settings icon
share icon
Асуулт

Ариун Сүнс итгэгчийг ер нь орхих уу?

Хариулт


Шууд хариулахад, үгүй, Ариун Сүнс жинхэнэ итгэгчийг хэзээ ч орхихгүй. Энэ нь Шинэ гэрээнд олон янзын багцлал дээр илчлэгдсэн. Жишээлбэл, Ром 8:9 бидэнд, “... Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш” гэсэн. Энэ ишлэлээс хэн нэгэнд Ариун Сүнсний оршихуй байхгүй л бол тэр хүн аврагдаагүй гэж тодорхой ойлгоно. Тийм болохоор хэрэв Ариун Сүнс итгэгчийг орхих байсан бол тэр хүн Христтэй байгуулсан авралын харилцаагаа бас алдах байсан. Тэгвэл энэ нь Христитгэгчдийн мөнхийн аюулгүй байдлын тухай Библийн өгүүлдэг зүйлсийн эсрэг болно. Итгэгчдийн амьдралд Ариун Сүнсний оршихуй байнга оршин байдаг тухай бас нэг ишлэл бол Иохан 14:16. Энд Есүс дагалдагч нартай “үүрд хамт” байх бас нэг Туслагчийг Эцэг өгөх болно гэсэн.

Ариун Сүнс итгэгчдийг хэзээ ч орхихгүй гэх нотолгоо нь мөн Ефес 1:13-14 дээр дурьдагдсан байх бөгөөд үүнд итгэгчид нь “Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулах” Ариун Сүнсээр “тамгалагдсан” байна. Ариун Сүнсээр тамгалагдсан гэх дүрслэл нь эзэмшил болон харъяллын тухай юм. Бурхан Христэд итгэх бүх хүнд мөнх амьдрал өгнө гэж амласан бөгөөд Өөрийн амлалтаа биелүүлэх болно гэсэн баталгаа болгож Тэрээр золилтын өдөр хүртэл итгэгчдийн дотор Ариун Сүнсийг илгээсэн байна. Машин юмуу байр авахад урьдчилгаа төлбөр төлдөгтэй адил Бурхан итгэгчдийг Өөртэй нь ирээдүйд харилцаатай байхын урьдчилгаа болгож тэдний дотор Ариун Сүнсийг илгээсэн байна гэсэн үг. Бүх итгэгчид Сүнсээр тамгалагдсан гэх баримт нь мөн 2Коринт 1:22 болон Ефес 4:30 дээр харагддаг.

Христийн үхэл, амилалт, тэнгэрийн улсад өргөгдөлт зэрэг явдлаас өмнө Ариун Сүнс хүмүүстэй харилцахдаа “ирж бас буцдаг” байсан байна. Ариун Сүнс нь Саул хаанд оршиж байсан боловч дараа нь түүнээс салсан байдаг (1Самуел 16:14). Оронд нь Сүнс Давидын дээр оршсон (1Самуел 16:13). Батшебатай завхайрсаны дараа Давид Ариун Сүнс түүнээс авагдаж магадгүй гэж айсан (Дуулал 51:11). Ариун Сүнс Безалелийг дүүргэж майхан сүмд хэрэгтэй байсан зүйлсийг бүтээхэд нь түүнд тусласан (Гэтлэл 31:2-5) байдаг боловч энэ харилцаа нь цаашид хэвээр үлдсэн талаар тайлбар хийгээгүй. Энэ бүхэн Есүсийг тэнгэрийн улсад өргөгдсөний дараа өөрчлөгдсөн. Пентекостийн өдрөөс эхлэн Ариун Сүнс итгэгчдэд байнга оршиж эхэлсэн байдаг (Үйлс 2). Ариун Сүнс байнга орших болсон явдал нь Бурханы үргэлж бидэнд хамт байна, биднийг хэзээ ч орхихгүй гэх амлалтын биелэл болдог.

Хэдий Ариун Сүнс нь итгэгчдийг хэзээ ч орхихгүй боловч бидний гэм нүгэл нь “Сүнсийг бөхөөх” (1Тесалоник 5:19) эсвэл “Сүнсийг гомдоох” (Eфес 4:30) боломжтой. Гэм нүгэл нь үргэлж л Бурхантай харилцах бидний харилцаанд нөлөөлөх үр дагавар авчирдаг. Хэдий бидний Бурхантай харилцах харилцаа Христийн дотор аюулгүй боловч бидний амьдрал дахь гэмшээгүй гэм нүгэл нь бидний Бурхантай харилцах нөхөрлөлд саад болж, бидний амьдралд хийж буй Ариун Сүнсний ажлыг шууд бөхөөх боломжтой. Тийм болохоор Бурхан “итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэх” (1Иохан 1:9) учир өөрсдийн гэмээ улайх нь маш чухал. Дүгнэн хэлэхэд Ариун Сүнс биднийг хэзээ ч орхихгүй боловч Түүний оршихуйн үр ашиг, баяр хөөр нь харин биднийг орхиж болох юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Ариун Сүнс итгэгчийг ер нь орхих уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries