settings icon
share icon
Асуулт

Бурхан эрэгтэй юу эмэгтэй юу?

Хариулт


Бичвэрийг шалгахад хоёр баримт тодорхой харагддаг. Нэгдүгээрт, Бурхан бол сүнс бөгөөд хүний онцлог шинж болон хязгаарлагдал байдлыг агуулдаггүй. Хоёрдугаарт, Бичвэрт агуулагдсан бүх нотолгоо нь Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд эрэгтэй хэлбэрээр илчилсэн гэдэгтэй санал нийлдэг. Энэ талаар илүү тодорхой мэдэхийн тулд эхлээд Бурханы жинхэнэ мөн чанарын талаар ойлгох хэрэгтэй. Бурхан бол хүмүүн мөн чанартай гэдэг нь тодорхой, яагаад гэвэл Бурхан хүмүүн мөн чанарын бүх л онцлог шинжийг харуулдаг: Бурханд оюун санаа, хүсэл, ухаан мөн сэтгэл хөдлөл байдаг. Бурхан харилцдаг, Түүнд янз бүрийн харилцаа байх бөгөөд Бурханы хувьчилсан үйлдлүүд нь Бичвэрээр батлагддаг.

Иохан 4:24-д “Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа” гэсэн. Нэгэнт Бурхан сүнслэг оршигч учраас Түүнд бодгаль хүний шинжүүд байхгүй. Гэвч Бурханыг хүнд ойлгох боломжтой болгохын тулд Бурханд хүний шинж чанарыг оноож хэрэглэсэн зүйрлэлийн хэллэг Бичвэрт зарим газар хэрэглэгдсэн байдаг. Бурханыг тайлбарлахдаа хүний шинжийг оноосон энэ байдлыг “хүншүүлэл (антропоморфизм)” гэж дууддаг. Өөрөөр хэлбэл хүншүүлэл нь Бурхан (сүнслэг оршигч) биемахбодод оршигч хүн төрөлхтөнд Өөрийн мөн чанарыг ойлгуулахдаа хэрэглэдэг хэрэгсэл аж. Хүн төрөлхтөн нэгэнт бодит (физик) мөн чанартайгаас хойш бидний харъяалагдах бодит хүрээнээс давсан зүйлсийн талаарх ойлголт бидэнд хязгаарлагдмал байдаг. Тиймээс Бичвэр дэх “хүншүүлэл” нь бидэнд Бурхан хэн бэ гэдгийг ойлгоход тусалдаг.

Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэх баримтыг судлахад зарим нэг хүндрэл гарч ирнэ. Эхлэл 1:26-27 ийнхүү өгүүлжээ: “Тэгээд Бурхан -Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр бүтээжээ.”

Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хоёул бүтээгдсэн бөгөөд тэр нь Бурхантай адил оюун, хүсэл, ухаан, сэтгэл хөдлөл, ёс суртахууны потенциалтай учир энэ нь тэднийг бусад бүтээлүүдээс илүү агуу болгодог. Амьтдад хүнд байдаг шиг ёс суртахуун болон материаллаг бус элементүүд байдаггүй. Бурханы дүр төрх гэдэг нь зөвхөн хүнд л байдаг сүнслэг бүрдэл юм. Бурхан хүн төрөлхтнийг Өөртэйгээ харилцаатай байхаар бүтээсэн. Хүн төрөлхтөн нь Бурхантай харилцаатай байх зорилгын дагуу урлагдсан цор ганц бүтээл.

Эрэгтэй эмэгтэй нь Бурханы дүр төрхийн дагуу чимэглэгдсэн гэдэг нь тэднийг зүгээр л Бурханы жижиг “хуулбар” гэж бас болохгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс байна гэдэг баримт нь Бурхан заавал эрэгтэй эмэгтэй шинжтэй байх ёстой гэсэн үг биш. Дахин сануулахад, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь бодит (физик) шинжтэй ямар ч хамааралгүй байна.

Бурхан нь сүнслэг оршигч бөгөөд махбодийн шинжийг агуулдаггүй гэдгийг бид мэднэ. Гэвч энэ нь Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд хэрхэн илчлэхээ сонгох явдлыг нь хязгаарлахгүй. Бичвэр нь Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн талаар өгсөн бүх илчлэлтийг агуулдаг бөгөөд энэ нь Бурханы тухай мэдээллийн цор ганц обьектив эх сурвалж болдог. Бичвэрийн бидэнд хэлж буй зүйлсийг харвал, Бурхан ямар хэлбэрээр Өөрийгөө хүмүүст илчилдэг талаар хэд хэдэн нотолгооны ажиглалтыг харж болно.

Бичвэр ойролцоогоор Бурханыг “Эцэг” гэсэн 170 гаруй тохиолдлыг агуулдаг. Хэн нэг нь эрэгтэй биш бол эцэг байж таарахгүй гэдэг нь тодорхой. Хэрвээ Бурхан хүнд Өөрийгөө эмэгтэй дүрээр илчлэхээр сонгосон бол “эцэг” биш харин “эх” гэсэн үг гарах байсан биз. Хуучин болон Шинэ гэрээнд Бурханыг дурдахдаа дахин дахин Өөрийгөө эр хүйсийн төлөөний нэр ашигласан.

Есүс Христ Бурханыг Эцэг гэж олон удаа дуудсан бөгөөд бусад тохиолдолд Бурханыг дурдахдаа мөн эр хүйсийн төлөөний нэр хэрэглэсэн. Зөвхөн Сайнмэдээний номуудад л гэхэд Есүс Бурханд шууд хаяглахдаа 160 удаа Эцэг гэсэн нэр томъёо хэрэглэсэн. Иохан 10:30 дээр “Би болон Эцэг нэг юм” гэх Христийн мэдэгдэл нь онц сонирхол татаж байна. Мэдээж, Есүс Христ эрэгтэй хүний хэлбэрээр ирж, дэлхийн гэм нүглийн төлөөсийг загалмай дээр үхэж төлсөн. Яг л Эцэг Бурхан шиг Есүс мөн хүн төрөлхтөнд эрэгтэй хэлбэрээр илчлэгдсэн. Бичвэр өөр олон тохиолдолд Есүс Бурханы талаар ярихдаа эр хүйсийн нэр үг болон төлөөний нэр ашигласныг тэмдэглэсэн байдаг.

Шинэ гэрээний Захидлууд (Үйлсээс Илчлэл хүртэл) Бурханы талаар шууд дурдахдаа ашигласан “теос” гэх Грек хэлний эр хүйсийн нэр үгийг 900 гаруй удаа агуулсан байдаг. Бичвэрт Бурхан гэж тоо томшгүй удаа бичигдсэн тохиолдлууд нь Түүнийг эр хүйсийн гарчиг, нэр үг болон төлөөний нэрээр тогтвортой илэрхийлж байгаа хэв маяг маш тодорхой харагдаж байна. Хэдий Бурхан нь шууд утгаараа эр хүн биш авч Өөрийгөө хүн төрөлхтөнд Өөрийгөө илчлэхийн тулд эрэгтэй хэлбэрийг сонгосон байна. Үүнчлэн Есүс Христ ч тогтвортойгоор эр хүйсийн гарчиг, нэр үг, төлөөний нэрээр харъяалагдсан ба дэлхий дээр амьдрахдаа эрэгтэй хэлбэрийг Өөртөө авсан. Хуучин гэрээний эш үзүүлэгчид болон Шинэ гэрээний элч нар Бурхан болон Есүс Христийг хоёуланг нь эрэгтэй нэр болон цолоор дуудсан. Бурхан Өөрийгөө хэн бэ гэдгийг хүмүүст илүү хялбар ойлгуулахын тулд энэ хэлбэрээр илчлэхийг сонгосон. Хэдий Бурхан Өөрийг нь ойлгоход бидэнд туслахын тулд тодорхой зөвшөөрөл өгдөг боловч бид Түүний мөн чанарт тохиромжгүй хязгаарлагдмал байдлыг Түүнд оноож “Бурханыг хүчээр хайрцагт хийх”-ээр оролдохгүй байх нь чухал юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан эрэгтэй юу эмэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries