settings icon
share icon
Асуулт

Апокалипсис (илчлэл, үзэгдэл) гэж юу вэ?

Хариулт


Энэхүү илчлэл, үзэгдэл гэж орчуулагддаг апокалипсис гэх үг нь "илчлэх, нээх, бүрхэвчийг нь авах" гэсэн утгатай апокалипсис гэх Грек үгнээс гаралтай. Илчлэл номыг зарим үед "Иоханы апокалипсис" гэж нэрлэдэг, яагаад гэхлээр энэ нь Бурханы элч Иоханд эцсийн үеийг илчлэн үзүүлснийг хэлж байгаа юм. Цаашилбал, энэхүү "апокалипсис" гэх грек үг нь Илчлэл номын Грек хэл дээрх хамгийн анхны үг юм. "Апокалиптик зохиол" гэсэн хэллэгээр ирээдүйн үйл явдлыг илтгэхдээ тэмдэг, дүрс, тоо зэргийг хэрэглэн тайлбарладаг номуудыг нэрлэдэг. Илчлэл номоос гадна Библи дэх апокалиптик зохиолын жишээг Даниел 7–12, Исаиа 24–27, Езекиел 37–41, Зехариа 9–12 зэрэг бүлгүүд орно.

Яагаад апокалиптик зохиол ийм бэлгэдэл, дүрслэл бүхий байдлаар бичигдсэн бэ? Хэлэх гэж буй зурвасаа энгийн хэллэгээр бичихээс илүү зураг болон бэлгэдлээр нууж дүрслэн бичих нарийн хянамгай байдлыг шаарддаг тийм үед апокалиптик номууд бичигдсэн. Цаашилбал, бэлгэдлийн үзэл нь цаг хугацаа, газрын талаарх нарийн ширийн зүйлийг учир битүүлэг болгох элементийг бий болгосон. Ийм бэлгэдлийн үзлийн зорилго нь төөрөгдөл үүсгэх бус харин хүнд хэцүү үед Бурханыг дагалдагчдад заавар өгч, тэднийг урамшуулах байв.

Библийн онцгой утга санаанаас гадна "апокалипсис" гэх нэршил нь ихэвчлэн эцсийн үеийг ерөнхийд нь дурдах юмуу эцсийн үед тохиолдох тодорхой үйл явдлыг онцгойлон хэлэхэд ашиглагддаг. Христийн хоёр дахь ирэлт, Хармагедоны тулаан гэх мэт эцсийн үеийн үйл явдлуудыг заримдаа апокалипсис гэж нэрлэх нь бий. Апокалипсис бол эцэстээ Бурханыг, Түүний уур хилэн, Түүний шударга ёсыг, бүр цаашид нь Түүний хайрыг илчлэх зорилготой. Есүс Христ бол Бурханыг бидэнд илчилснээрээ Бурханы хамгийн эрхэм "апокалипсис" юм (Иохан 14:9; Еврей 1:2).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Апокалипсис (илчлэл, үзэгдэл) гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries