Калвинизмын эсрэг Арминианизм – аль нь зөв бол?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries