settings icon
share icon
Асуулт

Христитгэлт баптисмын юу нь чухал вэ?

Хариулт


Библийн дагуу Христитгэлт баптисм бол тухайн итгэгчийн амьдралын дотор, зүрх сэтгэлд нь бий болсон зүйлийг гадаад байдлаараа гэрчилж буй үйлдэл юм. Христитгэлт баптисм итгэгчдийг Христийн үхэл, оршуулагдалт, дахин амилалттай хамт байсан гэсэн дүрслэл өгдөг. Библи “Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм”(Ром 6:3-4) гэж хэлсэн. Христитгэлт баптисмын усанд бүрэн шумбах үйлдэл нь Христтэй хамт оршуулагдсан гэдгийг зураглан харуулдаг. Уснаас гарч ирж буй үйл явц нь Христийн амилалтыг дүрсэлдэг байна.

Христитгэлт баптисмын хувьд уг үйлдлийг сахих хүн хоёр чухал шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй. Үүнд: (1) тухайн хүн Есүс Христийг Аврагч гэдэгт бат итгэсэн байх ёстой бөгөөд (2) баптисмын чухал байдлыг ойлгосон байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хүн Есүс Христийг Аврагч гэж мэдээд Христитгэлт баптисм бол өөрийн Христэд итгэх итгэлээ олон нийтийн өмнө зарлаж буй итгэлийн алхам гэж ойлгон баптисм хүртэхээр хүсэх юм бол тухайн итгэгч хүний шийдвэрийг таслан зогсоох, түүнээс татгалзах ямар ч шалтгаан байхгүй. Библийн дагуу харвал Христитгэлт баптисм гэдэг нь Христ л зөвхөн аврана гэж итгэсэн итгэлээ олон нийтийн өмнө тунхаглаж буй, итгэл дуулгавартай байдлын шийдвэртэй, энгийн алхам юм. Итгэл, дуулгавартай байдлаа илэрхийлсэн алхам, Христэд итгэж, Түүнд өөрийгөө зориулан Түүний үхэл, оршуулагдалт, дахин амилалттай нэгдэж байгаагаа олон хүний өмнө тунхаглаж байгаагийн хувьд баптисм гэдэг бол маш чухал юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христитгэлт баптисмын юу нь чухал вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries