Асуулт
Сатан гэж хэн бэ?
Хариулт
Сатантай холбоотой хүмүүсийн үзэл санаа нь хөгийн инээдтэй зүйлээс хийсвэр төсөөлөл хүртэл өөрөөр хэлбэл эвэртэй улаан жижиг амьтан мөрөн дээр чинь суугаад гэм нүгэл үйлдүүлэх гэж хичээж байдаг гэдэг үзлээс хорон муугийн хүнчилэгдсэн байдал гэж тайлбарлах илэрхийлэл хүртэл байдаг. Гэвч Библи Сатан гэж хэн бэ, мөн тэр амьдрал хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар тодорхой зураглал өгдөг. Библийн өгүүлж буй зүйлийг “Сатан бол тэнгэр элч мэт оршихуй бөгөөд өөрийн тэнгэрийн улс дахь байр сууринаасаа гэм нүгэл үйлдэн унасан бөгөөд одоо Бурханыг идэвхитэй эсэргүүцэж, өөрийн бүх хүч чадлаа ашиглан Бурханы зорилгыг мухардуулах гэж хичээдэг” хэмээн энгийнээр тайлбарлаж болно.
Сатан ариун тэнгэр элчээр бүтээгдсэн. Исаиа 14:12 Сатаныг унахаас өмнөх нэрийг Лусифер гэдэг байсан гэж дүрсэлж байгаа мэт харагддаг. Езекиел 28:12-14 Сатаныг херуб буюу хамгийн дээд тэнгэр элч шиг байдлаар бүтээгдсэн байсан гэж дүрсэлдэг. Тэр өөрийн гоо үзэсгэлэн, байр сууринаасаа болоод бардам болж Бурханы дээд хаанчлалын суудалд суухыг хүссэн (Исаиа 14:13-14; Езекиел 28:15; 1 Тимот 3:6). Сатаны бардамнал нь түүнийг унахад хүргэсэн. Исаиа 14:12-15д “Би...тэгэх болно” гэж олон удаа дурьдагдсаныг тэмдэглэж үзээрэй. Түүний гэм нүглээс нь болоод Бурхан Сатаныг тэнгэрээс унагасан.
Сатан энэ ертөнцийн захирагч, агаарын хүчний ноёрхогч жонон болсон (Иохан 12:31; 2 Коринт 4:4; Ефес 2:2). Тэр бол буруутгагч (Илчлэлт 12:10), соригч (Матай 4:3; 1 Tесалоник 3:5), болон хуурагч (Эхлэл 3; 2 Коринт 4:4; Илчлэлт 20:3). Түүний жинхэнэ нэр нь “өрсөлдөгч” эсвэл “эсэргүүцдэг нэгэн” гэсэн утгатай. Түүний бас нэг нэр “чөтгөр” гэдэг нь “гүтгэгч” гэсэн утгатай байдаг.
Хэдийгээр тэнгэрийн улсаас хөөгдсөн боловч тэрээр үргэлжлүүлэн Бурханы дээд хаан ширээнд өөрийгөө өргөмжлөх боломжыг эрж хайдаг. Бурханы хийж буй бүхнийг хуурамчаар үйлдэн, ертөнцөөс мөргөл хүндэтгэлийг авахыг хүсч, Бурханы хаанчлалыг эсэргүүцэхийг урамшуулан дэмжиж байдаг. Хуурамч буруу урсгал болон дэлхийн янз бүрийн шашнуудын ардах туйлын эх сурвалж бол Сатан мөн. Бурхан болон Түүнийг дагаж буй хүмүүсийг эсэргүүцэхийн тулд Сатан өөрийн бүх хүч чадлаа ашиглан, юу ч хийхээс буцдаггүй. Гэсэн хэдий ч Сатаны хувь тавилан нь галт нууранд үүрд мөнх байхаар тамгалагдсан болно (Илчлэлт 20:10).
English
Сатан гэж хэн бэ?