settings icon
share icon
Асуулт

Есүс Мөнхийн улсад хүрэх цорын ганц зам гэж үү?

Хариулт


"Би уг нь сайн хүн л дээ. Тиймээс би Мөнхийн улсад очно”. “Зүгээрээ, би хааяа муу юм хийдэг ч гэсэн сайн зүйлс маань түүнээс хавьгүй илүү учраас би Мөнхийн улсад очих нь дамжиггүй." "Бурхан намайг Библид заасны дагуу амьдраагүй гэсэн ганцхан шалтгаанаар там луу илгээхгүй нь ойлгомжтой. Цаг хугацаа өөр болсон шүү дээ!" "Хүүхэд хүчирхийлэгч юм уу хүний амь хороосон муу хүмүүс л там луу илгээгдэнэ."

Эдгээр үгсийг ихэнх хүмүүс хэлдэг боловч үнэн хэрэгтээ бүгд худлаа юм. Дэлхийг захирч байдаг Сатан бидний тархи толгойнд эдгээр бодлуудыг суулгадаг. Сатан болон түүний замаар явагч хүн бүр Бурханы дайсан юм (1 Петр 5:8). Сатан үргэлж өөрийгөө сайнаар харуулахыг оролддог бөгөөд (2 Коринт 11:14) Их Эзэнтэй хамааралгүй оюун бодлуудыг захирч байдаг. “Бузар муу ёрын хүчний ертөнцийг эзэгнэгч Сатан, үл итгэгчдийн бодол санааг сохолдог учраас тэд Сайн Мэдээний гайхамшигт гэрэл тэдэн дээр тусан гэрэлтүүлж буйг анзаардаггүй. Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг харж чадахааргүй болжээ” (2 Коринт 4:4).

Бурхан үл ялих гэм нүглүүдийг тоодоггүй, тамд зөвхөн “муу хүмүүс”-т зориулагдсан гэдэг ойлголтууд нь буруу юм. Бүх гэм нүгэл биднийг Бурханаас тусгаарласан бөгөөд бүр үл ялих “цагаан худал” ч гэсэн үүнд багтана. Бүх хүн гэмтэй бөгөөд хэн ч өөрийн хүчээр тэнгэр улсад очиж чадахгүй (Ром 3:23). Бидний хийсэн сайн үйлс гэм нүгэлээ давж байсан ч бид Мөнхийн улсад очихгүй. “Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.” (Ром 11:6). Мөнхийн улсад хүрэх замыг бид ямар ч сайн үйлс хийгээд авч чадахгүй. (Tит 3:5).

"Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог." (Maтай 7:13). Хэдий хүн Бурханд итгэдэг ч гэсэн гэмт амьдралаар амьдарсаар байвал Бурхан тэр хүнийг хүлээн авахгүй. "Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.” (Eфес 2:2).

Бурхан газар дэлхийг бүтээхэд, бүх юм төгс байжээ. Бүх юм сайхан байсан. Тэгээд Адам Ева хоёрыг бүтээгээд Бурханыг дагах эсэхээ шийдэх чөлөөт сонголтыг тэдэнд өгчээ. Бурханы бүтээсэн анхны хүмүүс болох Адам Ева хоёр Сатаны уруу таталтанд автаж, Бурханы үгийг зөрчин, гэм үйлдсэн. Ингэснээр тэд Бурхантай (тэдний дараагаар төрсөн бүх хүмүүс, түүний дотор бид нар) ойр дотно байх харилцаагаа алджээ. Тэрээр төгс бөгөөд ариун. Гэм нүгэлтнүүдийг шүүх болно. Гэм нүгэлтнүүд болсон бидний хувьд өөрсдийнхөө хүчээр тийшээ хүрэх боломжгүй. Тийнхүү Бурхан өөрөө замыг зааснаар бид Түүнтэй хамт Мөнхийн улсад нэгдэн боломжтой болсон. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм." (Иохан 3:16). “Гэм нүглийн төлөөс нь үхэл боловч Бурханы бэлэг нь бидний Их Эзэн Есүс Христээр дамжуулан өгөх мөнх амь билээ” (Ром 6:23). Есүс энэ дэлхий дээр төрсөнөөр тэрхүү замыг бидэнд заан өгч, бидний гэм нүглийн төлөө үхсэнээр бид үхэх шаардлагагүй болсон юм. Үхээд гурав хоногийн дараа тэрбээр булшнаасаа дахин амилсанаар (Ром 4:25) үхлийг ялан дийлснээ харуулсан. Тэрбээр хүн төрөлхтөн болон Бурханы хооронд гүүр болсон бөгөөд бид зөвхөн Есүсээр дамжуулан Бурхантай хувийн харилцаатай болох боломжтой.

"Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн" (Иохан 17:3). Ихэнх хүмүүс Бурханд итгэдэг бөгөөд Сатан ч гэсэн итгэдэг юм. Харин авралыг авахын тулд бид Бурхан руу эргэн, Түүнтэй хувийн харилцаа тогтоон, гэм нүглээсээ татгалзан, Түүнийг дагах ёстой. Бид байгаа бүх зүйлээрээ, хийж байгаа бүх үйлсээрээ Есүст итгэх хэрэгтэй. “Бидний гэм нүглийг аваач хэмээн Есүс Христэд итгэх үед бид Бурханы өмнө зөвийг үйлддэг. Бид бүгд ингэж л аврагддаг. Бидний юу хийсэн, урьд нь хэн байсан үүнд ямар ч хамаа байхгүй.” (Ром 3:22). Библи дээр Христээс өөр авралд хүрэх зам байхгүй гэсэн байдаг. Иохан 14:6 дээр Есүс "Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэсэн байна.

Есүс авралд хүрэх цорын ганц зам мөн бөгөөд учир нь Тэр л бидний нүглийн шийтгэлийг төлсөн билээ (Ром 6:23). Өөр ямар ч итгэл бишрэл гэм нүглийн тухай ийм нухацтай заадаггүй бөгөөд нүглийн хор уршиг, үр дагаврын тухай заадаггүй. Өөр ямар ч шашин Есүс Христийн бидэнд өгсөн тэрхүү гэмийн төлөөсийг өгдөггүй. Өөр ямар ч “шашны үндэслэгч” Бурхан байж байгаад хүн болоогүй (Иохан 1:1,14) бөгөөд гагцхүү Есүс бидний гэм нүглийн шийтгэлийг бүрэн үүрсэн билээ. Есүс Бурхан байсан бөгөөд тийнхүү бидний өрийг хэлтрүүлсэн. Есүс хүн байсан бөгөөд тийнхүү Тэр нас барсан. Аврал нь зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирнэ. “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” (Үйлс 4:12)

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс Мөнхийн улсад хүрэх цорын ганц зам гэж үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries