settings icon
share icon
Асуулт

Христэд итгэгчид өөрсдийн гэм нүглийн тухайд байнга л уучлал гуйсаар байх хэрэгтэй юу?

Хариулт


Байнга тохиолддог асуулт бол “хэрэв би гэм нүгэл үйлдсэн бол яах вэ, тэгээд үхэхээсээ өмнө Бурханд гэм нүглээ улайх боломжгүй байх тохиолдолд яах вэ?” Бас нэг нийтлэг асуулт бол “хэрэв би ямар нэг гэм нүгэл үйлдчихээд Бурханд гэмшиж чадалгүй мартаад, үүнийгээ ахиж санахгүй бол яах вэ?” Энэ хоёр асуулт хоёулаа буруу таамаг дээр үндэслэсэн байна. Аврал гэдэг бол итгэгчид үхэхээсээ өмнө үйлдсэн гэм болгоноо улайх гэж хичээж оролдох явдалтай хамааралтай зүйл биш. Аврал нь Христитгэгч үйлдсэн гэм нүгэл болгоноо гэмшсэн, улайсанд үндэслэдэггүй. Тийм, бид гэм нүгэл үйлдсэнээ ухаарсан даруйдаа Бурханд өөрсдийн гэм нүглээ улайх хэрэгтэй. Гэвч бид үргэлж Бурханаас уучлал гуйх хэрэг байхгүй. Бид аврагдахын тулд Есүс Христэд өөрсдийн итгэлээ тавих үед бидний бүх гэм нүгэл уучлагддаг. Энэ нь өнгөрсөн, одоогийн болон ирээдүйн, эсвэл том юмуу жижиг зэрэг бүгдийг нь оруулж болно. Итгэгчид өөрсдийн гэм нүглийн уучлалынхаа төлөө л гэмших эсвэл уучлал байнга гуйх хэрэггүй. Есүс бидний бүх гэм нүглийн шийтгэлийг төлөхийн тулд үхсэн бөгөөд тэд уучлагдах үедээ бүгд л уучлагдсан (Колоссай 1:14; Үйлс 10:43).

Бидний хийх хэрэгтэй зүйл бол гэм нүглээ улайх юм: “Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” (1Иохан 1:9). Энэ ишлэлийн бидэнд хийхийг зааж буй зүйл бол Бурханд өөрсдийн гэм нүглээ “улайх” юм. “Улайх” гэдэг нь “хүлээн зөвшөөрөх” гэсэн утгатай. Бид Бурханд өөрсдийн гэм нүглээ улайх үедээ бид Бурханы өмнө буруу байснаа, гэм нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Бурхан энэ улайлтаар дамжуулан биднийг уучилдаг бөгөөд байнга л тэгнэ, яагаад гэвэл тэрээр “итгэмжит ба зөвт” учраас юм. Яахлаараа Бурхан “итгэмжит, зөвт” байдаг вэ? Тэрээр гэм нүглийг уучлахдаа итгэмжит, учир нь Христийг Аврагчаар хүлээн авах бүх хүмүүст ингэнэ гэж амласан байсан юм. Тэрээр бидний нүглийн төлөөх Христийн төлөөсийг хэрэгжүүлснээрээ зөвт, учир нь гэм нүгэл нь үнэндээ аль хэдийн цагаатгагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Үүний хажуугаар 1Иохан 1:9 ишлэлийг харвал уучлал нь бид өөрсдийн гэм нүглээ Бурханд улайх явдалд үндэслэж байгаа болохыг заадаг. Тэгвэл энэ нь Христийг Аврагчаар хүлээн авах хоромд бидний бүх гэм нүгэл уучлагдсан гэдэгтэй яаж зохицох болж байна? Элч Иохан энд “харилцааны” уучлалыг дүрсэлж байгаа мэт харагдаж байна. Бид Христийг Аврагчаар хүлээн авах хоромд бидний бүх гэм нүгэл “байр суурийн хувьд” уучлагдсан. Энэ байр суурийн уучлал нь бидний аврал болон тэнгэрийн улсын үүрд мөнхийн байр суурийн амлалтыг баталгаажуулдаг. Бид үхсэний дараа Бурханы өмнө зогсох үед Бурхан биднийг бидний гэм нүглээс болоод тэнгэрийн улсад оруулахаас татгалзахгүй гэсэн үг. Энэ бол байр суурийн уучлал юм. Харилцааны уучлалын үзэл баримтлал нь бид гэм нүгэл үйлдэх үедээ Бурханыг гомдоож, Түүний сүнсийг гашуудахад хүргэдэг (Eфес 4:30) гэсэн нотолгоонд тулгуурладаг. Хэдий Бурхан бидний үйлдсэн гэм нүглийг бүрэн уучилчихсан боловч тэдгээр нь бидний Бурхантай харилцах харилцаанд саад, тотгор учруулсаар байдаг. Аавынхаа эсрэг буруу үйлдсэн хөвгүүн гэр бүлээсээ хөөгдөхгүй. Сайн аав бол хүүгээ ямар ч болзолгүй уучлах болно. Гэхдээ үүний хажуугаар аав хүү хоёрын сайн харилцаа нь буцаан сэргээгдэх хүртлээ амаргүй байна. Энэ харилцаа сэргэхийн тулд хүү аавдаа буруугаа хүлээж, уучлал гуйсны дараа л бий болно. Ийм учраас бид Бурханд өөрсдийн гэм нүглээ улайдаг бөгөөд авралаа хадгалах гэж бус харин аль хэдийн уучилсан, биднийг хайрладаг Бурхантай дотно харилцаагаа эргүүлж авчирахын тулд юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэд итгэгчид өөрсдийн гэм нүглийн тухайд байнга л уучлал гуйсаар байх хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries