settings icon
share icon
Асуулт

Христитгэл гэж юу вэ? Христэд итгэгчид юунд итгэдэг вэ?

Хариулт


1 Коринт 15:1-4-д , “Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталбал, дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр ч мөн аврагдсан. Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.”

Товчлон хэлэхэд энэ бол Христитгэлийн гол итгэл юм. Христитгэл нь бусад итгэл, шашнуудаас илүү онцлогтой. Учир нь Христитгэлт ямар нэгэн шашинлаг үйлдлүүдээс илүүтэй харилцааны тухай өгүүлдэг. Янз бүрийн “ингэж хий, тэгж болохгүй” гэсэн ёсчлон баримтлах дүрэм журмуудаас илүүтэй Христитгэлийн зорилго нь Бурхан Эцэгтэйгээ хамт алхахыг хөгжүүлж, дэлгэрүүлэх юм. Энэ харилцаа нь Есүс Христийн энэ дэлхий дээр хийсэн үйлс, Ариун Сүнсээр удирдуулсан Христэд итгэгчдийн үйлчлэлээр боломжтой болсон юм.

Христэд итгэгчид Библи бол онгод оруулагдсан, алдаагүй Бурханы үг, үүний сургаал эцсийн дээд эрх мэдэл гэж итгэдэг. (2Тимот 3:16, 2Петр 1:20-21). Христэд итгэгчид нэг Бурхан гурвалаар оршигч(Эцэг, Хүү-Есүс Христ, Ариун Сүнс) гэдэгт итгэдэг.

Христэд итгэгчид хүн төрөлхтөн онцгойлон Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн бөгөөд харин гэм нүгэл бүх хүмүүсийг Бурханаас салгасан гэж итгэдэг(Ром 5:12, Ром 3:23). Христитгэл Есүс Христийг энэ дэлхий дээр бүрэн Бурхан, түүнчлэн бүрэн хүнээр алхаж байсан (Филиппой 2:6-11), бөгөөд загалмай дээр нас барсан хэмээн заадаг. Христэд итгэгчид Есүс загалмай дээр нас барсны дараа, оршуулагдаж, дахин амилаад, одоо Бурханы баруун гар талд сууж бүхий л итгэгчдийн төлөө үүрд мөнхөд зуучилж байдаг гэж итгэдэг(Еврей 7:25). Христитгэл Есүсийн загалмай дээрх нас баралт бүхий л хүмүүсийн гэмийн төлөөсийг бүрэн төлөх хангалттай байсан бөгөөд үүгээр Бурхан хүн хоёрын хоорондын тасарсан харилцаа сэргэсэн гэж тунхагладаг(Еврей 9:11-14, Еврей 10:10, Ром 6:23, Ром 5:8).

Аврагдахын тулд хүн загалмай дээр Христийн ажил бүрэн дууссан гэдэгт бүхэлд нь итгэлээ тавих ёстой. Хэрвээ хэн нэгэн Христ түүний оронд нас барж, түүний гэм нүглийн үнэ төлөөсийг төлж, дахин амилсан гэдэгт итгэвэл тэр хүн аврагдсан. Үүнээс өөр юу ч, ямар ч зүйл авралыг авахад хүргэж, тусалж чадахгүй. Ямар ч хүн өөрөө, өөрийн хүчээр Бурханд таалагдахад “хангалттай” байж чадахгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ, бүх хүн гэм нүгэлтнүүд(Исаиа 64:6-7, Исаиа 53:6)! Хоёрдугаарт, үүн дээр юуг ч нэмж хийж, гүйцэтгэх хэрэггүй. Яагаад гэвэл Христ бүхий л ажил, бүхий л зүйлсийг хийж дуусгасан! Есүс загалмай дээр байхдаа “бүгд гүйцсэн” гэж хэлсэн (Иохан 19:30).

Хэн ч байсан өөрөө авралыг олж авч чадахгүй гэдэгтэй адил, хэн нэгэн загалмай дээрх Есүс Христийн хийсэн зүйлд итгэлээ өгсөн л бол түүний авралыг түүнээс салгах хэн ч байхгүй. Байнга санаж байх зүйл нь бүхий л ажил үйлсийг Христ бүгдийг гүйцээж, дуусгасан! Авралыг хүлээн авсан хүнээс аврал шалтгаалах юм ер байхгүй! Иохан 10:27-29 зүйлд “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.”

Зарим хүн ингэж бодож болох юм. “Ёстой гайхалтай—Би нэг л удаа аврагдсан бол дуртай зүйлээ хийсэн ч аврал надаас алдагдахгүй юм байна!” Харин аврал гэдэг өөрийн таалагдсанаа хийх чөлөөтэй байна гэсэн үг биш. Аврал бол хуучин гэм нүгэлтэй төрөлх шинж чанартаа үйлчлэхээс чөлөөлөгдөж, Бурхантай зөв харилцааг бий болгон харилцахаар чөлөөлөгдсөн. Итгэгчид энэ дэлхийд өөрсдийн гэм нүгэлтэй биетэй амьдарч байгаагаас хойш тэд гэмтэй байнга тэмцэж амьдрах нь тодорхой. Гэм нүгэл дотор амьдрах нь Бурханы хүн төрөлхтөнтэй байгуулахыг хүсэж буй харилцаанд саад болно. Тийм болохоор итгэгчийн хувьд гэм нүгэл дотроо амьдрах тохиолдолд тэрээр Бурханы түүнээс хүсч буй харилцаанд сэтгэл хангалуун байж чадахгүй. Хэдий ийм боловч Христэд итгэгчид өөрийн амьдралдаа Бурханы үгийг(Библи) суралцаж, хэрэгжүүлснээр, түүнчлэн Ариун Сүнсээр удирдуулснаар гэм нүгэлтэй хийх тэмцэлдээ ялалт байгуулж чадна. Ариун Сүнсээр удирдуулна гэдэг нь өдөр дутмын үйлдэл, нөхцөл байдлуудыг удирдаж байгаа Сүнсний нөлөөг хүлээн авч, Бурханд үгэнд Сүнсээр дуулгавартай байхыг хэлдэг.

Тэгэхээр олон шашны системүүд хүнээс ямар нэгэн тодорхой зүйлсийг хийж, түүнчлэн хийхгүй байхыг шаарддаг бол Христитгэл Бурхантай харилцаатай байх тухай л юм байна. Христитгэл бол Христ загалмай дээр миний гэм нүглийн төлөөс болж нас барсан, тэгээд дахин амилсан гэдэгт итгэх итгэл юм. Таны гэм нүглийн өр төлөгдсөн учир та Бурхантай нөхөрлөж, харилцаатай байж болно. Та гэм нүгэлтэй төрөлх чанараа Бурханд дуулгавартай байж Түүнтэй нөхөрлөн, хамт алхсанаар ялж чадна. Энэ бол библийн дагуух жинхэнэ Христитгэл юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христитгэл гэж юу вэ? Христэд итгэгчид юунд итгэдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries