settings icon
share icon
Асуулт

Бид үхсэнийхээ дараа тэнгэрэлч болж хувирдаг уу?

Хариулт


Тэнгэрэлч нарыг Бурхан бүтээсэн (Колоссай 1:15–17) бөгөөд хүнээс огт өөр. Тэд Бурханы төлөвлөгөөг биелүүлж, Христийн дагалдагчдад үйлчлэх Бурханы тусгай төлөөлөгч нар юм (Еврей 1:13–14). Тэнгэрэлч нар урьд нь хүн юмуу ямар нэг өөр зүйл байсан эсэх, эсвэл тэд тэнгэрэлч хэвээрээ бүтээгдсэн талаар ямар нэг мэдээлэл байхгүй. Хүн төрөлхтнийг золин аврах Христийн гэтэлгэлийг тэнгэрэлчүүд мэдэрч чадахгүй, мэдрэх хэрэгцээ бас байхгүй. 1Петр 1:12 ишлэлд дурдсанаар тэд Сайнмэдээг харахыг хүсдэг боловч тэдэнд өгөгдсөн зүйл биш гэж тайлбарласан. Хэрэв тэд урьд нь хүн байсан бол авралын тухай ойлголтыг тэд амсаж мэдэрсэн байх ёстой учир энэ нь тэдэнд нууцлаг биш байх байсан. Тийм ээ, гэмтэн Христ рүү гэмшин эргэхэд тэд баярладаг (Лук 15:10), харин Христийн доторх аврал нь тэдэнд зориулагдаагүй.

Эцэстээ Христ дотор буй итгэгчдийн бие махбод нь үхэх болно. Тэгээд юу болох вэ? Итгэгчдийн сүнс Христтэй хамт байхаар явах болно (2Коринт 5:8). Итгэгч хүн тэнгэрэлч болохгүй. Харин Елиа, Мосе нар уулан дээр хувирч өөрчлөгдсөн байдлаар харагдсан мөртлөө хоёул танигдсан нь сонирхолтой байж болох юм. Тэд тэнгэрэлч болж хувираагүй, өөрсдийгөө алдаршсан байдлаар харуулсан бөгөөд энэ нь Петр, Иаков, Иохан нарт танигдах боломжтой байв.

1Тесалоник 4:13-18 багц хэсэгт Паул Христ доторх итгэгчид нь Есүсийн дотор унтсан, тиймээс тэдний бие нь үхсэн боловч сүнс нь амьд гэж хэлдэг. Энэ бичвэр нь Христ эргэж ирэхдээ Түүний дотор унтсан хүмүүсийг хамт авчрах бөгөөд дараа нь тэдний биес нь амилуулагдаж, Христийн амилсан бие шиг шинэ болгогдон, Христийн Өөртэйгөө хамт авчирсан сүнснүүдтэйгээ дахин нэгдэнэ гэж байна. Христийг эргэн ирэхэд амьд байх бүх Христэд итгэгчдийн биес нь Христтэй адил болж өөрчлөгдөх бөгөөд тэд гэмийн мөн чанаргүй болж, тэдний сүнс нь бүрэн шинэ болох болно.

Христ доторх бүх итгэгчид бие биенээ таньж, Эзэнтэй хамт үүрд амьдрах болно. Бид тэнгэрэлч нар шиг биш, харин тэнгэрэлч нартай хамт Түүнд үүрд мөнх үйлчлэх болно. Есүс Христ дотор итгэгчдэд өгөгдсөн амьд найдварын төлөө Эзэнд талархъя.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Бид үхсэнийхээ дараа тэнгэрэлч болж хувирдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries