settings icon
share icon
Асуулт

Есүс Өөрийн үхэл болон амилалтынхаа хооронд там руу очсон уу?

Хариулт


Энэ асуулттай хамааралтай маш их төөрөгдөл байдаг. Энэ үзэл баримтлал гарч ирсэн гол үндэс нь Элч нарын итгэлийн тунхагт “Тэр там руу буусан” гэж бичигдсэнээс шалтгаалсан. Ямар байдлаараа орчуулагдсанаас шалтгаалаад Есүс “там” руу явсан гэж тайлбарладаг хэдэн цөөн Бичээсийн ишлэлүүд байдаг. Энэ талаарх асуудлыг судлахдаа юуны түрүүнд Библи үхлийн талбарын тухай юу гэж заадаг болохыг ойлгох нь чухал.

Еврейн Бичээсүүдэд үхлийн талбарын талаар дүрслэхдээ шеол гэдэг үгийг хэрэглэсэн. Үүнийг энгийн үгээр “үхэгсдийн газар” эсвэл “үхсэн сүнснүүдийн газар” гэж хэлж болно. Шинэ гэрээний Грек үгт “там” гэдгийг хадес гэсэн үгээр хэрэглэсэн бөгөөд бас л “үхэгсдийн газар” гэсэн утгатай. Шинэ Гэрээн дэх бусад бичээсүүдэд шеол хадес гэх мэт эдгээр үгсийг эцсийн амилалт болон шүүлтээ хүлээн хадгалагдаж буй сүнснүүдийн түр зуурын газар гэж заасан. Илчлэлт 20:11-15-д энэ хоёрын хооронд тодорхой ялгаа гаргаж өгдөг. Там (галт нуур) бол орхигдогсдын эцсийн шийтгэлийн газар бөгөөд байнгынх юм. Хадес бол түр зуурын газар. Тиймээс үгүй. Есүс там руу яваагүй. Яагаад гэвэл там нь ирээдүйн ойлголт төдийгүй зөвхөн Агуу Цагаан Сэнтийн Шүүлтийн дараа үйл ажиллагаа нь эхэлнэ (Илчлэлт 20:11-15).

Шеол/хадес бол аврагдсан болон орхигдсон хүмүүсийн орших хоёр хуваагдалтай талбар юм (Матай 11:23, 16:18; Лук 10:15, 16:23; Үйлс 2:27-31). Аврагдагсдын орших орон нь “диваажин” болон “Абрахамын өвөр” гэж дуудагдсан. Аврагдагсад болон орхигдогсдын газрыг гаталж болшгүй “гүн ангал” салгасан байдаг (Лук 16:26). Есүс тэнгэрт өргөгдөх үедээ диваажингийн оршин суугчдыг (итгэгчид) хамт авч явсан (Ефес 4:8-10). Шеол болон хадесийн орхигдсон талынхан нь өөрчлөгдөхгүй үлдсэн байна. Итгээгүй бүх үхэгсэд тэнд ирээдүйд болох эцсийн шийтгэлээ хүлээж байгаа. Есүс шеол/хадес руу явсан уу? Ефес 4:8-10 болон 1Петр 3:18-20-н дагуу бол тийм.

Дуулал 16:10-11р багц хэсгийг Жэймс Хааны Орчуулгын Библид “там” гэж орчуулснаас болоод зарим хүмүүс төөрөгдөлд ордог. “Там” гэж энэ ишлэлийг орчуулах нь зөв орчуулга биш. Монголын Ариун Бичээст “үхэгсдийн орон” гэж оруулсан байдаг/орч/. Зөв орчуулга бол “оршуулга” эсвэл “шеол” байх хэрэгтэй. Есүс Өөрийн хажууд цовдлогдсон гэмт хэрэгтэнд “Өнөөдөр чи надтай хамт диваажинд байх болно” (Лук 23:43) гэсэн. Есүсийн бие нь хадан булшинд байсан. Түүний сүнс нь шеол/хадесийн “диваажин” тал руу очсон байдаг. Түүний дараа Тэрээр диваажингаас бүх үхсэн зөвт хүмүүсийг авч Өөрийн тэнгэрийн улсад аваачсан. Гэтэл Библийн олон орчуулгууд болон орчуулагч нар нэгдмэл нэгэн санаатай байж чадалгүй, эсвэл заримдаа буруу орчуулдаг. Хамгийн гол нь Еврей болон Грек үг болох “шеол”, “хадес”, “там” гэх мэт үгсийг хэрхэн орчуулж байгаагаас шалтгаалдаг байна.

Зарим хүмүүс нь Есүс бидний гэм нүглийн оронд илүү их шийтгэл авахын тулд “там” буюу шеол/хадесийн зовлонтой тал руу явсан гэж үздэг. Энэ санаа нь тэр чигтээ библийн дагуу биш. Бидний төлөөх Есүсийн загалмай дээрх үхэл болон зовлон нь цагаатгал, золилтыг гүйцэтгэхэд хангалттай байсан. Биднийг нүглээс бүрэн цэвэрлэхэд Түүний урсгасан цус л хангалттай байв (1 Иохан 1:7-9). Загалмай дээр өлгөгдөхдөө Тэрээр хүн төрөлхтөний бүх гэмийн ачааг Өөр дээрээ үүрсэн юм. Тэр бидний төлөө гэм нүгэл болсон. “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм” (2 Коринт 5:21). Гэмийн энэ ял зэмлэл нь Христийн Гетсемани цэцэрлэгт авахгүй гэм тэмцэлдэж байгаад загалмай дээр байсан Түүн дээр асгарсан гэм нүглийн аяга ямар хүнд байсныг ойлгоход бидэнд тусалдаг.

Есүс загалмай дээр “Бурхан минь, юунд Та Намайг орхив?” гэж хашхирсан (Матай 27:46). Энэ нь Түүний дээр асгарсан гэм нүглээс болж Эцэгээсээ бүрэн тусгаарлагдсан байдал байсан. Түүнчлэн Тэр Сүнсээ өргөж “Аав аа, Таны гарт Би Сүнсээ даатгая” (Лук 23:46) гэсэн. Түүний бидний оронд авсан зовлон нь бүрэн төгс байв. Түүний сүнс хадесийн диваажингийн талбарт нь очсон. Есүс там руу яваагүй. Есүсийн зовлон Түүнийг үхэх үед дууссан. Гэм нүглийн төлөөс бүрэн төлөгдсөн. Тэгээд Тэр Өөрийн биеийн дахин амилалтыг хүлээж, Өөрийн өргөгдөлтийн алдар руу буцсан. Есүс там руу явсан уу? Үгүй. Есүс шеол/хадес руу явсан уу? Тийм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс Өөрийн үхэл болон амилалтынхаа хооронд там руу очсон уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries