Асуулт
Бурхан/Библи хүйсээр ялгаварлан гадуурхдаг (сексист) гэж үү?
Хариулт
Хүйсээр ялгаварлан гадуурхах гэдэг нь нэг хүйс (ихэвчлэн эрэгтэй) нөгөөгөө (ихэвчлэн эмэгтэй) ноёрхдог гэж үзэх үзлийг хэлнэ. Библид өнөөгийн бидний ойлголтоор эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан мэт өнгө аястай хэсгүүд олон бий. Гэвч Библид үйл явдлуудыг л байгаагаар нь тэмдэглэсэн төдий болохоос биш, тэдгээр үйл явдлуудыг дэмжин сайшаасан гэсэн үг ердөө ч биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Библид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй бараг л эд хөрөнгө мэт харьцаж байгаа тухай гардаг ч Бурхан иймэрхүү үйл явдлыг дэмжин сайшааж байгаа хэрэг огт биш. Библи бидний нийгмийг бус харин сүнсийг шинэчлэхэд илүү төвлөрсөн байдаг. Өөрчлөгдвөл зүрх нь өөрчлөгдсөн зан төлөвт хүргэх болно гэдгийг Бурхан мэднэ.
Хуучин Гэрээний үед дэлхий дахинаа, бараг бүх соёл эцгийн эрхэт ёсны бүтэцтэй байв. Энэ түүхийн статус маш тодорхой бөгөөд зөвхөн Бичвэрээс төдийгүй захирч байсан орнуудын ихэнх дүрмэнд бас байсан. Өнөөгийн үнэлэмжийн систем болон дэлхийлэг хүний үзэл баримтлалаар "хүйсээр ялгаварлан гадуурхах явдал (сексист)" гэж харагддаг. Бурхан нийгэмд эмх цэгц урьдчилан тогтоосон бөгөөд хүн биш харин Тэр тогтсон эрх мэдлийн зарчмуудын зохиогч. Гэвч бусад зүйлстэй адил нүгэлд унасан хүн энэ эмх цэгцийг ялзруулсан. Үүнээс улбаалан түүхийн явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь эрх тэгш байхаа больсон. Өнөөгийн нийгэмд байдаг арьс өнгөөр болон хүйсээр ялгаварлан гадуурхах явдал бол шинэ үзэгдэл биш. Энэ бүхэн бол уналтанд орсон хүн, орчлон ертөнцөд нүгэл орж ирснээс үүдсэн хэрэг. Тиймээс "хүйсээр ялгаварлан гадуурхах" гэх нэр томъёо болон практик үйлдэл нь мөн нүглийн үр дагавар гэж баттай хэлж болно. Библийн прогрессив илчлэлт нь "хүйсийн ялгаварлан гадуурхал"-г, тэр ч байтугай хүн төрөлхтний бүхий л гэмт үйлдлүүдийг эдгээн илааршуулахад биднийг хөтөлдөг.
Бурханы тогтоосон эрх мэдлийн байр суурийн хоорондын сүнслэг тэнцвэрийг олж, үүнийг цааш хадгалахын тулд бид Бичвэрийг харах ёстой. Шинэ Гэрээ бол Хуучин Гэрээний биелэл бөгөөд эндээс бид эрх мэдлийн тогтолцоо, нүглийн эдгэх боломж, бүх хүн төрөлхтөний өвчин зэргийг шийдвэрлэх зарчмийг олж харах бөгөөд үүнд нь мөн хүйсээр ялгаварлан гадуурхал ч орно.
Христийн загалмай бол тэгш эрхийг хамгийн сайн тогтоогч. Иохан 3:16 "...итгэдэг бүхэн..." гэсэн нь нийгмийн байр суурь, оюун ухааны чадал чансаа, нас хүйс гээд юу ч хүмүүсийн хооронд ялгааг үүсгэж чадахгүй гэсэн бүрэн эрх тэгш утга санааг өгүүлдэг. Галат номонд хүн бүр аврал авах тэгш эрхтэй хэмээн өгүүлдэг. "Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой " (Галат 3:26-28). Загалмай дээр хүйсээр ялгаварлан гадуурхах гэдэг зүйл ердөө ч байхгүй.
Библид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь нүглийн үр дагаврыг зөв дүрсэлж байгаагаараа яавч ялгаварлан гадуурхагч биш. Библид бүх төрлийн нүглийн тухай өгүүлсэн өгөөд үүнд нь өөрийнх нь агуу баатруудын алдаа дутагдал, боолчлол болон хүлээсэнд байгааг ч мөн харуулдаг. Гэвч мөн Бурхан болон Түүний байгуулсан бүтцийн эсрэг тэрсэлсэн эдгээр гэм нүглийн эдгэрэл, мөн хариултыг бас өгсөн бөгөөд энэ нь Түүнтэй харилцах зөв харилцаа юм. Хуучин Гэрээний үед хүмүүс гэм нүглийн тахил өргөх бүрдээ Бурхантай эвлэрэх хэрэгтэйг суралцдаг байсан. Үүнээс гадна Хуучин Гэрээ бүхэлдээ нэг мөсөн, ганц л удаа өргөгдөх төгс тахил рүү чиглэж байсан. Шинэ Гэрээнд "Дэлхийн бүх гэм нүглийн шийтгэлийг үүрэх Хурга" энэ дэлхийд мэндэлж, нас баран оршуулагдаж, амилсан бөгөөд дээш одож тэнгэрийн улсад залран суухдаа бидний төлөө зуучлан залбирч байдаг. Түүнд итгэх итгэлээрээ бид нүглээс эдгэрч, хүйсийн ялгаварлал нуран унадаг юм.
Библийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэж үзэх нь Бичвэрийн талаар цогц мэдлэг дутмаг байнга гэдгээ харуулж байгаа хэрэг. Аль ч цаг үед, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн Бурханы өөрт нь тогтоож өгсөн байр сууринд байж, "Эзэн айлдсаны дагуу" зөвтөөр амьдрах үед хүйсийн хооронд гайхалтай тэнцвэр тогтдог. Энэ гайхалтай тэнцвэрт байдлыг тогтоосон нь Бурхан бөгөөд Тэр мөн төгсгөгч нь байх болно. Гэм нүглийн үндэс нь юу вэ гэхээсээ илүү, түүнээс үүдэн гарч байгаа үр дагаварт нь хүмүүс хэт анхаарал хандуулж байна. Зөвхөн Есүс Христээр дамжуулан Бурхантай хувьчлан эвлэрсэн тохиолдолд л бид хүйсийн жинхэнэ эрх тэгш байдлыг эдэлж чадна. "Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө" (Иохан 8:32).
Библид эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр үүрэг ролиудыг тогтоож өгсөн нь хүйсээр ялгаварлан гадуурхах ямар ч санаа агуулаагүй гэдгийг ойлгох нь маш чухал. Бурхан эрэгтэй хүнийг чуулганд болон гэр орондоо удирдах байр суурь эзлэхийг хүсдэг гэдгийг Библи тодорхой өгүүлдэг. Тэгвэл, ингэснээрээ Библи эмэгтэй хүнийг дорд үзэж байгаа хэрэг үү? Ердөө ч тийм биш. Эмэгтэйчүүд арай ухаан муутай, чадвар тааруухан, Бурханы нүдэнд эрэгтэйчүүдээс доогуур харагддаг гэж үү? Тийм юм ердөө ч байхгүй! Энэ нь яг юу гэсэн утгатай вэ гэхээр гэм нүгэлд нэвчсэн энэ дэлхийд зохион байгуулалт, эрх мэдэл, эмх цэгц байх ёстой гэсэн үг юм. Бурхан бидний сайн сайхны төлөө эрх мэдлийн үүрэг ролиудыг тогтоож өгсөн юм. Хүйсээр ялгаварлан гадуурхах явдал нь энэ үүрэг роль байгаадаа бус, харин эдгээр үүрэг ролийг буруу ашигласнаас бий болдог.
English
Бурхан/Библи хүйсээр ялгаварлан гадуурхдаг (сексист) гэж үү?