Асуулт
Хуучин Гэрээний хаана Христийн ирэлтийг зөгнөсөн байдаг вэ?
Хариулт
Хуучин Гэрээнд Есүс Христийн тухай эш үзүүлсэн нь олон байдаг. Зарим тайлбарлагчид Мессиагийн талаар зуу зуун эш үзүүллэгийг бичсэн байдаг. Энэ дотроос хамгийн тодорхой бас хамгийн чухал нь гэж үзэгддэг хэсгийг дор бичлээ.
Есүсийн төрөлтийн талаар—Исаиа 7:14: “Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.” Исаиа 9:6: “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Мика 5:2: “Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй.”
Есүсийн үйлчлэл болоод үхлийн талаар—Зехариа 9:9: “Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.” Дуулал 22:16-18: “Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ. Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму.”
Есүсийн талаарх хамгийн тодорхой эш үзүүллэг нь Исаиа 53 бүлэг бүхэлдээ мэт харагддаг. Ялангуяа Исаиа 53:3-7 нь онцгой: “Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.”
Даниел 9 бүлэг зөгнөсөн “далан долоо” эш үзүүллэг нь Мессиа Есүс “таслагдах” өдрийг маш тодорхой өгүүлсэн. Исаиа 50:6 нь Есүсийн эдэлсэн зодуурыг яг таг дүрсэлдэг. Зехариа 12:10 нь Есүсийн загалмай дээр үхсэний дараа тохиолдсон Мессиагийн “цоо хатгуулалтыг” зөгнөсөн. Цаашлаад олон жишээг дурдаж болох авч эдгээр нь хангалттай гэж үзлээ. Мессиа Есүсийн ирэлтийн талаар Хуучин Гэрээ маш тодорхой ийнхүү эш үзүүлдэг байна.
English
Хуучин Гэрээний хаана Христийн ирэлтийг зөгнөсөн байдаг вэ?