Асуулт
Гэрлэлтээс өмнөх дотносолын тохирсон түвшин нь ямар байх вэ?
Хариулт
Eфес 5:3 “Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг” гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ нь Бурханы ариун хүмүүст зохимжгүй хэрэг гэж тайлбарласан байдаг. Садар самуун буюу сексийн ёс суртахуунгүй байдал үүсгэх ямар нэг зүйл нь Христэд итгэгчдэд ер тохиромжгүй. Библи дээр гэрлэлтээс өмнө сүй тавьсан үедээ хосуудын хийх ёстой гэж баталсан зүйлс, түүнчлэн хийж болохгүй зүйл гэсэн жагсаалтын талаар ер өгүүлээгүй. Гэвч Библи дээр энэ асуудалд хаягласан онцгой зүйл байхгүй учраас л Бурхан гэрлэлтээс өмнөх “бэлгийн харилцаа”-г баталж зөвшөөрсөн гэж үзэж чадахгүй. Мөн өдөөлт нь тухайн хүнийг бэлгийн харилцаанд ороход нь бэлтгэдэг. Логикоор бодоход тэгвэл энэхүү өдөөлт нь гэрлэсэн хосуудад л зөвшөөрөгдөх хэрэгтэй болно. Өдөөлтөнд хүргэж байгаа ямар нэгэн зүйл юу байна тэр зүйлс нь тэгвэл гэрлэлтийн харилцаанд хүртэл зайлсхийх шаардлагатай болно.
Хэрвээ гэрлээгүй хосуудын үйлдэж байгаа ямар нэг харилцааны зүйлс нь зөв гэж санахад эргэлзээтэй байвал тиймэрхүү зүйлсээс зайлсхийх хэрэгтэй (Ром 14:23). Ямар нэг эсвэл бүхий л төрлийн бэлгийн болон бэлгийн харилцааны өмнөх өдөөлтийн үйл ажиллагаа нь гэрлэсэн хосуудад л зөвшөөрөгдөх хэрэгтэй болно. Гэрлээгүй хосууд бэлгийн харилцаанд уриалж, өдөөсөн ямар нэг үйл ажиллагаа, ёс суртахуунгүй бус байдлын зүйлсийг харуулж, үзүүлэх, эсвэл өдөөлт гэж үзэгдэх ямар нэг зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Олон пасторууд болон Христэч зөвлөгөө өгөгчид хосуудад гэрлэхээс өмнө гар барих, тэврэх, хөнгөн үнсэх зэргээс цааш яваад хэрэггүй гэж зөвлөдөг. Гэрлэсэн хосууд хоорондоо бие биентэйгээ илүү их хуваалцах тусмаа тэдний гэрлэлтийн харилцаан дахь бэлгийн харилцаа нь илүү онцгой, ер бусын болдог.
English
Гэрлэлтээс өмнөх дотносолын тохирсон түвшин нь ямар байх вэ?