settings icon
share icon
Асуулт

Тэргүүн тэнгэрэлч гэж хэн бэ?

Хариулт


"Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна." Нөгөө нэг багц хэсэг бол Иуда 1:9: "Харин тэргүүн тэнгэрэлч Михаел, диаволтай сөргөлдөж, Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин "Эзэн чамайг буруушааг" гэж хэлжээ." Михаел бол Бичвэрт нэр нь өгөгдсөн цор ганц тэргүүн тэнгэрэлч.

Архангел гэдэг үг нь грек архангелос гэх үгнээс гаралтай, "Ахлах тэнгэрэлч" гэсэн утгатай. Энэ нь архон ("тэргүүлэгч"; эсвэл "захирагч") болон аггелос ("тэнгэрэлч"; эсвэл "элч") гэсэн үгсийн нийлмэл үг юм. Тэнгэрэлчүүд нь удирдлагын шатлалтай байдаг талаар Библид хэд хэдэн дурдсан мэт харагдах бөгөөд тэргүүн тэнгэрэлч нь бусад тэнгэрэлч нарынхаа удирдагч мэт харагддаг.

Бусад бүх тэнгэрэлчүүдийн адил, тэргүүн тэнгэрэлчүүд нь Бурханы бүтээсэн хувьчилсан оршигчид юм. Тэд оюун ухаан, хүч чадал, алдар нэрийг эзэмшдэг. Тэд бие махбодын бус харин сүнслэг мөн чанартай. Тэргүүн тэнгэрэлчүүд Бурханд үйлчилж, Түүний зорилгыг биелүүлдэг.

Иуда 1:9 ишлэлд тэргүүн тэнгэрэлч Михаелийг дурдахдаа тодорхойлох ялгац гишүүн ашигладаг нь Михаел нь цор ганц тэргүүн тэнгэрэлч гэдгийг зааж байж болох юм. Гэвч Даниел 10:13 ишлэлд Михаелийг "тэргүүн жононгуудын нэг" гэж тодорхойлжээ. Энэ нь Михаелийг бусад "тэргүүн жононгууд"-тай нь адил төвшинд байрлуулсан тул нэгээс илүү тооны тэргүүн тэнгэрэлч байгааг илтгэж магадгүй юм. Тиймээс олон тооны тэргүүн тэнгэрэлчүүд байх боломжтой боловч бусад тэнгэрэлчүүдийг тэргүүн тэнгэрэлч гэж зарлан Бурханы Үгэн дээр нэмж таамаглахгүй байх нь чухал. Хэдий олон тооны тэргүүн тэнгэрэлч байсан ч тэдний дунд алхах нь Михаел мэт харагддаг.

Даниел 10:21 ишлэлд тэргүүн тэнгэрэлч Михаелийг "танай жонон" гэж дүрсэлсэн. Нэгэн тэнгэрэлч Даниелд ярьж байгаа учраас, Даниел нь еврей хүн учраас Михаелийн хувьд еврейчүүдийг харгалзах үүрэг хүлээсэн гэж бид ойлгож болох юм. Даниел 12:1 нь энэхүү тайлбарыг баталж, Михаелийг "[Даниелийн] ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон" гэж дууддаг. Магадгүй бусад тэргүүн тэнгэрэлч нар нь бусад үндэстнүүдийг хамгаалах үүрэг өгөгдсөн байж болох авч Библид тэдгээрийг дурдаагүй. Даниел өөрт нь мэдээ авчрах гэсэн ариун тэнгэрэлчийг эсэргүүцсэн сүнслэг "Грекийн жонон," "Персийн жонон" зэргийн тухай дурдсан (Даниел 10:20) шиг унасан тэнгэрэлчүүд мөн өөрийн гэсэн "бүс нутагтай" байж мэдэх юм .

Даниел 10-р бүлгээс харагдаж буй шиг тэргүүн тэнгэрэлчийн нэг үүрэг нь сүнслэг дайнд оролцох явдал аж. 1Тесалоник 4-р бүлэгт тэргүүн тэнгэрэлч нь Христийн Өөрийн чуулгандаа буцан ирэхтэй холбоотой байдаг. Бид бас Иуда 1:9 ишлэлд тэргүүн тэнгэрэлч Михаел Сатантай сөргөлдөж байгааг харна. Хэдий тэргүүн тэнгэрэлчийн хүч чадал, алдар сууг эзэмшсэн авч Михаел нь Сатаныг буруушаахдаа Эзэнийг дуудсан. Энэ нь Сатан хэчнээн хүчирхэг болох, бас Михаел Бурхны хүчнээс хэр хамааралтай болохыг харуулж байна. Хэрэв тэргүүн тэнгэрэлч Эзэнээс тусламж хүсэж байгаа бол бид үүнээс их зүйл хийх ёстой биш үү?

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Тэргүүн тэнгэрэлч гэж хэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries