settings icon
share icon
Асуулт

Бурхан өнөөдөр ч бидэнд ярьсаар байдаг уу?

Хариулт


Бурхан олон удаа хүмүүст сонсогдохуйц ярьсаныг Библи бичсэн байна (ЕГН 3:14; Иошуа 1:1; Шүүгчид 6:18; 1 Самуел 3:11; 2 Самуел 2:1; Иов 40:1; Исаиа 7:3; Иеремиа 1:7; Үйлс 8:26; 9:15 – эдгээр нь энгийн жишээнүүд байдаг). Яагаад Бурхан өнөөдөр хүмүүстэй сонсогдохуйц байдлаар ярьж чадахгүй, эсвэл ярихгүй байгаа талаар библийн шалтгаан бол байхгүй. Бурхан ярьсан талаарх библийн зуу зуун бичлэгүүдийн талаар бидний нэг санаж байх ёстой зүйл бол эдгээр нь 4,000 орчим жилийн хүний түүхэнд тохиолдсон явдал юм. Бурхан сонсогдохуйцаар ярина гэдэг бол нэмэлт зүйлс болохоос тогтсон дүрэм биш. Бурхан ярьсан талаарх библийн бичлэгүүдийн хувьд ч энэ нь сонсогдохуйц дуу хоолой юмуу эсвэл дотоод дуу хоолой эсвэл оюун санааны мэдрэмж байсан талаар тодорхой тайлбарлан хэлээгүй.

Бурхан өнөөдөр ч хүмүүстэй ярьдаг. Нэгдүгээрт, Бурхан Өөрийн Үгээр бидэнтэй ярьдаг (2 Тимот 3:16-17). Исаиа 55:11 бидэнд “Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй” гэж хэлдэг. Библи бидний аврал авах, мөн Христэч амьдралаар амьдрахад мэдэх хэрэгцээтэй бүхнийг бичсэн Бурханы үг мөн. Хоёрдугаар Петр 1:3-т “Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон” хэмээн тунхагласан байдаг.

Хоёрдугаарт, Бурхан бодол санаа, үйл явдал, онцгой мэдрэмж зэргээр ярьдаг. Бид мөс чанараар дамжуулан буруугаас зөвийг ялгахад Бурхан бидэнд тусалдаг (1 Тимот 1:5; 1 Петр 3:16). Бурхан бидний оюун санааг шинэчилж, Өөрийнх нь бодолтой адил бодох үйл явцад ажиллаж байгаа (Ром 12:2). Бурхан тодорхой үйл явдлуудыг бидний амьдралд зөвшөөрснөөр биднийг удирдаж, өөрчлөн, сүнсээр өсөхөд тусалдаг байна (Иаков 1:2-5; Еврей 12:5-11). Нэгдүгээр Петр 1:6-7 бидэнд “Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм” гэж сануулдаг.

Эцэст нь хэлэхэд Бурхан заримдаа хүмүүст сонсогдохуйц ярьдаг байж болох юм. Хэдийгээр их эргэлзээтэй боловч заримдаа хүмүүс байнга л ийм юм болдог гэж ярьцгаадаг. Дахин хэлэхэд Библид ч гэсэн Бурхан сонсогдохуйцаар ярина гэдэг бол жирийн тохиолддог зүйл бус онцгой тохиолдол гэдэг. Хэрвээ хэн нэгэн Бурхан түүнтэй ярьсан гэж нотлох гэж байгаа бол түүний ярьсан зүйлийг Библийн хэлж буй зүйлстэй үргэлж харьцуулах хэрэгтэй. Хэрвээ Бурхан өнөөдөр ч ярьдаг бол Түүний үгс нь Библид хэлсэн үгстэй нь бүрэн нийцтэй байх хэрэгтэй болно (2 Тимот 3:16-17). Бурхан Өөртэйгөө хэзээ ч зөрчилдөхгүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан өнөөдөр ч бидэнд ярьсаар байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries