settings icon
share icon
Асуулт

Бурханы мөн чанарууд нь юу вэ? Бурхан ямар байдалтай вэ?

Хариулт


Энэ асуултанд хариулахад бидэнд сайн мэдээ байна. Яагаад гэвэл Бурханы тухай мэдэж болох зүйл маш их бий! Энэ тайлбарыг хайж байгаа хүмүүс эхлээд энэ нийтлэлийг бүхэлд нь унших нь сайн. Дараа нь илүү тодотгож харахын тулд Бичээсийн хэсгүүдийг олж, харж болно. Бичээсийн лавлагаа нь туйлын хэрэгцээтэй. Учир нь Библийн эрх мэдэл байхгүйгээр энэхүү нийтлэлийн үгс нь ямар нэгэн хүний санаа бодлоос õýòðýõã¿é. Яагаад гэвэл хүний Бурханы талаарх бодол санаа байнга л алдаа дутагдалтай байдаг(Иов 42:7). Бурхан ямар мөн чанартай вэ гэдгийг ойлгох нь маш чухал гэж хэлэх нь ººðºº Бурханыг дутуу үнэлж байна гэсэн үг! Иймэрхүү байдал нь биднийг Түүний хүслийн эсрэг хуурамч бурхдад мөргөх, тэдний араас хөөх, түүнийг өөрсдөдөө зориулан хийх байдалд л хүргэж мэднэ(Египетээс гарсан нь 20:3-5).

Зөвхөн Бурхан Өөрийнхөө талаар илчлэхийг хүссэн зүйлийг л бид мэдэх боломжтой. Бурханы мөн чанар, эсвэл шинж чанаруудын нэг нь “гэрэл” бөгөөд энэ нь Тэрээр Өөрийн талаарх мэдээллээ Өөрөө л илчилдэг гэсэн утгатай(Исаиа 60:19, Иаков 1:17). Бидний хэн нэгэн нь Түүний амралт руу орж чадахгүй байвуузай хэмээн Бурхан Өөрийнхөө талаарх мэдлэгээ бидэнд илчилсэн гэдэг нь туйлын чухал(Еврей 4:1). Бүтээл, Библи, хүмүүний бие болсон Үг(Есүс Христ) зэрэг зүйлс нь Бурхан ямар вэ гэдгийг мэдэхэд бидэнд тусалдаг.

Бурхан бол бидний Бүтээгч бөгөөд бид Түүний бүтээлийн нэг хэсэг(Эхлэл 1:1, Дуулал 24:1) гэж ойлгосноор эхэлцгээе. Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээгдсэн гэж хэлсэн. Хүн бусад бүхий л бүтээлийн дээгүүр бөгөөд тэднийг захирахаар томилогдсон(Эхлэл 1:26-28). Бүтээл “уналтанд” орж завхарсан боловч Бурханы гарын ур дүй тэдгээр зүйлсээс зэрвэс харагдсаар байдаг(Эхлэл 3:17-18; Ром 1:19-20). Бүтээлийн бүрэн төгс, үзэсгэлэнтэй, өргөн уудам, цэгцтэй байдлыг харснаар бид Бурханы гайхамшигтай онцгой чанарыг мэдэрч болох юм.

Бурханы нэрсүүдийн талаар сурах нь Түүний ямар байдалтайг бид олж мэдэхэд тусламж болж болох юм. Үүнд:

Елохим – Хүчирхэг Нэгэн, Тэнгэрлэг оршихуй (Эхлэл 1:1)
Адонай - Эзэн, эзэн болон зарцын харилцааг заадаг (Египетээс гарсан нь 4:10,13)
Ел Елион – Хамгийн дээд, хамгийн хүчтэй Нэгэн (Эхлэл 14:20)
Ел Рой – хардаг, хүчтэй Нэгэн (Эхлэл 16:13)
Ел Шаддай – Төгс хүчит Бурхан (Эхлэл 17:1)
Ел Олам – үүрд мөнхийн Бурхан (Исаиа 40:28)
Яахвэ - ЭЗЭН "би", үүрд мөнх өөрөө оршиж чадах Бурхан гэсэн илэрхийлэл (Египетээс гарсан нь 3:13,14).

Хамтдаа Бурханы мөн чанаруудын талаар үргэлжлүүлэн харцгаая. Бурхан бол үүрд мөнх, энэ нь Тэр эхлэл байхгүй бөгөөд Түүний оршихуйд төгсгөл хэзээ ч байхгүй гэсэн утгатай. Тэр үхэшгүй, дуусашгүй(Дэд хууль 33:27; Дуулал 90:2; 1Тимот 1:17). Бурхан бол хувиршгүй, Энэ нь өөрчлөгдөшгүй гэсэн утгатай бөгөөд Бурхан итгэл даадаг, туйлын итгэмжтэй гэдгийг илэрхийлдэг(Малахи 3:6; Тооллого 23:19; Дуулал 102:26,27). Бурхан бол харьцуулагдашгүй. Энэ нь ажил үйлс, оршихуйн хувьд Түүнтэй адил хэн ч байхгүй гэсэн утгатай. Тэр бол хэмжээлшгүй бөгөөд төгс (2Самуел 7:22; Дуулал 86:8; Исаиа 40:25; Матай 5:48). Бурхан бол ухаарагдашгүй, Тэр бол ойлгошгүй, хайж чадахгүй, Түүнийг бүхэлд нь ойлгох нь боломжгүй(Исаиа 40:28; Дуулал 145:3; Ром 11:33,34).

Бурхан бол шударга, Тэр шударга бус хүмүүсийг хамгаалахгүй гэсэн утгатай (Дэд хууль 32:4; Дуулал 18:30). Бурхан бол бүхнийг чадагч. Тэр бүхнээс хүчирхэг гэсэн утгатай. Тэр Өөрт нь таалагдсан бүхнийг хийх чадвартай, гэвч Түүний үйлдэл бүр үргэлж Түүний бусад зан чанаруудтай зөрчилдөхгүй байдаг(Илчлэлт 19:6; Иеремиа 32:17,27). Бурхан бол хаа сайгүй оршигч. Тэр хаана ч байсан яг одоо орших боломжтой гэсэн үг. Гэвч энэ нь Бурхан бол бүх юм гэсэн үг биш(Дуулал 139:7-13; Иеремиа 23:23). Бурхан бол бүхнийг мэдэгч. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүй, тэр байтугай тодорхой нэг хоромд бидний юу бодож буйг ч мэддэг. Нэгэнт Тэр бүхий л зүйлсийг мэддэг болохоор Түүний шүүлт шийтгэл үргэлж тэгш шударга байх болно (Дуулал 139:1-5; Сургаалт үгс 5:21).

Бурхан бол ганц. Энэ нь өөр ямар ч зүйл байхгүй гэсэн утгатайгаас гадна бас Тэр ганцаараа бидний зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл, хэрэгцээ бүхнийг хангах боломжтой гэсэн үг. Тэр ганцаараа бидний магтаал, хүндэтгэлийг авах зохистой(Дэд хууль 6:4). Бурхан бол зөвт. Тэрбээр буруу явдлыг зүгээр өнгөрөөхгүй, өнгөрөөж ч чадахгүй гэсэн утгатай. Бидний гэм нүгэл уучлагдах болсон шалтгаан нь Түүний зөвт байдал болон шүүлтийн дагуу Есүс бидний гэм нүглийг өөртөө тохоож Бурханы шийтгэлийг авсантай холбоотой(Египетээс г.н. 9:27; Матай 27:45-46; Ром 3:21-26).

Бурхан бол хэмжээлшгүй эрхтэй. Тэр бүхий л эрх мэдлийн дээр байдаг гэсэн үг. Түүний бүхий л бүтээлүүдийг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр бүгдийг нь нэг газар авчирсан ч Түүний зорилготой үйлдэлд саад хийж чадахгүй(Дуулал 93:1; 95:3; Иеремиа 23:20). Бурхан бол сүнс. Тэр үзэгдэхгүй гэсэн утгатай(Иохан 1:18; 4:24). Бурхан бол Гурвал. Тэрбээр нэг, түүнчлэн түүн дотроо гурав гэсэн утгатай бөгөөд оршихуйн хувьд ижил, алдар болон хүч чадал нь тэнцүү. Эхний жишээ Бичээст “нэр” гэсэн үг ганц тоотойгоор дурьдсан боловч энэ нь гурван тусдаа Оршигч болох “Эцэг, Хүү, Ариун Сүнс”-г тодотгож байгаа гэдгийг санаарай(Матай 28:19; Марк 1:9-11). Бурхан бол үнэн. Тэр Өөрөө бүхэлдээ нэг л зохицол гэсэн утгатай. Тэр л ганцаараа завхаршгүй бөгөөд худал хэлж чадахгүй(Дуулал 117:2; 1Самуел 15:29).

Бурхан бол ариун. Тэрээр бүхий л ёс суртахууны бохирдлоос тусгаар байдаг бөгөөд түүнд дургуйцэн ханддаг гэсэн үг. Бурхан бүхий л хорон мууг хардаг бөгөөд Тэрээр үүнд уурладаг. Бичээст гал үргэлж Түүний ариун байдалтай холбоотойгоор дурьдагддаг. Бурхан бол ариусгагч гал гэж бичигдсэн (Исаиа 6:3; Хабаккук 1:13; Египетээс г.н. 3:2,4,5; Еврей 12:29). Бурхан бол нигүүлсэнгүй. Энэ нь Түүний сайн чанар, сайхан сэтгэлтэй байдал, энэрэнгүй болон хайрыг агуулдаг бөгөөд Түүний бүхий л сайны илэрхийлэл юм. Хэрвээ Бурханы нигүүлсэл л байхгүй байсан бол Түүний бусад мөн чанарууд биднийг Түүнээс бүрэн салгаж, холдуулах байсан. Талархалтай нь ийм байгаагүй бөгөөд Тэр бидний хувь хүн нэг бүрийг дотночлон мэдэхийг хүсдэг(Египетээс гарсан нь 34:6; Дуулал 31:19; 1 Петр 1:3; Иохан 3:16; Иохан 17:3).

Дээрх зүйлс нь Бурханы талаар асуултанд хариулах гэсэн энгийн оролдлого байлаа. Түүнийг эрж хайх үйлсдээ илүү их урам зоригтой байгаарай(Иеремиа 29:13) гэж ерөөж байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурханы мөн чанарууд нь юу вэ? Бурхан ямар байдалтай вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries