settings icon
share icon
Асуулт

Библи тэнгэр элчүүдийн тухай юу хэлдэг вэ?

Хариулт


Тэнгэрэлчүүд бол оюун ухаан, сэтгэл хөдлөл, хүсэл бүхий биеэ даасан сүнслэг оршигч юм. Сайн болон муу тэнгэрэлчүүд (диаволууд) хоёулаа байдаг нь үнэн. Тэнгэр элчүүд оюун ухаантай (Матай 8:29; 2 Коринт 11:3; 1 Петр 1:12), сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг (Лук 2:13; Иаков 2:19; Илчлэлт 12:17), мөн хүсэл тэмүүлэлтэй (Лук 8:28-31; 2 Тимот 2:26; Иуда 6). Тэнгэр элчүүд бодит бие байхгүй бөгөөд сүнслэг оршигч (Еврей 1:14). Хэдийгээр тэд бодит бие махбодь байхгүй боловч хувь чанартай биеэ даасан байдаг.

Тэд бүтээгдсэн оршигч учраас мэдлэг нь хязгаартай байдаг. Тэгэхлээр энэ нь Бурханы мэддэг бүхнийг мэдэх боломжгүй гэсэн үг (Матай 24:36). Дараах гурван зүйлсийн шалтгааны улмаас тэд хүн төрөлхтөнөөс илүү агуу мэдлэгтэй байх боломжтой юм шиг харагддаг. Нэгдүгээрт, тэнгэрэлчүүд хүмүүсээс арай өндөр зэрэглэлтэй бүтээл болон бүтээгдсэн. Тийм болохоор тэд төрөлхийн илүү агуу мэдлэг эзэмшсэн байдаг. Хоёрдугаарт, тэнгэр элчүүд Библи болон ертөнцийг хүмүүсээс илүү нарийвчлан судалж, эндээсээ мэдлэг олж авдаг (Иаков 2:19; Илчлэлт 12:12). Гуравдугаарт, тэнгэр элчүүд хүний үйл ажиллагааг удаан ажигласнаар мэдлэг олж авдаг байна. Хүнтэй адилгүй нь тэд өнгөрснөөс сурах шаардлагагүй, харин шууд амсаж мэдэрдэг аж. Тийм болохоор, тэд бусдыг тодорхой нөхцөл байдлуудад хэрхэн хариу үйлдэл гарган, үйлдэхийг мэдэх төдийгүй адилхан нөхцөл байдлуудад ямар үйлдэл гаргаж болохыг илүү өндөр нарийвчлалтай урьдаас таамаглаж чадна.

Тэнгэрэлчүүд хэдийгээр бусад бүтээлүүдтэй адил өөрсдийн гэсэн хүсэлтэй боловч Бурханы хүсэлд бүрэн захирагддаг. Сайн тэнгэрэлчүүд итгэгчдэд туслахаар Бурханаас илгээгддэг (Еврей 1:14). Библийн дурьдсан тэнгэр элчүүдийн зарим үйл ажиллагааны талаар энд оруулж байна.

Тэд Бурханыг магтдаг (Дуулал 148:1-2; Исаиа 6:3). Тэд Бурханд мөргөдөг (Еврей 1:6; Илчлэлт 5:8-13). Бурханы хийж байгаа зүйлд баярладаг (Иов 38:6-7). Бурханд үйлчилдэг (Дуулал 103:20; Илчлэлт 22:9). Тэд Бурханы өмнө зогсдог (Иов 1:6; 2:1). Тэд Бурханы шийтгэлийн зэвсэг болдог (Илчлэлт 7:1; 8:2). Тэд залбиралд хариулт авчирдаг (Үйлс 12:5-10). Хүмүүсийг Христ дээр ирэхэд нь тус дэм үзүүлдэг (Үйлс 8:26; 10:3). Тэд Христэч эмх цэгц, ажил үйлс, зовлонг ажиглаж байдаг (1 Коринт 4:9; 11:10; Eфес 3:10; 1 Петр 1:12). Тэд аюултай цаг үед урамшуулдаг (Үйлс 27:23-24). Тэд зөвт хүмүүсийг үхэх цагт нь харж халамжилдаг (Лук 16:22).

Тэнгэр элчүүд бол хүн төрөлхтөнөөс бүхэлдээ өөр байр суурьтай оршигчид юм. Хүмүүс үхсэнийхээ дараа тэнгэр элчүүд болдоггүй. Тэнгэр элчүүд хэзээ ч хүмүүс байгаагүй, хэзээ ч болохгүй. Бурхан яг л хүмүүсийг бүтээсэн шигээ тэнгэр элчүүдийг бүтээсэн. Библийн хаана ч гэсэн тэнгэр элчүүдийг хүмүүстэй адил Бурханы дүр төрхөөр, Бурхантай адил бүтээсэн гэж дурьдаагүй (Эхлэл 1:26). Тэнгэр элчүүд бол тодорхой хэмжээгээр махбодь бүхий хэлбэрт хувирч чадах оршигч юм. Хүмүүс бол үндсэндээ бие махбодь бүхий оршигч боловч сүнслэг талбартай. Ариун тэнгэр элчүүдээс бидний сурч болох хамгийн агуу зүйл бол тэдний Бурханы тушаалд тэр даруй, ямар ч асуултгүйгээр дуулгавартай хандах явдал юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи тэнгэр элчүүдийн тухай юу хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries