settings icon
share icon
Асуулт

Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?

Хариулт


Хүн нэг л удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу? Хүмүүс Христийг мэдэж Аврагчаар хүлээн авахдаа Бурхантай харилцах боломжтой болдог бөгөөд энэ нь тэдний үүрд мөнхийн хамгаалалт болдог. Олон тооны бичээсийн хэсгүүд үүний тухай хэлдэг.

(a) Ром 8:30 "Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан" гэж тунхагладаг. Энэ ишлэл Бурхан биднийг сонгосон тэр мөчөөс эхлээд бид тэнгэрийн улсад Түүний оршихуйд алдаршуулагдсан гэж хэлж байна. Бурхан тэнгэрийн улсдаа аль хэдийн төлөвлөсөн бөгөөд нэгэн өдөр алдаршуулагдах байр сууриас нь юу ч биднийг салгаж чадахгүй. Хүн нэг л удаа зөвтгөгдсөн бол түүний аврал баталгаажигдсан бөгөөд тэр тэнгэрийн улсад аль хэдийн алдаршуулагдсан мэт бат найдвартай.

(б) Паул Ром 8:33-34р ишлэлд хоёр ноцтой асуултыг асууж байна. "Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм” Христ биднийг өмгөөлж байгаа учраас хэн ч буруутгахгүй. Хэн яллах вэ? Христ бидний төлөө нас барсан, бидний яллах нэгэн учраас хэн ч чадахгүй. Биднийг яллах, өмгөөлөх эрх нь зөвхөн Христэд байдаг.

(в) Итгэгчид Христэд итгэх үедээ(Иохан 3:3; Тит 3:5) дахин төрдөг(шинэчлэгддэг). Тийм болохоор Христэд итгэгч авралаа алдана гэдэг нь тэр дахин шинэчлэгдэж төрөөгүй байна гэсэн үг. Библи шинэ төрөлт алдагдах болно гэсэн ямар ч баталгаа өгөөгүй.

(г) Ариун Сүнс бүхий л итгэгчдийн дотор оршдог(Иохан 14:17; Ром 8:9) бөгөөд тэднийг Христийн бие рүү баптисм хүртээж байдаг(1Коринт 12:13). Аврагдаагүй итгэгч байна гэвэл Ариун Сүнс “оршоогүй” бөгөөд Христийн биенээс салгагдсан хүн байна гэсэн үг.

(д) Иохан 3:15 Есүс Христэд итгэсэн хүн болгон "мөнх амьтай" байх болно гэсэн. Хэрвээ өнөөдөр Христэд итгээд мөнх амьтай болж маргааш үүнийгээ алдах юм бол энэ нь үнэндээ “мөнх” гэсэн ойлголт байж чадахгүй. Хэрвээ та авралаа алдах юм бол Библи дэх мөнхийн амьдралын талаарх амлалтууд алдаатай болно гэсэн үг.

(е) Хамгийн сүүлчийн хамгийн нотолгоотой дүгнэлтийг Бичээс өөрөө хамгийн сайн тайлбарлаж хэлнэ гэж би бодож байна. "Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна"(Ром 8:38-39). Таныг аварсан Бурхан таныг хамгаалах Бурхан болно гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ бид нэг л удаа аврагдсан бол бид бүрэн аврагдсан. Бидний аврал бол үүрд мөнхөд баталгаатай!

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries