Асуулт
Бурхан хүн бүхэнд хайртай юу эсвэл зөвхөн Христитгэгчдэд үү?
Хариулт
Бурхан энэ дэлхийн бүх хүнд хайртай гэдэг үгэнд үнэн бий (Иохан 3:16; 1 Иохан 2:2; Ром 5:8). Энэ хайр нь ямар ч болзолгүй бөгөөд Бурханы зан чанар болон Түүний хайрын Бурхан гэх баримтан дээр нь үндэслэж гарсан дүгнэлт (1Иохан 4:8, 16). Бурхан бүх хүнийг хайрладаг гэдэг нь Түүний "өршөөнгүй хайр" гэж дүгнэгдэх боломжтой, яагаад гэвэл Бурхан хүмүүсийг тэдний гэм нүглийнх нь төлөө шууд шийтгэдэггүй (Ром 3:23; 6:23). "…тэнгэр дэх Эцэг … муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм" (Матай 5:45). Энэ бол Бурханы бүх хүнд хайртайн бас нэг жишээ бөгөөд Түүний өршөөнгүй хайр, Түүний сайхан сэтгэл нь зөвхөн Христитгэгчдэд бус бүх хүнд хүрдэг болохыг харуулдаг.
Бурханы энэ дэлхийд хандсан өршөөнгүй хайрын бас нэг илэрхийлэл нь Бурхан хүмүүст гэмших боломж өгснөөр нь харагддаг: "Эзэн … амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг" (2Петр 3:9). Бурханы болзолгүй хайр нь Түүний хүмүүсийг аврал руу дуудаж буй ерөнхий дуудлагатай холбоотой бөгөөд заримдаа үүнийг Түүний төгс хүсэл гэж нэрлэх бөгөөд энэ нь Түүнд юу таалагддаг болохыг тогтоодог Түүний хандлагыг илэрхийлж байдаг Бурхан хүслийн нэг элемент гэж хэлж болно.
Хэдий ийм боловч Бурхан хүн бүхэнд хайртай гэдэг нь хүн болгон аврагдана гэсэн үг биш (Матай 25:46 үз). Бурхан Өөрөө шударга Бурхан учир гэм нүглийг үл тоомсорлон өнгөрүүлэхгүй (2Тесалоник 1:6). Гэм нүгэл шийтгэгдэхгүй үүрд мөнх оршиж чадахгүй (Ром 3:25–26). Хэрэв Бурхан гэм нүглийг үл тоон, үүнийг үргэлжлүүлэн түүний бүтээлийг үүрд мөнх замбараагүйтүүлэхийг зөвшөөрсөн бол Тэрээр хайрын Бурхан байж чадахгүй. Бурханы өршөөнгүй хайрыг үл тоомсорлох нь Христийг эсэргүүцэх эсвэл биднийг худалдан авсан Аврагчийг үгүйсгэх явдал (2Петр 2:1) бөгөөд ингэснээр өөр дээрээ Бурхан хайр бус Түүний үүрд мөнхийн уур хилэнг дуудаж байна гэсэн үг (Ром 1:18).
Гэмтнүүдийг цагаатгадаг Бурханы хайр нь хүн бүхэнд зориулагдсан бус харин зөвхөн Есүс Христэд итгэлээ тавьсан хүмүүст юм (Ром 5:1). Хүмүүсийг Өөртэйгөө дотно харилцаатай байхыг дууддаг Бурхан хайр нь хүн бүхэнд зориулагдсан бус харин Бурханы Хүүг хайрладаг хүмүүст л хүрдэг (Иохан 14:21). Энэхүү хайрыг Бурханы "гэрээний хайр" гэж дуудаж болох бөгөөд энэ нь болзолтой, өөрсдийн аврагдана гэсэн итгэлээ зөвхөн Есүст тавьсан хүмүүст л өгөгдсөн (Иохан 3:36). Эзэн Есүс Христэд итгэдэг хүмүүс нь ямар ч болзолгүй, аюулгүй, үүрд мөнхөд хайрлагдсан.
Бурхан бүх хүнийг хайрладаг уу? Тийм, Тэрээр бүгдэд өршөөл, сайхан сэтгэлээ харуулдаг. Бурхан Христэд итгэдэггүй хүмүүсээс Христитгэгчдийг илүү хайрладаг уу? Үгүй, Түүний өршөөнгүй хайрын тухайд бол үгүй. Бурхан Христэд итгэдэггүй хүмүүсээс арай өөрөөр Христэд итгэгчдийг хайрладаг уу? Тийм; Яагаад гэвэл итгэгчид Бурханы Хүүд итгэлээ тавьсан бөгөөд тэд аврагдсан. Бурхан иймэрхүү байдлаар Христэд итгэгч нартай маш онцгой харилцаатай бөгөөд Христитгэгчид л Бурханы үүрд мөнхийн нигүүлсэлд үндэслэсэн уучлалыг авдаг. Бурханы бүх хүнд хандсан болзолгүй, өршөөнгүй хайр нь биднийг итгэл рүү авчирах бөгөөд ингэснээр Есүс Христийг Аврагчаар хүлээн авах Түүний болзолтой, гэрээний хайрыг талархалтайгаар хүртэх болдог.
English
Бурхан хүн бүхэнд хайртай юу эсвэл зөвхөн Христитгэгчдэд үү?