settings icon
share icon
Асуулт

Есүс яагаад маш их зовлон амсах ёстой байв?

Хариулт


Есүс соригдож, тамлуулж, загалмайд цовдлогдохдоо маш их зовсон (Матай 27; Лук 23; Иохан 19). Түүний зовлон нь махбодийн зовлон: Исаиа 52:14 дээр, “Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв” гэжээ. Түүний зовлон нь сэтгэлийн зовлон: “Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ” (Матай 26:56). Түүний зовлон нь сүнслэг зовлон: “Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир” (2Коринт 5:21). Есүс хамаг ертөнцийн нүглийг Өөр дээрээ үүрсэн (1Иохан 2:2). Энэ нүгэл нь Есүсийн “Бурхан минь, Бурханы минь, юунд Та Намайг орхив?” (Матай 27:46) гэж хашхирсны шалтгаан байв. Бидний нүглийн төлөөсийг төлөхөөр үхэж, бидний нүглийн ичгүүрийг үүрэх ёстой байсан нь Есүсийн аймшигт бие махбодийн зовлонд нэмэгдэл болж байв (Ром 5:8).

Исаиа Есүсийн зовлонг урдчилан зөгнөхдөө: “Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүний нуур буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн минь улмаас Тэр хатгагдан, Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:3,5) гэв. Энэ багц хэсэг Есүсийн зовлонгийн шалтгааныг “гэмт үйлдлийн минь улмаас,” бидний эдгэрлийн төлөө, амар тайвны төлөө гэж онцолдог.

Есүс дагалдагчиддаа Өөрийнхөө зовлон нь гарцаагүй хэмээн ийнхүү өгүүлжээ: “Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв (Лук 9:22, cf 17:25). Англи Библид ёстой гэх must гэсэн үг хэрэглэгдсэн байдаг – энэ нь Тэр зовох ёстой, алуулах ёстой гэсэн утгатай. Есүсийн зовлон нь ертөнцийг аврах Бурханы төлөвлөгөө байсан аж.

Дуулал 22:14-18 хэсэгт Мессиагийн зовлонгийн зарим хэсгийг нарийвчлан дурджээ: Намайг ус шиг асгасан бөгөөд, бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав. Та намайг үхлийн шоронд тавьжээ. Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар хөлийг минь нэвт хатгалаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ. Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму”. Энд бичигдсэн болон бусад өөр эш үзүүллэг биелэгдэх ёстой байсан тул Есүс зовох ёстой байжээ.

Тэгвэл Есүс яагаад тэгтлээ их зовох ёстой байсан бэ? Гэм нүгэлгүй нь гэм буруутны төлөө үхдэг зарчим нь Еден цэцэрлэгт бий болсон байдаг: Адам Ева нарын ичгүүрийг далдлахын тулд амьтны арьсаг хувцас хүлээн авсан (Эх 3:21) нь Еденд цус урссан болохыг харуулдаг. Дараа нь энэ зарчим нь Мосегийн Хуульд тавигдсан: “Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” (Левит 17:11, Еврей 9:22-г мөн үз). Есүс зовох ёстой байсан, яагаад гэвэл зовлон нь тахилын нэг хэсэг бөгөөд Есүс нь “ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” (Иохан 1:29) байсан. Есүсийн бие махбодын тарчлал нь бидний нүгэлд шаардагдсан төлөөсийн нэг хэсэг байсан. Бид “харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсон...” юм (1Петер 1:19).

Есүсийн загалмай дээрх зовлон нь нүглийн аймшигт мөн чанар, Бурханы уур хилэн, хүмүүн төрөлхтний хэрцгийлэл, мөн Сатаны үзэн ядалтыг харуулдаг. Гавал хэмээх газарт хүн төрөлхтөн Хүний Хүү хүн төрөлхтөний аврагч болохын тулд дорд хүн төрөлхтнийг золин Аврагч болсон. Сатан магадгүй өөрийгөө агуу ялалт байгуулсан гэж бодсон байж болох авч харин энэ загалмайгаар нь дамжуулан Бурханы Хүү Сатаныг, нүглийг болон үхлийг ялсан. “Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно” (Иохан 12:31, Колоссай 2:15 харьцуул).

Есүс Өөрт нь итгэх бүгдэд авралыг бататгахын тулд зовсон, бас үхсэн. Баригддаг шөнөө Есүс Гетсемани цэцэрлэгт залбирч байхдаа, Өөрийгөө бүхэлд нь энэ үүрэгтээ бүрэн зориулсан: “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв” (Лук 22:42). Зовлонгийн аяга нь Христээс авагдсангүй; Тэр бүгдийг нь бидний төлөө уусан. Үүнээс өөрөөр аврагдах зам бидэнд байсангүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс яагаад маш их зовлон амсах ёстой байв?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries