settings icon
share icon
Асуулт

Би яаж Христитгэгч болох вэ?

Хариулт


Христитгэгч болох анхны алхам нь “Христэч буюу Христийн” гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Энэ “Христэч буюу Христийн” гэх нэршил нь анх манай тооллын нэгдүгээр зуунд Антиох нэртэй хотод бий болсон байдаг (Үйлс 11:26-с хар). Эхэндээ “Христэч буюу Христийнх” гэдэг нь доромжлол байсан байж мэдэх юм. Уг утгаараа энэ нь “жижиг Христ” гэх аж. Гэвч олон зуун өнгөрөхөд Христэд итгэдэг хүмүүс “Христэч буюу Христийнх” өөрийнх болгон авч өөрсдийгөө Есүс Христийг дагагчид гэдгээ таниулахдаа хэрэглэх болсон байна. Христэч гэдгийн хялбар тодорхойлолт бол “Есүс Христийг дагадаг хүн” гэсэн үг юм.

Би яагаад Христэч болох шаардлагатай вэ?

Есүс Христ өөрийн талаар би “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн” гэж тунхагласан (Марк 10:45). Энэ тохиолдолд “яагаад бидэнд золиос хэрэгтэй байсан юм бол?” гэсэн асуулт гарч ирнэ. Золиосын гол санаа нь ямар нэг хүнийг суллах юмуу сольж авах гэсэн утгаар илэрхийлэгддэг. Хүн барьцаалах тохиолдолд иймэрхүү золилтын санаа агуулагдах бөгөөд тухайн хүний төлбөр төлөгдөж (золигдож) суллагдах хүртэл тэрээр хоригдож байдаг.

Есүс биднийг эрх чөлөөгүй байдлаас чөлөөлөхийн тулд золиос болсон! Ямар эрх чөлөөгүй байдал? Гэм болон түүний үр дагавар, Бурханаас мөнхөд салснаар үүсэх бодит үхлийн эрх чөлөөгүй байдлаас сулласан. Яагаад Есүс золиос болох ёстой байсан гэж? Яагаад гэвэл бид бүгд гэм нүглээр өвчилж (Ром 3:23), түүнээсээ болон Бурханаар шүүгдэх байдалд орсон байсан учир (Ром 6:23). Есүсийн яаж золиос болсон юм бол? Бид гэм нүглийн төлөөсийг төлж, модон загалмай дээр цовдлогдон үхсэнээр (1 Коринт 15:3; 2 Коринт 5:21). Яахлаараа Есүсийн үхэл нь бидний гэм нүглийн асуудлыг бүгдийг нь зольж, төлөх бололцоотой байдаг байна? Есүс бол хүний хэлбэрээр ирсэн Бурхан байсан. Мөн бидэнтэй адил болж тооцогдохоор бидний дунд ирсэн Бурхан байсан учир бидний гэм нүглийн төлөө үхсэн (Иохан 1:1,14). Бурханы хувьд Есүсийн үхэл нь төгс үнэ цэнэтэй болохоор бүх дэлхийн гэм нүглийг төлөхөд хангалттай (1 Иохан 2:2). Есүс үхлийн дараа эргэн амилснаараа Өөрийн үхлийг хангалттай төлөөс (золиос) болохыг харуулсан. Тэр үнэхээр гэм нүгэл болон үхлийг ялан дийлсэн.

Яаж би Христитгэгч (Христэч) болох вэ?

Энэ бол хамгийн чухал хэсэг. Биднийг хайрласан Бурхан хайрынхаа улмаас Христэч болох боломжыг маш энгийн болгосон. Таны бүх л хийх зүйлс нь ерөөсөө Есүс Христийг аврагч гэж тунхаглан, Түүний үхэл нь миний гэм нүглийг бүгдийг төлөх хангалттай золиос байсан гэдгийг хүлээн зөвшөөрч (Иохан 3:16), зөвхөн Аврагч болсон Түүнд л итгэн найдах явдал юм (Иохан 14:6; Үйлс 4:12). Христэч болно гэдэг нь ямар нэг ёслол хийх, цуглаанд явах, эсвэл ямар нэг юм үйлдэх юмуу муу юм хийхээс зайлсхийх явдал биш. Христэч буюу Христитгэгч болно гэдэг Есүс Христтэй хувьчилсан харилцаатай байх тухай л юм. Итгэлээрээ Есүс Христтэй хувьчилсан харилцаатай байна гэдэг нь тухайн хүнийг Христэч болгодог хүчин зүйл мөн.

Та Христэч болоход бэлэн байна уу?

Хэрэв та Есүс Христийг аврагчаар авч Христэч болоход бэлэн байгаа бол таны ганц хийх зүйл нь итгэх юм. Та гэм нүгэл үйлдэж, түүнээсээ болоод Бурханаас шийтгэл авах ёстой байсан гэж ойлгож, итгэж байгаа юу? Есүс энэхүү шийтгэлийг нь Өөр дээрээ хүлээн авч таны оронд үхсэн гэдгийг ойлгож, итгэж байна уу? Түүний үхэл нь таны гэм нүглийг төлөхөд хангалттай төлбөр (золиос) болсон гэдгийг та ойлгож, итгэж байна уу? Хэрэв та эдгээр гурван асуултанд тийм гэж хариулсан бол та Есүс Христийг Аврагч гэж итгэлээ тавьсан гэсэн үг, үргэлжлүүлэн итгэн найдаарай. Түүнийг итгэлээр хүлээн авч, зөвхөн Түүнд л бүрэн найд. Энэ нь л таныг Христэч болсон гэдгийг харуулдаг!

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би яаж Христитгэгч болох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries