Асуулт
ЭЗЭНий тэнгэрэлч гэж хэн бэ?
Хариулт
"ЭЗЭНий тэнгэрэлч" хэн болох талаар тодорхой тайлбар мэдээллийг Библид өгөөгүй. Гэвч түүний хэн болох талаар олон чухал "дохио"-г харж болно. Хуучин болон Шинэ гэрээнд "тодорхойгүй ЭЗЭНий тэнгэрэлч," болон "тодорхой ЭЗЭНий тэнгэрэлч" илэрхийлсэн хэсгүүд байдаг. Тодорхойлсон тэнгэрэлчийн талаар өгүүлэх үедээ бусад тэнгэрэлчүүдээс тусдаа өвөрмөц оршихуйг илтгэж байгаа мэт харагддаг. Эзэний тэнгэрэлч яг л Бурхан шиг ярьж, Өөрийгөө Бурхан гэж таниулж, Бурханы үүрэг хариуцлагыг гүйцэтгэдэг (Эхлэл 16:7-12; 21:17-18; 22:11-18; Гэтлэл 3: 2; Шүүгчид 2:1- 4; 5:23; 6:11–24; 13:3–22; 2Самуел 24:16; Зехариа 1:12; 3:1; 12:8). Эдгээр үзэгдлийн заримд нь ЭЗЭНий тэнгэрэлчийг харсан хүмүүс "ЭЗЭНийг харсан" учраас амиа алдана гэж айсан байдаг. Тиймээс, зарим тохиолдолд ЭЗЭНий тэнгэрэлч нь теофани буюу Бурхан бие махбодын дүрээр харагдсан гэдэг тодорхой байдаг.
ЭЗЭНий тэнгэрэлчийн үзэгдэлт нь Христийн биеэр ирсний дараа зогссон байдаг. Тэнгэрэлч нар Шинэ Гэрээнд олон удаа дурдагдсан боловч "тодорхой ЭЗЭНий тэнгэрэлч" Христийн төрөлтийн дараа Шинэ Гэрээнд хэзээ ч дурдагдаагүй. Матай 28:2 ишлэлд зарим нэг төөрөгдөл байдаг. KJV гэх англи хувилбарт "ЭЗЭНий тэнгэрэлч" тэнгэрээс бууж, Есүсийн булшнаас чулууг өнхрүүлэн зайлуулсан гэдэг. Оргиналь Грек хувилбартаа тэнгэрэлчийн өмнө ямар нэг тодорхойлох төлөв байдаггүй гэдгийг тэмдэглэх нь чухал. Энэ нь "тодорхой тэнгэрэлч" байсан уу эсвэл "тодорхойгүй тэнгэрэлч байсан эсэхийг ялгахын тулд орчуулагчийн сонголт орох ёстой болно. KJV-ээс бусад орчуулгын хувилбарт "тодорхой бус тэнгэрэлч" гэж буулгасан нь илүү дээр мэт санагдана.
ЭЗЭНий тэнгэрэлчийн үзэгдэлт нь Есүсийн биеэр ирэхээс өмнөх хувилбар байсан гэж үзэх боломжтой. Есүс Өөрийгөө "Абрахамаас өмнө" оршин байсан гэдгээ зарласан (Иохан 8:58), тиймээс Тэрээр дэлхийд идэвхтэй Өөрийгөө илчилж байсан гэж үзэх нь логикийн хувьд зөв болно. ЭЗЭНий тэнгэрэлч нь Христийн өмнөх дүр үзэгдэлт (Христофани) эсвэл Эцэг Бурханы үзэгдэлт (теофани) байсан эсэхээс үл хамааран "ЭЗЭНий тэнгэрэлч" гэх хэлц нь Бурханы бодитой үзэгдэлтийг ихэвчлэн хэлдэг байсан гэж тодорхойлж болох магадлалтай.
Монгол хэл
ЭЗЭНий тэнгэрэлч гэж хэн бэ?