settings icon
share icon
Асуулт

Библи гажуудсан, засагдсан, эмхэтгэгдсэн, хянагдсан эсвэл өөрчлүүлсэн үү?

Хариулт


Хуучин гэрээний номууд нь ойролцоогоор МЭӨ 1400-с МЭ 400 он хүртэл бичигдсэн. Шинэ гэрээний номууд нь мөн ойролцоогоор МЭ 40 оноос МЭ 90 оны орчим хүртэл бичигдсэн. Тэгэхлээр Библи бичигдсэн үеэс хойш 3400 – 1900 орчим жилийн зай өнгөрсөн. Энэ хугацаанд оргинал бичмэл нь алдагдсан байна. Тэд одоо бараг л байхгүй болсон байх. Мөн энэ үеэр Библийн номууд дахин дахин хуулагдсаар байсан. Хуулбарын хуулбар, түүний хуулбар зэрэг хийгдсээр байв. Энэ бүхнээс харахад бид Библи найдвартай гэж үзэж чадах уу?

Бурхан анхандаа хүмүүст онгод оруулж Өөрийн Үгийг бичүүлэх үед энэ нь Бурханы амьсгалснаар бас алдаа мадаггүй байсан (2 Тимот 3:16-17; Иохан 17:17). Библи дотор үүнийг оргинал бичмэлийн хуулбарт нь хамааруулж хэлсэн зүйлс байдаггүй. Бичвэрийн хуулбарыг гаргахдаа бичээч нар хэдий чамбай хандсан боловч хэн ч төгс биш. Үүний үр дүнд Бичвэрийн янз бүрийн хуулбарын дотор бага зэргийн ялгаа бий болж эхэлсэн. Грек болон Еврей хэдэн мянган гар бичмэлийн дотор МЭ 1500 онд хэвлэлийн машин бий болох хүртэл яг адилхан хоёр бичмэл гэж байхгүй байв.

Гэвч ямар ч сайн бичиг баримтын эрдэмтэн Библийг хэдэн зууны турш маш сайн хадгалагдаж ирсэнтэй маргахгүй. МЭ 14 зуунд хуулагдсан Библийн хуулбар нь МЭ 3-р зуунд хуулагдсантай агуулга нь бараг л адилхан байдаг. Сөнөсөн Тэнгисийн Хуйлмал Бичвэрүүд олдох үед тэдгээр нь Хуучин гэрээний бусад эртний хуулбаруудтай ямар адилхан байгааг хараад эрдэмтэд гайхширсан. Хэдий Сөнөсөн Тэнгисийн Бичвэрүүд нь урьд нь олдсон ямар ч зүйлсээс зуу зуун жилээр өмнө байсан боловч яг л адил байв. Библийн талаар хатуу шүүмжилж, эргэлзэж байсан хүмүүс хүртэл Библи зуун зууны туршид бусад эртний бичиг баримтаас хамаагүй илүү сайн дамжуулагдаж байсныг хүлээн зөвшөөрсөн.

Библи ямар нэг байдлаар цогц байдлаар засан сайжруулсан, эмхэтгэсэн, эсвэл өөрчилсөн гэх ямар ч нотолгоо байдаггүй. Библийн хуулбар бичвэрүүдийн тоо томшгүй олон байдал нь Бурханы Үгийг гажуудуулах гэсэн ямар ч оролдлогыг хялбархан олж танихад хүргэдэг. Бичвэрүүдийн хоорондын ялгаатай байдлын үр дүнгээс болоод эргэлзээтэй болох ямар нэг Библийн онол сургаал гэж байдаггүй.

Бид Библид найдаж болох уу? гэж дахин асууж болно. Мэдээж хэрэг! Хүмүүсийн санамсаргүй алдаа эсвэл хүний санаатай дайралт байсан ч Бурхан Өөрийн Үгийг хадгалсан. Бидэнд өнөөдөр байгаа Библи нь анхны оргинал бичсэн Библитэй яг ижил гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно. Библи бол Бурханы үг бөгөөд бид түүнд итгэж болно (2 Тимот 3:16; Maтай 5:18).

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библи гажуудсан, засагдсан, эмхэтгэгдсэн, хянагдсан эсвэл өөрчлүүлсэн үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries