settings icon
share icon
Асуулт

Есүс аварна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Есүс аварна (Jesus saves)” гэсэн тиймэрхүү наалт энэ тэнд наагдсан байх юмуу эсвэл спортын тэмцээний үеэр бичигдсэн байхаас гадна бүр жижиг онгоцны араас дарцаг мэт зүүж агаарт хөөргөсөн байх нь бий. Харамсалтай нь цөөхөн хүмүүс л энэхүү “Есүс аварна” гэх үгийн юу гэсэн утгатай болохыг бүрэн ойлгодог. Энэ хоёр үгэнд маш гүн бас хүчтэй үнэн агуулагдсан байдаг.

Есүс аварна, гэхдээ Есүс гэж хэн бэ?
Есүс бол ойролцоогоор 2000 жилийн өмнө Израильд амьдарч байсан хүн гэдгийг ихэнх хүмүүс мэднэ. Дэлхий дээрх бараг бүх шашин Есүсийг сайн багш эсвэл эшийг үзүүлэгч байсан гэж үздэг. Хэдий эдгээр зүйлс нь Есүсийн хувьд тодорхой үнэнийг илэрхийлж байгаа боловч Есүсийг бүхэлд нь илэрхийлж чадахгүйгээр зогсохгүй Есүс яагаад бас хэрхэн аврах вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй. Есүс бол хүний хэлбэрээр ирсэн Бурхан юм (Иохан 1:1, 14). Есүс бол Бурхан бөгөөд энэ дэлхийд ирсэн жинхэнэ хүмүүн байсан (1 Иохан 4:2). Бурхан Есүсийн хүмүүн чанараар, хүний биеэр бидний аврахаар ирсэн юм. Энэ нь бидэнд бас нэг асуулт бодогдоход хүргэдэг: Ер нь яагаад бид аврагдах хэрэгтэй гэж?

Есүс аварна, гэхдээ яагаад бид аврагдах хэрэгтэй гэж?
Библид бичигдсэнийг харвал энэ дэлхийд амьдарч байгаа болоод амьдарч өнгөрүүлсэн хүн болгон гэм нүгэл үйлдсэн гэж үздэг (Номлогч 7:20; Ром 3:23). Гэм нүгэл үйлдэх гэдэгт Бурханы төгс болоод ариун зан чанартай зөрчилдсөн ямар нэг бодол санаа, үг яриа, үйл хөдлөл бүгд орох болдог. Энэ гэм нүглээсээ болоод бид бүгд Бурханы шүүлтэнд орох зохистой болсон (Иохан 3:18, 36). Бурхан төгс төгөлдөрөөр шударга бөгөөд ямар нэг гэм нүгэл, хорон муу байдлыг шийтгэлгүй өнгөрөөж чадахгүй. Нэгэнтээ Бурхан үүрд мөнхийн бөгөөд төгс төгөлдөр чанартай бас нэгэнт бүх гэм нүгэл туйлын чанараараа бүгд Бурханы эсрэг учир (Дуулал 51:4) шийтгэл нь зөвхөн төгс хийгээд үүрд мөнхийн байж байж л хангалттайд тооцогдоно. Үүрд мөнхийн үхэл л гэм нүгэлд тохирсон шийтгэл болно. Тийм болохоор бидэнд аврагдах зайлшгүй хэрэгцээ бий.

Есүс аварна, гэхдээ Тэр яаж аврах болж байна?
Төгс чанартай Бурханы эсрэг бид гэм үйлдсэн учир нэг бол төгс биш хэн нэгэн (бид) өөрсдийн гэм нүглийн төлөөсийг үүрд мөнх цаг хугацаагаар төлөх, эсвэл төгс нэгэн (Есүс) бидний гэм нүглийн төлөөсийг нэг удаа төлөх гэсэн хоёр сонголт үлдсэн. Өөр ямар нэг хувилбар байхгүй. Есүс бидний оронд үхсэнээр биднийг авардаг. Есүсийн хүмүүн мөн чанар дотор Бурхан Өөрийгөө бидний өмнөөс тахил болгосноор зөвхөн Тэрээр Өөрөө л төлж чадах үүрд мөнхийн, төгс шийтгэлийг үүрсэн юм (2 Коринт 5:21; 1 Иохан 2:2). Бидний авах ёстой байсан гэм нүглийн зөвт үр дагавар болох мөнхийн аймшигтай хувь тавилангаас биднийг аврахын тулд Есүс шийтгэлийг өөр дээрээ авсан. Бидэнд хандсан Өөрийн энэхүү агуу хайраас болж Есүс амиа бидний төлөө өгснөөр (Иохан 15:13) бидний авах ёстой байсан боловч төлж чадахгүй тэрхүү шийтгэлийг төлсөн гэсэн үг. Түүний дараа Есүс амилуулагдсан бөгөөд энэ нь бидний гэм нүглийн төлөөх шийтгэлийн төлбөр хангалттай байсан батлан харуулсан үйлдэл болсон юм (1 Коринт 15).

Есүс аварна, гэхдээ тэр хэнийг аварна гэж?
Түүний авралын бэлгийг хүлээн авах бүх хүнийг Есүс аварна. Мөн Есүс Түүний өргөсөн тахил л гэм нүглийнх нь төлөөсийг бүхэлд төлөх боломжтой гэдэгт бүрэн итгэсэн хүмүүсийг бүгдийг нь аварна (Иохан 3:16; Үйлс 16:31). Хэдий Есүсийн тахил нь бүх хүн төрөлхтөний гэм нүглийг бүгдийг нь төлөх хангалттай боловч, Есүс зөвхөн Түүний хамгийн гайхалтай бэлгийг хувьчлан хүлээн авах хүмүүсийг л аварна гэдэг (Иохан 1:12).

Хэрвээ та одоо Есүс аврах (аварна) гэдэг нь ямар утгатай болохыг ойлгож байгаа бол, тэгээд Түүнийг өөрийн Аврагч болгон итгэн найдахыг хүсч байгаа бол дараах хэлэгдэх зүйлсийг ойлгож, тэдгээрт итгэх нь чухал. Бурханыг дагах болсон гэдгээ илэрхийлж, итгэлийн үйлдэл болгон дараах өчлийг хэлээрэй: “Бурхан минь, Би гэм нүгэлтэн гэдгээ ойлголоо. Өөрийн энэ гэм нүглээс болоод би Таниас үүрд мөнхөд салгагдах ёстой байснаа ойлгосон. Хэдий би үүнийг авах зохисгүй байсан ч та намайг хайрлаж, миний гэм нүглийг Есүсийн үхэл, амилалтаар цагаатгах боломж гаргасанд баярлалаа. Есүс миний гэм нүглийн төлөө үхсэн гэдэгт би итгэж байна. Зөвхөн Есүс л намайг аварна гэдэгт би итгэж байна. Үүнээс хойш гэм нүглийн төлөө биш, таны төлөө амьдрахад надад туслаач. Таны өгсөн гайхалтай авралд талархаж үлдсэн амьдралаа өнгөрүүлэхэд надад туслаач. Баярлалаа Есүс, намайг аварсанд!

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс аварна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries